Бүрэн эрхийн хугацаа нь дууссан элчингүүд

Бүрэн эрхийн хугацаа нь дууссан элчингүүд

Энд онд бүрэн эхийн хугацаа нь дуусаж буй 23 элчин сайд байгаа аж. Дээрх элчин сайдууд эх орондоо ирж, дараагийн томилгоо хийгдэнэ гэсэн үг. Заримыг нь улираан эсвэл өөр улс руу томилох биз. Харин үүнтэй зэрэгцээд Засагт хамтарсан АН болон  ХҮН намаас өөрсдийн хүмүүсээ Элчин сайд, консул болгохоор шахалт үзүүлж, уртаас урт нэрсийн жагсаалтыг Гадаад харилцааны сайдад өгсөн болохыг Б.Батцэцэг сайд өөрөө мэдэгдсэн. Сайдын ярианаас үзвэл МАН-аас гадна засагт хамтарсан намууд энэ удаагийн дипломат томилгоон дээр чамгүй дарамт үзүүлж байгаа бололтой өнгө ая цухалзана лээ. Мэдээж Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг төлөөлөх элчин, консулууд мэргэжлийн байх ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байгаа ч улс төрөө дийлэхгүй, ямартаа л АН-ын дарга асан С.Эрдэнэ мэтийн хүмүүсийг хүртэл томилохоос өөр сонголтгүй хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт бүлтэлзэж суугааг энд бас хэлэх ёстой.

Олны үл нуршин хугацаа нь дууссан болон дуусах Элчин сайд нарыг танилцуулъя:

  1. Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн
  2. Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг
  3. Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан
  4. Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд
  5. Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа
  6. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжав
  7. Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Элчин сайд Э.Булган
  8. Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг
  9. Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү
  10. Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг
  11. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Элчин сайд Ж.Бямбасүрэн
  12. Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин
  13. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Элчин сайд Л.Эрдэнэдаваа
  14. Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа  Элчин сайд С.Энхбаяр
  15. Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр
  16. Унгар Улсад суугаа Элчин сайд С.Баатаржав
  17. Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү
  18. Бүгд найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Гансүх
  19. Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар
  20. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Д.Ганболд
  21. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэг
  22. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх
  23. Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайд Ө.Батбаяр

нарын нийт 23 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах ажээ.

Түүнчлэн Элчин сайдуудаас гадна Ерөнхий болон дэд консул, худалдааны төлөөлгч гэх мэт нийт 50 гаруй дипломат албан тушаалтныг томилохоор төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын онцгой бүс Хонконгод суух Ерөнхий консулаар Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр, БНСУ-ын Бусан хотод суух Ерөнхий консулаар АН-ын гишүүн Ц.Жадамбаа, БНХАУ-ын Эрээн хотод суух Ерөнхий консулаар ХҮН-ын гишүүн З.Лхагвадорж, АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар АН-ын дарга асан С.Эрдэнэ, ХБНГУ-д суух Элчин сайдын элчин зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Элчин сайдаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарыг томилоод буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг,Б.Жаргалмаа, П.Анужин нарын экс гишүүд мөн дипломат томилгоогоо хүлээж байгаа гэдгийг эх сурваж хэлж буй. Харин АН болон ХҮН намаас санал болгож буй нэрсийн дунд Гадаад харилцааны яамны үндсэн шалгуурыг хангахгүй хүмүүс олон байгаа гэдгийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газарт хамтарсан гээд бүх томилогоон дээр хуулийн дагуух шаардлага, шалгуур, зарчмыг үл тоон заавал албан тушаал авах ёстой хэмээн Гадаад харилцааны сайд болон яамны ажилтнуудыг шахаанд оруулж буйг Улсын Ерөнхийлөгч, Засгийн тэргүүн мэдэж байгаа гэж найдъя. Угтаа бол дипломат томилгоо бол тоглоом биш.

Тэр байтугай улс төржүүлж ч үл болох эрхэм чухал томилгоо байх учиртай. Журмаараа бол Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар дэвшин 10 жил, газрын захирлаар 5 жил, нийт 15 жил дипломат байгууллагаад ажилласан мэргэжлийн төрийн албан хаагчид элчин, консулаар томилогдох эрх нээгддэг болохыг салбарынхан нь ярьдаг. Энэ зарчим биш юм аа гэхэд ядахдаа гадаад харилцааны салбарт ажиллаж байсан улсаа томилдог байгаасай.

Х.Бумаа   

 

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

1 цаг 31 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 53 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 цаг 18 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 52 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 22 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

4 цаг 45 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

21 цаг 9 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 22 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 53 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 52 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 22 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 22 мин

Сурталчилгаа