Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалаа Ховд аймгийн Засаг даргын суудлаар сольж баруун аймагт очиж хууль тогтоогч болох үндэс сууриа тавьсан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хандив “но”-той байжээ. Тодруулбал, түүний сонгуульд хандив өгсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Ханбогд Эксплорэйшн" компани 30 сая төгрөгийг хандивласан байна.

“Ханбогд Эксплорэйшн" компани нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани, ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэдийн эзэмшлийн компани аж.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэж заасан байдаг.
Хэрэв түүний гадаадын хөрөнгө оруулалттай компаниас их хэмжээний хандив авсан уг асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж, гэм буруутай нь эцэслэгдвэл түүний гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
