“Шантаажныхан хоолондоо” буюу

“Шантаажныхан хоолондоо” буюу "новш"-ийн томилгоонууд

Засгийн газрын сүүлийн үеийн томилгоонуудад зүгээр л новш гэж хэлье. Өөр хэлэх үг олдохгүй байна. Авлигачид, шантаажчид, адгийн балинчдаараа төрийн албыг дүүргэж эхлэв. Хамтарсан Засгийн газарт халаас нэгдсэн намууд УИХ-ын гишүүн байсан улстөрчдөө хоолтой нь залгуулахын тулд Элчин сайд, консулаас эхлээд хотын орлогч, агентлагийн дарга, менежер  гээд байж болох бүх албан тушаалыг бялуу хуваах зарчмаар хуваарилж байна. Бүрэн эрхт төлөөлөгч, бүтээмж хариуцсан менежер гэдэг албан тушаалуудыг хаана л бол хаана шинээр бий болгон, шантаажчидаа шургуулж байгааг харахад огиж бөөлжих шахна.

Эрх баригчид өөрсдийг нь шүүмжилдэг, жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцэж мэдэх нөхдийг дуугүй болгох арга зам нь албан тушаалын бялуу, ашиг сонирхлын бялуурал гэж үзжээ. Тиймээс олон нийтийн сүлжээнд орилж хашгирч, харааж зүхдэг хүмүүсийн амыг таглахын тулд албан тушаалд тавьж байгаагийн зах зухаас тэмтэрье.

 

Ж.Батзанданд хоёр давуу тал бий. Нэгдүгээрт тэрээр хоолойгоо шахаад бархираад эхэлбэл яаж ч мэднэ. Хоёрдугаарт мань эр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй шударга тав “эвсэл” байгуулан М.Энхболдын Засгийг хөнтөрч явав. Түүнийхээ шагналыг авч байгаа нь энэ. Хамгийн хоржоонтой нь тэрээр стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх бүрэн эрхт төлөөлөгч болов. Уг өгөгдөл нь поп, нэг дайрахаараа галзуу мэт зүтгэдэг тэрээр жиргээндээ “Алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг хүлээв” хэмээн саагисан нь тэрээр ирэх өдрүүдэд бизнес эрхлэгчдэд ямархан хэмжээний өстэй “ногоон малгайтан” болж босож ирэхийн эх цондон гэлтэй. Түүний шударга ёс, ардчилал, хүний эрхийн талаарх үзэл баримтлал ямархан бурангуй болохыг мэдэх нэг нь мэднэ биз ээ.

 

Сүлэрч, сүжирсэн Засгийн газрын сүүлийн үед хийсэн томилгоонуудыг хөвөрдвөл,  

 

-УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогчийн статустай бүтээмж хариуцсан Eрөнхий менежерээр,

-УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр,

-Нийслэлийн Засаг даргын орлогч асан Л.Хосбаяр, АН-аас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан нарыг хотын даргын орлогчийн статустай бүтээмж хариуцсан менежерээр,

-Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр томилсон. Үргэлжлүүлээд,

-УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар,

-Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод суух ерөнхий консулаар,

-АН-ын гишүүн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг БНСУ-ын Бусан хотод суух ерөнхий консулаар,

-ХҮН намын гишүүн З.Лхагвадоржийг БНХАУ-ын Эрээн хотод суух ерөнхий консулаар,

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Монгол Улсаас Польш улсад суух Элчин сайдаар,

-Ашигт малтмалын газрын дэд дарга асан Д.Үүрийнтуяаг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Мониторингийн хэлтсийн даргаар,

-Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга асан Н.Пунцагийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хяналт хариуцсан менежерээр,

-Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П.Нүрзэдийг “Улаанбаатар төмөр зам” компанийн хяналт хариуцсан менежерээр,

-Ардчилсан намын дэд дарга асан И.Мөнхжаргалыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хяналт хариуцсан менежерээр тус тус томилохоор зэхэж байна.

Дээрх жагсаалт цааш үргэлжлэх нь ойлгомжтой. Хамтарсан Засгийн газрын завхарсан томилгоонууд төрийн албыг хямруулж, төр улсыг дампууруулж ч мэдэхээр байна.

 Улс төр, улстөрчдөөс хараат бус байх төрийн алба яав. Төрийн албаны мерит зарчим хаана алдагдав. Улс орны алтан аргамжны бодлогыг атгаж байдаг дипломат албаны нэр хүнд, өндөр шалгуур, шаардлага хаачив. Манай улсаас гадаадын 23 улсад суугаа Элчин сайд нарын хугацаа нь дуусан эгүүлэн татагдахаар болсон бөгөөд ирэх хаврын чуулганаар тэдний орны хүмүүсийн томилгоо хэлэлцэгдэнэ. УИХ-ын гишүүн асан, сонгуульд өрсөлдөөд унасан, улстөрчдийн хандивлагч, ивээн тэтгэгч байсан гэх мэт намдаа  “гавьяатай”-гаас биш төрд гавиагүй хүмүүс намын дарга нарынхаа өрөөний үүдэнд “өртэй” юи шиг өрөөстэй, албатай юм шиг амьсгаадаастай дугаарлаж буй сураг Төрийн ордны тамхины цэгээс хэдийнэ халиад байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан хүүхнүүд ууртай, стресстэй байгаа гэнэ лээ. Зах зухаас нь дурдахад, УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан Хүүхэд Гэр Бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга болохоор чичирч, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ-д суух элчин сайдын элчиг зөвлөхийн албанд томилогдсон байх жишээтэй.

Нэгэн үе Үндсэн хуулийн цэц үеэ өнгөрөөсөн улстөрчдийн “морг” боллоо гэдэг хатуухан шүүмжлэл гарч байсан бол одоо дипломат алба яг тийм болжээ.

Хамтарсан Засгийн газар наашаа харж төрийн өмчит компаниудын бүтээмж энэ тэр гэж донгодоод цаашаа харж намд шургасан тавиулуудаа төрийн алба, төрийн өмчит компаниудад хачиг шалз шиг чигжиж байгаа нь Монгол төрийн эмгэнэл юм.  

 

Г.Ууганбаатар 

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

1 цаг 31 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 53 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 цаг 18 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 52 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 22 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

4 цаг 45 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

21 цаг 9 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 22 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

2 цаг 53 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

3 цаг 52 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

23 цаг 22 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

4 цаг 22 мин

Сурталчилгаа