Хот байгуулах синдром

Хот байгуулах синдром

“Майдар хотоос Хархорин хот руу усан онгоцоор аялуулна”

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 2027 онд ийм байвал бүү гайхаарай. Популизм нь тэнгэрт тулсан манай улстөрчид ийм амлалт ярьж явахаас сийхгүй болжээ. Монголчуудыг тэд загасны тархитай, ой санамж нь хэдхэн сарын настай гэж боддог болоод удаж буй. Метро, дүүжин тээвэр, BRT, LRT, тэнгэрийн тойрог зам, хурдны зам, хөнгөн галт тэрэг зэрэг мянгуужингийн үлгэрүүдээр тэд ард түмнийг 30 жил хуурч ирсэн. Хамгийн том молиго нь Майдар хот. Женко Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд байхдаа санаачилж, Ерөнхийлөгч болсон хойноо хүчлэн зүтгүүлсэн энэ хот Майдар бурхны дутуу баригдсан сэрэг дүр, хэдэн план зурагнаас өөр юмгүй балгас болон үлдсэн.  

 

Хот байгуулах нь хобби юу, лобби юу?

Хот байгуулах, нийслэлийг нүүлгэх том амбиц, амлалт, уриа үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын пиар болж иржээ.

Анх Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийслэлийг Хархорин руу нүүлгэх санаачилга гаргаж байв. 1996 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ нийслэл хотыг XXI зуунд (Тухайн үед тун алсыг харж, 20-30 жилийн дараах асуудлыг урьдчилж тооцоолж байжээ) Хархоринд нүүлгэх боломж, нөхцөлийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллуулж байсныг Ц.Элбэгдорж шүүрэн авч өөртөө наан, уухайлан уулгалсан нь энэ. Тэр нь хувь улстөрчийн нэр хүнд, ашиг хонжоо харсан богинын зайн улс төр байснаас биш үндэслэл, судалгаа, тооцоо нь бэлэн болоогүй тул усны хөөс шиг замхарсан  түүхтэй.

 

Түүнээс хойш 10 гаруй жилийн дараа буюу 2010 онд Майдар хот барьж байгуулах санаачилга гарснаар хот байгуулах синдром дахин сэргэсэн гэмээр. Майдар хотоос гадна олон улсын нисэх буудлыг түшиглэсэн Аэро сити, Шинэ Зуунмод хотуудыг барьж байгуулна гэдэг үлгэр зургаан жилийн өмнө ид амилж байжээ.

Бод доо, 2030 он гэхэд Майдар хотод 100 мянган хүн ам суурьшина гэж сурталдаж байв шүү дээ. Хэнд ч сайхан санагдана. Гэтэл өнгөрсөн 10-аад жилд өөдтэй бүтээн байгуулалт хийгдсэнгүй, тавхан жилийн дараа түм түчигнэж, бум бужигнаж байхаар төлөвлөсөн хот өдийд суурьшил, төвлөрөл нь жигдэрчихсэн, бүтээн байгуулалт нь өрнөж байх ёстой биз дээ. Гэтэл тэнд өнөөдөр зургаан ч айл алга. Ард  түмнээс хандив цуглуулах “Их Майдар” сан байгуулагдлаа л гэдэг, Майдар хот  төслийн удирдах нэгж ажиллаж эхэлсэн л дуулддаг. Засгийн газраас хөрөнгө мөнгө төсөвлөсөн л байх. Майдар хот маань харин дашийн шог л байгаа. 

Өөр нэгэн хотын тухай үлгэр 2020 оны сонгуулийн өмнө амилсан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярынх. Түүний тэргүүлж байсан МАХН мөрийн хөтөлбөртөө “Монголд жаргалын найман хот байгуулна” хэмээн амалж байсан юм. Даанч жаргалын найман хот байгуулах байтугай парламентад найман гишүүнтэй болж, бүлэг байгуулж чадаагүй л дээ, хөөрхий.

 

Юутай ч шинэ хот байгуулна гэж амлахаар гоё байдаг юм уу, эсвэл улстөрчдийн хобби юм уу, олонд таалагдах лобби юм уу, бүү мэд. Бид өнгөрсөн хугацаанд цаасан дээр олон хоттой болжээ.  

 

Ерөнхийлөгч бүхэн хот байгуулдаг жишиг тогтов

Дараагийн үлгэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зохиосон юм.

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр зарлав. 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг УИХ баталсан. Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулж төлөвлөж буй.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц Шинэ Хархорум хотыг байгуулах асуудалд өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. “Улстөрчид өөрийнхөө өвийг бүтээх хүсэлтэй байдаг. Ерөнхийлөгч бүр хот барьдаг жишиг тогтлоо. Ард нь байдаг мэргэжлийн хүмүүс “Чадна аа” гэж тархийг нь угааж байгаад л зураг төслийг нь аваад өөрсдийнхөө компаниар хийлгүүлдэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Шинэ Хархорум хотын төслийн ажлын албаны дарга нь Улаанбаатар хотын ерөнхий архитектоор гурван удаа ажилласан Н.Нацагдорж гэж хүн бий. Одоо Улаанбаатар яагаад ийм болсныг тэр хүнээс асуух хэрэгтэй.

