Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

Хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад анхаарч ажиллаж байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.01.30/ 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд инновац, цахим бодлогын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй сайжирч, төрийн үйлчилгээний цахимжилт тодорхой төвшинд хүрсэн байна. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах талаар анхаарч ажиллах нь чухал хэмээн дүгнэсэн. Манай байнгын хороо намрын чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, нийт 14 асуудлын хүрээнд 3 хуулийн төсөл, байнгын хорооны 3 тогтоолын төсөл, хуулийн хэрэгжилтийн талаарх 8 мэдээллийг хэлэлцэж, Инновац, цахим бодлогын байнгын хорооны тогтоолоор санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулан, нэг удаа хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Тухайлбал, Хиймэл дагуулын төслийн талаарх Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг тус тус сонссон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр заалтад төрийн үйлчилгээнд зориулан худалдан авсан цахим системүүд давхардаагүй байх, үр ашигтай байх тухай заалтын хэрэгжилт хангалтгүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2 их наяд төгрөгийн цахим системийн худалдан авалт хийсэн талаар урьдчилсан мэдээлэл байна.

Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох яаманд үүрэг өгсөн. Энэ оны нэгдүгээр улиралд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хийсэн ажлын тайлангаа байнгын хорооны хуралдаанд танилцуулах ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон. Энэхүү мэдээлэлд үндэслэн Монгол Улсын төсвийн гүйцэтгэлийг сараар, улирлаар ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар олон нийтэд мэдээлэх хуулийн заалт хэрэгжихгүй байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох байгууллагад чиглэл өгч ажилласан байна.

Түүнээс гадна Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Санхүүгийн зохицуулах хорооны даргын, УИХ-ын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын, Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллүүдийг тус тус сонсч, зохих арга хэмжээ авч ажиллаж байна. Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгууль өгөх эрхийг хангах талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонссон.

Үүний үр дүнд ажлын хэсэг байгуулж, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэд төдийгүй албан ёсны оршин суугаа газраасаа хол ажиллаж буй иргэдийг цахим болон бусад хэлбэрээр сонгуульд оролцох боломжийг хангах талаар бодлого, шийдэл гаргахаар ажиллаж байна гээд цаашид боловсруулах хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Мэдээллийн технологи, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд зохих журмуудыг боловсруулж байгаа ажээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

1 цаг 33 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 55 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 цаг 20 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 54 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 24 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

4 цаг 47 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

21 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 25 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 55 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 54 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 25 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 24 мин

Сурталчилгаа