Топ модель Д.Пүрэвсүрэнгийн охин Г. Мөнхжин

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн охин Г. Мөнхжин

Багадаа намхан, бандгар байсан учраас загварын сонирхлоо орхиж хуульч болсон

Өөрийгөө танилцуулаач

- Сайн байцгаана уу? Намайг Г.Мөнхжин гэдэг. Хүмүүс намайг Зозка гэж дууддаг. Одоогоор Эрх зүйч мэргэжлээр хуулийн фирмд ажиллаж байна. Сая Лондонд Эрх зүйн бакалавраа хамгаалаад Монголдоо ирсэн байгаа. 

Таны ээж Д.Пүрэвсүрэн загвар өмсөгч, жүжигчин гэдгээрээ олонд танигдсан. Энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Ер нь л төрснөөс хойш олон нийтийн нүдэнд ил өссөн. Хаа сайгүй ээжийн зураг харагдана. Аль эсвэл зурагтаар гараад л, тэр нь гоё байдаг байсан. Одоо ч гоё. Ер нь бол ээжээрээ маш их бахархдаг. Ээжийн нөлөө нь гэх юм бол олон нийтийн газар явах ч юм уу, эсвэл гадуур өөрийгөө яаж авч явах вэ, яаж нэр хүндэд нь халдахгүй байх гэдэг бодол байнга дагаж явдаг. Яахав хааяа хүмүүс намайг Пүрэвсүрэнгийн охин байна гээд таньдаг. Үүнд сүүлдээ дасчихсан. Гэхдээ би хамгийн түрүүнд ээжээр биш өөрөөрөө өөрийгөө танилцуулах дуртай байдаг.    

Карьерын тухайд ямар салбарт хүч үзэхийг хүсдэг вэ?

  • Монголын хууль, эрхзүйн салбарт эмэгтэйчүүд маш түгээмэл ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ миний гол хармаар байгаа зүйл бол Дээд шүүх гэх мэт томоохон албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэйчүүд болон УИХ-ын эмэгтэй гишүүдийг хармаар байгаа.

Загварын ертөнцөд хүч үзэх талаар бодож байсан уу?

  • Мэдээж жаахан байхдаа ээжийн туфлийг өмсөөд алхах дуртай байсан. Victoria secret-ийн шоуг ээжтэйгээ хамт үзнэ. Тэгээд л ээждээ “Та яагаад энэ дээр гарахгүй байгаа юм, би ч гэсэн загвар өмсье” гэдэг байлаа /инээв/. Гэхдээ даанч би жаахан намхан нуруутай, бараг 160 см байх аа. Гэтэл моделиудын өндөр багадаа 170 см байдаг билүү дээ. Тэгээд бас жаахан байхдаа бандгар байсан. Тийм учраас худлаа л юм байна даа гэж бодоод өөр юм сонирхож эхэлсэн.

Одоо гэхдээ өдөр тутамдаа загвар, дизайн сонирхдог. Гоё хувцаслах, гадаад төрхдөө анхаарах дуртай.

Таныг хамгийн их урамшуулдаг эсвэл танд үлгэр дуурайл болсон хүн хэн бэ?

  • Манай ээж. Миний нүдэн дээр миний ээж л хамгийн мундаг. Хамгийн их үлгэр дуурайл авдаг хүн маань. Мөн ээжээс гадна эмээгээсээ их үлгэр дуурайл авдаг. Миний хувьд тэр бол хамгийн ухаантай хүн. Амьдралын ухаан, бүх зүйлийг надад зааж өгсөн. Ер нь бол миний эргэн тойрондох хүмүүс, аав, гэр бүл хэн ч байсан аль болох авах юмыг нь аваад, үлгэрлэх зүйл байвал дуурайгаад явдаг. 

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

  • Чөлөөт цагаараа бүжиглэх дуртай. Би сошиал хуудсандаа маш их бүжиглэж байгаа бичлэгээ тавьдаг. Мөн ном унших дуртай. Ном унших дуртай болохоор хууль, эрхзүйн салбарт татагдсан гэж өөрийгөө боддог.

Гэр бүлийн чинь дэмжлэг таны сонголт, зорилгод хэр туслалцаа дэмжлэг болдог вэ?

  • Ер нь манай гэр бүлийнхэн маш их дэмжлэг үзүүлдэг. Лондонд их сургуулиа дүүргэхэд хамгийн их дэмжлэгийг гэр бүл маань л үзүүлсэн. Өнөөдөр ажлаа хийхэд ч гэсэн тэдний дэмжлэг туслалцаа чухал нөлөөтэй. Өглөө гэхэд ээж маань өдрийн хоолыг маань бэлдэж өгөх гэх мэтээр жижиг сажиг зүйл дээр хүртэл маш их дэмжлэг болдог.

