Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр цахим орчинд “Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийг дахин хянахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Ерөнхий прокурорын газарт үүрэг болголоо гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдсан. Харин дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсын Ерөнхийлөгчид үндсэн хууль болон бусад хуулиар ийм үүрэг өгөх эрх байдаггүй. Аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж байхыг хүсье” хэмээн мэдэгдлээ.

Аливаа мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж байхыг хүсье. хэмээн мэдэгдлээ. Хэргийг эргэн сануулбал Яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх үндэслэлээр өнгөрөгч 2023 оны нэгдүгээр сард тагнуулын байгууллагаас саатуулсан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.
Харин давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлснийг улсын дээд шүүх хэвээр үлдээсэн. Харин түүнтэй хамт шүүгдэж байсан. Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, сулласан байдаг. Мөн яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн зүйлчлэл нь ямар нэгэн өршөөл, уучлал, магадлалаар ялыг хөнгөлөх боломжгүй эрүүгийн хуулийн зүйл анги юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
