Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
УИХ-ын намрын чуулганы сүүлчийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, "Ногоон автобус"-ны хэргийг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Түр хорооны гишүүдээр: УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллах юм. “Ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Луйвар, булхайд идэгдсэн ногоон автобусны хэрэг хэр сунжрахыг харах л үлдэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
