Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар

11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг илэрхийлж байна.

Үүнд:

1. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцод 3-т “..аливаа байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-т  “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж онцолж заасан.

2. Хүүхэд оролцож байгаа бол морины уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх ёстой. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн нь Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг болон хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

3. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн, бооцоот уралдаан дэлгэрсэн, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөгжих, сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Ялангуяа өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд оролцох тохиолдолд хичээл, сургуулиас нь чөлөө авах, таслуулах зэргээр хөндийрүүлснээр хоцрогдож, сурлагын түвшин буурах, хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах ноцтой үр дагавартай бол газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар хөл, хацраа хөлдөөх зэргээр эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол учрах эрсдэлийг дагуулдаг болно.

4. Хурдан морины уралдаан нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН нь ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ болно. Хурдан морины хаврын уралдаан нь зарим газарт хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, хол зайд морь уралдуулах заншлын хүрээнд үүссэн байна.

5. Засгийн газрын 2019 оны 57 тогтоол нь хүйтний улиралд уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжих, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан ахиц дэвшил юм. Засгийн газар энэхүү тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт, хүүхдийн дээд ашиг сонирхол зарчмаас ухралт хийж байгаад ХЭҮК туйлын харамсаж байна. Тиймээс Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд та дээрх шийдвэрийг эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

1 цаг 36 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

1 цаг 54 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

2 цаг 45 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

4 цаг 43 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

4 цаг 50 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

9 цаг 58 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

9 цаг 58 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

“The Mongolz” 23 дахь улирлын ESL Pro League тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-03-10

Сурталчилгаа