Халтмаагийн Баттулгын хар дэвтэр

Халтмаагийн Баттулгын хар дэвтэр

-Женког дагавал шоронд л орно-

Эхэнд өгүүлэхэд Женко Х.Баттулга өөрийн дагалдагсдаа аваад 21 аймгийг тойрохоор болжээ. Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан, С.Ганбаатар, Д.Жаргалсайхан нарын гишүүд түүнийг дагаж “Дамбийжаагийн тоодгор”-ын үүргээ гүйцэтгэх юм байх. “Хөх Монголын хөх туг” аян гэж үүнийгээ нэрлэжээ. Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд өгнө гэж уриа гаргасан юм байна. Монголын төлөө гэж ярих тусмаа Монголоо хорлодог Женокийн орос технологи төгсөрч байгаа ч цаад санааг нь иргэд ихэнх нь мэддэг болчихсон нь дэвшил юм даа.

“Женкод хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л бий” гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үг олон нийтэд онч үг, хэлц болтлоо тарсан. Үүнээс илүү тодорхойлолт ч гэж юу байхав. Өдөр ирэх тусам Женко Х.Баттулгын “хулгайчийн нөөц” ил болсоор байна. Ер нь Женко ойр тойрныхондоо халтай, хаяа хавирга муутай нэгэн. Түүнд ойр шадар явсан улсаас бүгд шахуу орон шоронд орсон, оргож зугтсан байдалтай. Ганцхан Женко л уснаас хуурай гардаг хэвээрээ. Шулуухан хэлэхэд өөрт нь итгэж, хамтран зүтгэж байсан хүмүүсээ бараг бүгдийг нь золиосонд гаргадаг хар мөртэй улстөрч. Тэр бүхнийг нь бүртгэж “Халтмаагийн Баттулгын хар дэвтэр” гээд нээсэн ч болохоор. Хамгийн сүүлийн жишээнээс эхэлье.

Д.Үүрийнтуяа

Ашигт малтмал газрын тоснб газрын дэд даргаар ажиллаж байхдаа Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулгантай хамтран “Арева” компаниас 1.2 сая ам.долларын авлига авсан хэрэгт нэр нь орооцолдож сүүлийн үед хэвлэлийн баатар болж буй Домбонгийн Үүрийнтуяа. Тодруулбал, Франц Улсын шүүхээс Монголын улстөрчдөд авлига өгсөн энэ хэрэгт нь “Арева” компанид хариуцлага тооцсон гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал олон нийтэд дэлгэсэн нь сүүлийн үеийн цагаан захтнуудтай холбоотой сенсаациудын нэг. Д.Үүрийнтуяа С.Эрдэнийг дагаж Баянгол дүүрэг, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нь хурган дарга хийж явсан, сонгууль будлиантуулсан хэргээр шүүхэд дуудагдаж явсан нэгэн. Тэрбээр Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад хүний эрх, нийгмийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байв. Тэрбээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Мониторингийн хэлтсийн даргаар томилогдсон нь гал дээр тос нэмсэнтэй ижил гал татаж байгаа.

Ц.Хулан

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан Женког Ерөнхийлөгч байхад шашны бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байв. Түүнд анхан шатны шүүхээс гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, есөн жил 6 сарын ял өгснийг давж заалдан 8 жил нэг ср болгож бууруулсан. Одоо ялаа эдэлж буй. 

Г.Байгальмаа

Барилга хот байгуулалтын дэд сайд, МоАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж Х.Баттулгыг дагаж явсаар Ерөнхийлөгчөөр сонгогдсоных нь дараа Тамгын газрынх нь дэд даргаар ажилласан. Улмаар Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдсанаар карьер нь дууссан. Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, МоАХ-ны газар дээр барилга бариулж, уг байрнаасаа МИАТ компанийн ажилчдад худалдахдаа мөнгийг нь бэлнээр болон өөрийн хувийн дансаар авсан гэх мэт хэрэгт буруутгагдаж байв.

Н.Удаанжаргал

Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнөхөн Хөдөлмөрийн баатар, Гавьяат цол бөөндсөн.  Тэд нар нь төрийн өндөр дээд цол хүртээд сахил хүртээд, шал дордов гэгч болсон. Тухайлбал, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг прокуророос яллагдагчаар татаж, интерполоор эрэн сурвалжилж буй. Түүнийг “Богдхан төмөр зам” төсөл болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгахаар болсон ч БНСУ-аар дамжин АНУ руу оргон зайлсан. Улмаар Аргентин, Тайланд зэрэг улсаар дамжин зугтаж, байрлалаа өөрчилсөөр байгаа гэдэг. Н.Удаанжаргал нь Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаасаа өмнө архи уух болгондоо “Женко надад төрийн шагнал өгнө” хэмээн аархдаг байсан гэдэг.