Ээжээсээ суралцсан хамгийн үнэ цэнтэй сургамж юу вэ?

  • Хамгийн үнэ цэнтэй сургамж гэвэл эмэгтэй хүн биеэ яаж авч явдаг, өөртөө арчаатай, бардам зантай, ухаалаг амьдрах вэ. Өөрийнхөө үнэ цэнийг хамгийн түрүүнд хэзээ ч мартаж болохгүйг суралцсан.

Өөрөө ер нь хэр даруухан бэ?

  • Би ер нь даруухан талдаа. Яахав, ойр дотны хүмүүстэйгээ бол өөр. Танихгүй орчинд бол даруухан талдаа. Миний хоолой ч жаахан намдуу талдаа. Хүмүүс юу гэнээ, сонсохгүй байна гэцгээгээд байдаг. Бүжиглэхээр л тэр даруухан зан маань байхгүй болчихдог гэх үү. Цаанаасаа л өөртөө итгэлтэй болчихдог.

Өөрийгөө тодорхойлох гурван гол зан чанараа нэрлээч гэвэл?

  • Нэгдүгээрт, үнэнч. Өөрийнхөө үзэл бодол, хайртай хүмүүстээ үнэнч. Зарчимч. Бас хөдөлмөрч.

Таны амьдралдаа хийж байсан хамгийн эрсдэлтэй алхам юу вэ? Тэр нь танд жаргалтай санагдаж байсан үе бий юу?

  • Хамгийн эрсдэлтэй үйлдэл гэх юм бол би нэг бол гадаадад мэргэжлээрээ ажиллах эсвэл Монголдоо үлдээд, Монголдоо ажиллах сонголт байсан. Эцэст нь би Монголд үлдэхээр шийдсэн. Энэ нь надад маш эрсдэлтэй санагдаж байсан. Яагаад гэвэл миний мэргэжил буюу хуулийн бакалаврыг би Англид эзэмшсэн. Тиймээс Монголын зах зээл,  Монгол дахь ажлын байр надад эрсдэлтэй байсан. Гэхдээ ажилд ороод хамт олонтой болоод гэр бүлтэйгээ ч гэсэн ойрхон байх зэрэг нь гоё мэдрэмж төрүүлж байгаа. Гадаадад бол ганцаардана. Тийм болохоор эх орондоо, гэр бүлтэйгээ байх  гоё байгаа. Үр шимийг нь ч хүртэж байна.

Нууц авьяас эсвэл хобби байгаа юу?

  • Нэх нууц биш л дээ. Гэхдээ би хэзээ ч дугуйланд явж, сурч үзээгүй, жаахан нугарах авьяастай гэх юм уу. Маш сайн сунгалттай, хөлөө мөрөн дээгүүрээ гаргаж чадна.

Найз залуутай юу?

  • Нууц. Энэ талаар ярих, ил гаргах дургүй.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Б.Эгшиглэн   

Х.Нямбаатар: Яармагийн иргэд зэвтэй усны асуудлаар хүсэлт их тавьдаг учраас энэ жил нийслэлээс төсөв гаргаж, усны шугамуудыг шинэчилнэ

18 цаг 21 мин

Доналд Трамп, Ши Жиньпин нарын төрийн дээд хэмжээний уулзалтад Илон Маскын 6 настай хүү X Æ A-Xii оролцлоо

20 цаг 2 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

20 цаг 48 мин

39 дэх удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

21 цаг 14 мин

SG Apes баг зангарагаа харуулж, сагсны драфтын эхний хоёрт сонгогдсон 2 хүүхдийг багтаа “урвуулж” чадлаа

21 цаг 29 мин

Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

22 цаг 4 мин

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

22 цаг 40 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

23 цаг 13 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

23 цаг 16 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Уржигдар 15 цаг 12 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Уржигдар 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

2026-05-13

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Уржигдар 08 цаг 30 мин

“Улаанбаатар марафон”-ыг гарааны цагт өөрчлөлт оруулжээ

20 цаг 48 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

2026-05-13

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

2026-05-13

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

Уржигдар 11 цаг 59 мин

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

2026-05-13

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

Уржигдар 12 цаг 09 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

2026-05-13

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 09 цаг 07 мин

Сурталчилгаа