Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Солонгосын алдарт дуучин, “F4” киноны жүжигчин Ким Хён Жун, MC Sniper, Bloo нар Монголд тоглолтоо хийх гэж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, дээрх дуучид Чойжоо, Vandebo хамтлагтай хамтран Гэгээн валентины өдөрт зориулсан тоглолтоо хийх юм.

Хоёрдугаар сарын 17-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох энэхүү тоглолт нь энэ жилийн Валентиний баярын хамгийн том фестиваль гэдгээрээ онцлог. Уг тоглолтыг Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулж байгаа аж. “Your Valentine” нэртэй уг тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлжээ.
Солонгосын К-поп оддын хамгийн том төлөөлөл болох Bloo 2016 онд Tony нэртэй анхны микстэйпээ гаргаж байжээ. Үүнд нь сонсогчдын хайрыг татаж, хит болсон “Drive Through” дуу нь багтсан байна.
Тэрбээр 2017 оны арванхоёрдугаар сард анхны цомгоо гаргасан бөгөөд тэрхүү цомогт “Downtown baby” нь багтжээ. Тус цомогт багтсан дуунууд нь түүний хайрын түүх болон сонсголонтой хоолой, басс аялгууг шингээж олон нийтийн сонорт хүрч байжээ. Bloo амьдралынхаа түүхийг өөрийн өвөрмөц өнгө, хэв маягаар дүрслэн харуулдаг учир сонсогчид түүний хөгжимд илүү дуртай байдаг талаараа дурдаж байжээ.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