Эрэлтийн хувьд хот байгуулалтын хамгийн чухал зүйл бол масштаб. Ямар хэмжээтэй газарт хот байгуулах вэ гэдэг нь чухал гэсэн үг. Манайхан хот байгуулалтын төсөл байхгүй болохоор энэ талын төсөөлөлгүй том тоо хэлээд байдаг. Жишээ нь, 2050 он гэхэд Хархорум хотод 500 мянган хүн амьдарна гэдэг. 180 мянган га талбайтай газрын 3000 га-г барилгажуулна гэсэн. Тэр бол боломжгүй. Бид үндэстнээрээ зүтгээд, зүтгээд 10 жилд Шинэ Хархорум хотын 100 га-г л барилгажуулж чадна. Тэгэхээр тэр 100 га газрын 50 га-г Хархорумд, 50 га-г Шинэ Зуунмодод гэх мэтээр хуваарилж зохицуулах хэрэгтэй.

Харьцуулсан жишээ авахдаа Хятад, Солонгос, Казахстан, Индонез гэх мэт хэдэн зуун сая хүн амтай, Монголоос хамаагүй том эдийн засагтай, ажиллах хүчин ихтэй улсуудтай харьцуулснаа өөрсдийгөө сайн ажиллаж байна гэж бодоод байдаг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Тэгээд энэ талаар хэлэхээр “Ахын дүү хөрсөн дээрээ буу, манай улс уул уурхай, нүүрсний экспорт гээд эдийн засгийн хувьд боломжтой” гэдэг. Би харин өөрсдөд нь “Та өөрөө хөрсөн дээрээ буу” гэж хэлдэг. Тэдэн шиг хүмүүс хөрсөн дээрээ буухгүй байгаа болохоор баахан цаас үйлдвэрлэж, үргүй зардал гаргаад сууж байна. Шинэ Хархорум хотын төсвийн зардал 30 тэрбум төгрөг шүү дээ. Зөв голдирлоор нь аваад үзвэл Дархан, Эрдэнэт хотууд 200 мянга, Багануур 100 мянган хүнтэй хот болох боломжтой. Харин Ханбогд усны нөөц бага учраас том хот болохгүй” гэжээ.

Г.Лувсанжамц гишүүний дээрх үг нүцгэн үнэнийг шууд түс тасхийтэл хэлсэн байгаа юм.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээ, дагуул хот Багануур, Налайхаа хөгжүүлж чадахгүй байж, аймгийн төвүүдээ өөд татахгүй хэвтэж шинэ хот байгуулна гэдэг хэт хийсвэр утопи зүйл ярьж, төсвийн мөнгийг Орхоны хөндийд аваачиж булах нь зөв үү. Тэгээд Улаанбаатарыг ийм аймшгийн хот болоход “хувь нэмэр” оруулсан хүн шинэ хотынх нь төслийг удирдаж байна гээд бодохоор хувь заяаны шоглоом гэлтэй.

 

Дуусдаггүй үлгэр Хүннү хотоор үргэлжилнэ

Удаах үлгэр.

“Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2 жилийн өмнө сүржинэ мэдэгдэж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын нээлтэд оролцон, тууз хайчилж байв. 2022 онд уг хотын зураг төслийн ажилд л гэхэд 30 тэрбум төгрөг төсөвлөж байсан байгаа юм. Харамсалтай нь хийгдсэн ажил гэж лав нүдэнд харагдаж, гарт баригдах юм байдаггүй. Ганц хадаас хадаж, хашаа хатгаагүй өнөө хүрснийг онцлох хэрэгтэй.

Гэтэл хоржоонтой нь Шинэ Зуунмод хот гэж нэрлэж байсан уг “хот”-оо Хүннү хот гэж нэрийдэхээр болсон талаараа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнгөрсөн сард мэдэгдэнэ лээ. Хашаа хатгаж, хадаас зоогоогүй байж нэрээ сольж, өөрчлөөд тэр нь мэдэгдэл мэдээлэл болж гараад байдаг нь хачин. 

 

Ийнхүү манай улстөрчид цаасан дээр хот байгуулж, “байгуулсан” хот нь цаасан дээрээ танигдахын аргагүй өөрчлөгдөж, нэрээ сольж, дүрээ хувиргаж, зарим нь цаасан дээрээ балгас болон үлдсээр.

Үе үеийн Ерөнхийлөгчид нь шинэ хот байгуулах цорын ганц синдромтой. Өв үлдээх өвчтэй. Харамсалтай нь ажил хэрэг болж, зөв жишиг үлдээвэл тэр нь сая өв болно гэдгийг ойлгодоггүй гь гачлантай.

 

Тэгсэн атлаа нийслэл хот нь мянган бэрхшээл, түмэн зовлон, буман асуудалтай. Ухаантай, зоригтой лидер бол Улаанбаатарыг утаа, түгжрэлээс нь салгаад өгөхөд л түүхэнд нэрээ үлдээнэ. Гэтэл байгаагаа өөд  татаж чадахгүй байж шинэ хот барина гэж дөвчигнөн, улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь элс рүү асгаж байхдаа сэтгэл нь өвддөггүй нь эмгэнэл юм.

За тэгээд Багануурт Оюутны хотхон кампус барьж байгуулж, 150 мянган хүнтэй суурьшлын бүс үүсгэнэ гэдэг үлгэр зохиогоод 20 жил юу ч хийгээгүй төр, засагт шинэ хот байгуулах үлгэрт нь яаж ч итгэх юм. Начир дээрээ нийслэлдээ ганцхан цахилгаан станц нэмээд барьчихаж чадахгүй 30 жил мунгинаж байгаа л народ шүү дээ.   

 Г.Ууганбаатар

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

1 цаг 33 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 55 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 цаг 20 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 53 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 23 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

4 цаг 46 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

21 цаг 11 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 24 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 55 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 53 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 24 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 23 мин

Сурталчилгаа