Who is who?  126:1 Батмөнхийн Батцэцэг

Who is who? 126:1 Батмөнхийн Батцэцэг

-Дипломатч & Тендерчин-

ӨНӨӨДӨР буюу карьер. УИХ-ын шинэхэн гишүүн Б.Батцэцэгийг танилцуулъя. 2024 оны ээлжит сонгуулиар Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрогт нэр дэвшин, авсан саналынхаа тоогоор гурваар гарч ирсэн. Өмнө нь Баянхонгорт нэр дэвшээд унаж байсан түүхтэй. 126-тай парламентын будаг нь ханхалсан шинэхэн гишүүн, өмнөх Засгийн газраас улиран ажиллаж байгаа сайд нарын нэг.

Гадаад харилцааны сайдаар ажиллаад 4 жил болж буй. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр 1990 оноос хойших сайд нар дотроо 2000-2004 онд Гадаад харилцааны сайдаар ажилласан Л.Эрдэнэчулуунтай зэрэгцэж эн ирээд байгаа. Сүүлийн 20 жилд түүн шиг бүрэн эрхээ гүйцэд эдэлсэн сайд гараагүй гэсэн үг. Өмнө нь 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласныг нь тооцвол тэрбээр энэ яамны удирдах түвшинд 10 дахь жилдээ ажиллаж байна.

Нэгэнт статистик ярьсных Б.Батцэцэг сайдын 4 жилд буюу 2021 оноос хойш дэлхийн 13 улсын төрийн тэргүүн Монголд айлчилсан гэдэг тоог мөн дурдъя. Э.Макрон, В.Путин, Ромын пап гээд нөлөө бүхий зочид Монголд хөл тавьсан. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч гадаадад олон чухал айлчлалууд хийсэн. Товчхондоо өнгөрсөн 4 жилд гадаад харилцаа өргөжиж, ковид, Орос, Украйны дайн зэрэг сорилтыг сөрөн давж  гадаад бодлогоо хэрэгжүүлсэн нь Б.Батцэцэг сайдын рейтингийг өсгөсөн. Үүн дээр нэмээд Элчин сайд нарын томилгоонд сайн жишиг тогтоолоо гэж хэвлэлээр бичиж байв. Харин сүүлийн үеийн, өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойших дипломат томилгоонууд утгаа алдсан. Үүнээс болж олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээх болсон.  

Карьерын хувьд 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар 2 жил хашсанаас өөр төрд ажилласан туршлагагүй, бизнесийн салбарын лидер эмэгтэй намаар дамжин Гадаад харилцааны дэд сайд болж байв. Дэд сайд, сайдаар ажиллахдаа 3 Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллан, улс орныхоо алтан аргамжийн бодлогыг зангиджээ.

ӨЧИГДӨР буюу улс төрийн замнал. Бизнес-нам-төрийн алба гэсэн карьерын шатаар Б.Батцэцэг сайд өгсжээ. 1996 оноос хойш бизнесийн салбарт хүч үзэж, “Мөнхийн үсэг”, “Аз хур” компаниудыг үүсгэн байгуулж Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад 2010 онд намын ажилд очжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр нэг жил ажиллаад, улмаар намынхаа Гадаад ажиллагаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга болсон байна. Улс төрийн цаашдын замнал нь У.Хүрэлсүхийг даган өгсөж, танхимынх нь дэд сайд, сайдаар ажилласан. Тиймээс түүнийг өнөөгийн Ерөнхийлөгчийн "гарын хүн" гэж болно.

ИРЭЭДҮЙ буюу амбиц. Сайдын суудалд сайндаа 2028 он хүртэл сууж таарна. Харин УИХ-ын гишүүний хувьд түүнд урт замнал байна. Юу юугүй тэтгэвэртээ гараад аль нэг улсад Элчин сайд болоод суучихгүй л байх. Улстөрчийн хувьд амбицтай. Хоёр жилийн өмнө Гадаад харилцааны сайд нарын уулзалтыг санаачлан эх орондоо зохион байгуулсан. Ковидын үед болон дараа улс орнуудтай харилцахад сайдын хувьд санаачилгатай ажилласан гэгддэг. Сайдаар улиран ажиллахад энэ мэт рейтинг нь нөлөөлсөн байх.

САЙН, МУУ НЬ. Батмөнхийн Батцэцэг сайд сайн уу, муу юу аль нь вэ хө гэж үү. Аль аль нь л гэмээр юм байна. Сайнаас нь эхэлье.

Эмэгтэй хүний мэдрэмж, биеэ авч явах байдал, харилцааны соёл, орос, англи хэлний чадвар, ажил хэрэгч чанар зэргээрээ тэр мэргэжлийн салбарынхан болон олон нийтээс нэмэх оноо авдаг. Товчхондоо бол ажил хэргийн хувьд өөгүй харагддаг. Гял цял, гав шувхийсэн сайд. Салбараа гайгүй авч яваа. Гадаад ертөнцөд улс орныхоо нүүрийг тахалж, өнгө төрх нь болдог ерөнхий чиг үүргийн яамыг чамбай удирдаж буй гэсэн үнэлэлт, дүгнэлт байдаг. Нөгөө талд өөрийгөө шилдэг сайн дипломатч, мундаг сайн гэсэн пиар хийдгээс биш мэргэжлийн ажилдаа муу, өнгө өнгийн торгон дээлээр гоёхоос цаашгүй, олон улсын гэрээ, протоколыг УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирэхдээ мэргэжлийн талаар мэдлэггүйгээ харуулдаг гэсэн шүүмжлэлүүд ч бий.

Хамгийн том факт нь Б.Батцэцэг сайд хувь, хувьсгал хоёроо ялгаж, зааглаж чадалгүй өнөөг хүрсэн бололтой. Улстөрчийн нэр хүнд, төрийн сайдын эрх мэдлээ хувийн бизнесээ тордож томруулахад ашигладаг гэж болохоор. Тодруулбал, “Сайд болсноосоо хойш гурван компаниараа 35 тендерээр 12,7 тэрбумыг авчээ”, “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх гурван компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан”, “2020 оноос 2023 оны хооронд гурван компаниараа 32 тендерт ялж, 2.8 тэрбум төгрөг авсан” гэх мэт мэдээлэл хэвлэлд гарч байжээ.

“Монголын үнэт цаас, хэвлэл” компани нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал  хураалтын цаасыг хэвлэсэн бөгөөд санал будлиантуулсан гэдэг шүүмжлэлд өртөж байв. Сайтууд 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Гадаад харилцааны сайдын үүрэгт ажлыг хүлээн авснаасаа хойш буюу 2021, 2022, 2023, 2024 онуудад өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан хэчнээн тендер авсныг нь нээлттэй мэдээллийн tender.gov.mn, opendatalab.mn сайтуудаас шүүрдэн хүргэж ч байв.

Гадаад харилцааны сайдын компаниуд их, дээд сургуулиудын оюутны ромбо, дипломын  хавтаснаас эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэх бусад маягтын хэвлэлт, төрийн байгууллага, төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдэд бичгийн цаас нийлүүлэх тендерүүдийг хуу хамдаг аж.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2023 оны долдугаар сарын 07-нд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглох зохицуулалттай болсон билээ. Энэ өнцгөөс харвал Б.Батцэцэг сайд баартай гишүүдийн нэг аж

Г.Ууганбаатар

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

1 цаг 29 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 51 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 цаг 16 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 50 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 20 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

4 цаг 43 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

21 цаг 7 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 21 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 51 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 50 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 21 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 20 мин

Сурталчилгаа