Т.Мөнхбаяр

Женкогийн нэр нь тодроогүй баатруудын нэг. “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021 онд Хөдөлмөрийн баатар болсон. Шүүхээс Т.Мөнхбаярыг албан тушаалаа ашиглан мөнгө угаасан, хахууль авсан гэм буруутайд тооцож 27 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан.

Б.Махбал

Женкогийн ойр дотно, гарын хүмүүсийн нэг болох ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбал 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г...-гийн амийг онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгтээ 11 жилийн ял шийтгэл авсан.Х.Баттулга Ерөнхийлөгчийн албанаас буухаасаа нэг хоногийн өмнө хүн амины хэрэгтэн Б.Махбалын нийт ялын 25 хувьд уучлал үзүүлж байжээ. Тэрбээр мөн Хөгжлийн банкны хэрэгт гэрчээр дуудагдан хорих ангиас ирж шүүхэд мэдүүлэг өгч байв.

Б.Батзаяа

Х.Баттулгын бие хамгаалагчаас шууд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон Б.Батзаяаг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган баривчлан хорьж байв. Тухайн үед Х.Баттулга, А.Гансүх, БНСУ-ын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нар төсвийн хөрөнгөөс 37.6 тэрбум төгрөг завшсан нь шалгалтаар тогтоогдсон гэх мэдээлэл цацагдаж байсан юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.

П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилсан. Тэднийг их хэмжээний мөнгө шамшигдуулан оргон зайлсан хэрэгт буруутгасан юм. Төмөр замын  хэрэгт прокуророос Х.Баттулга, Ч.Ганбат нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэж байв.

Н.Түвшинбаяр

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Женкогийн дэмжлэгээр МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдож, мөн л түүний хатгаасаар УИХ-д нэр дэвшиж явсан. Эцэст нь багын найзаа хэрцгийгээр зодож хөнөөснөөр 16 жилийн ял сонссон. Өдгөө ялаа эдэлж буй.

Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй гэдэг шиг Х.Баттулга явсан газарт хар хэргүүд гарч, хайран залуус амьдралаараа хохирдог ажээ. Дээр дурдсан хар цуваа цааш үргэлжилнэ. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргын албыг нь хашиж байсан Ө.Шижир эдүгээ УИХ-ын гишүүн болоод буй. Тэрбээр АТГ-аас нэрлэсэн нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 сэжигтний нэгээр тодорч байв. Цаашилбал Х.Баттулгын туслах байсан Ц.Ууганбаяр гэж залуу Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэгээр тодорч нээлттэй сонсголд дуудагдаж байв. Тэрбээр нээлттэй сонсголд дуудагдахдаа “Х.Баттулгаас болж олон залуус битгий хохироосой. Х.Баттулга Ерөнхийлөгч, сайд байсан нь хамаагүй мэдүүлэг өгөх хэрэгтэй” гэсэн тайлбар өгснийг нь хэвлэлүүд онцолж байв.

Ийнхүү Женкотой ойртсон бүхэн “жертв”-т гардаг нь бичигдээгүй хууль болжээ. Хамтарсан Засгийн газрын үед Женкогийн гэх тодоос тод тамгатай залуус албан тушаалд очсоор байна. Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга асан Н.Пунцаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хяналт хариуцсан менежерээр, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хяналт хариуцсан менежерээр, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П.Нүрзэд “Улаанбаатар төмөр зам”-ын хяналт хариуцсан менежерээр томилогдоод байгаа юм. Женко тэднийг нэг удаагийн бээлий шиг ашиглаад хаях вий. “Халтмаагийн Баттулгын хар дэвтэр”-т нэрээ бичүүлэх гээгүй бол хулгар чихтэй ахаасаа хол л байх хэрэгтэй юм даа, залуус минь.  

Г.Ууганбаатар 

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

1 цаг 29 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 50 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 цаг 15 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 49 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 19 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

4 цаг 42 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

21 цаг 7 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 20 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 50 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 49 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 20 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 19 мин

Сурталчилгаа