Лу.Гантөмөр дарга намынхаа тэрслүү гишүүдийг “намнаж”, чих зөөлөн гишүүдээ хамгаална

Лу.Гантөмөр дарга намынхаа тэрслүү гишүүдийг “намнаж”, чих зөөлөн гишүүдээ хамгаална

Өнөөдөр АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд Л.Гантөмөр сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөөд буй цаг үеийн асуудлаар нээлттэй байр сууриа илэрхийлэв.

АН-ын бодлого сөрсөн  “тэрслүү” УИХ-ын гишүүд

Ингэхдээ намынхаа “дүлий” гишүүд болон УИХ-ын гишүүн
Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт хариуцлага тооцуулахаар Улс төрийн зөвлөлийг ойрын өдрүүдэд хуралдуулан “хатуу донгодох” эсвэл намаас хөөх шийдвэрийг гаргахаар шийдсэн гэдгээ хэлэв. Гурван сонгуулийн цикл дараалан ялагдал хүлээж, гудамжинд “лааз” өшиглөсөн намын гишүүдээ ажил албатай болгох гээд “хэрэндээ” л зүтгэж, Засагт багтан Шадар сайдын суудлыг 5 яамтай нь, харьяа байгууллагуудтай нь хамт “базсан”. Ингээд ч албан тушаалд очих хүсэлтэй намын гишүүдийн оочер дараалал багасаагүй учир Гадаад харилцааны сайдын толгойн өвчин болоод буй, зарим нэг хүмүүсээ Элчин сайд, консул болгохоор, заримыг нь төрийн өмчит компаниудад байршуулаад амжсан нь чамлахаар чанга атгах үзүүлэлт юм. Гэтэл  тэс хөндлөн зүтгэдэг “тэрслүү” нөхөд зайнаас биш өврөөс нь үсэрч гарсанд АН-ын дарга цочин балмагджээ. Бүхэл бүтэн улс төрийн намыг толгойлж суугаа хүний хувьд ингэж мэдэгдэх нь ч зүй. Намынхаа бодлогыг тэс хөндлөн сөрж, том мөнгөний зодоон дундуур томоохон олигархиудын эрх ашгийг хамгаалж попорч буй гишүүддээ эгдүүцэхээс өөр яах ч юм. Тиймдээ ч Улс төрийн зөвлөлдөө “хов” дуулгахаар шийджээ.

Нөгөө талд намын даргынхаа тав тухыг алдуулсан тэрслүү гишүүдийнх нь үг үйлдэл олон нийтээс дамжлаг аваад байгааг ч энд мөн дурдах нь зүй. Их мөнгө, их попролт хэзээд ялдаг болсон цаг үе гэдгийг ч мартаж болохгүй.  

Намын даргын өвөрт багтсан УИХ-ын гишүүд

            Харин Лу даргын өвөрт багтаж, өрөвдүүлж, хамгаалуулж байгаа гишүүд нь олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн нөхөд байгаа юм. Тодруулбал, бүтэн өнчин 4 хүүхдийн нэр барьж цуглуулсан иргэдийн хандивыг зориулалтын бусаар зарцуулан, хандивын мөнгөөр худалдан авсан байрнаас “хөөж” гаргана гэж лайв хийж “даналзсан” төдийгүй өөртэй нь муудсан нэгнийг “шорон, шороо” хоёроор сүрдүүлсэн ардын багш нарын төлөөлөл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг АН-ын дарга зад өмөөрөв. Түүнийг намын дарга нь тодорхойлохдоо “цэвэр” багш нарын төлөөлөл, улс төрд бас “үзээтэй” учраас нэр дэвшүүлсэн, Ц.Мөнхтуяа байтугай хулгай, дээрэм хийсэн нөхдүүд төрийн ордноор дүүрэн байна, тэд нартайгаа хариуцлага ярь” хэмээн түс тас хэлсэн юм.

Цаашилбал Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа  албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь Улсын дээд шүүх хүртэл гурван шатны шүүхээр тогтоогдсон “лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн дүү УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар. Шүүхийн шийдвэрээр бол гэмт хэрэгтэн болоод байгаа УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын талаар Лу дарга ярихдаа “Залуу хүмүүсээр шүүх ингэж хамаагүй оролдмооргүй байна” хэмээн өмөлзөнө лээ. Бодвол Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан эсэх нь АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд Л.Гантөмөрт түй ч хамаагүй бөгөөд зөвхөн намын бодлого шийдвэрийг дагах нь чухал юм байх.

УИХ-д хэдэнтээ сонгогдож, сайдын албан тушаалыг хоёронтоо хашиж байгаа Лу.Гантөмөрийн хувьд Үндсэн хуулийн 50.2-д заасан “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээдүүд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэсэн заалтыг мэддэггүй юм уу эсвэл мэдсэн ч үл биелүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ ”тойруу” замаар илэрхийллээ гэж дүгнэж болохоор байгаа юм.

Олон нийт үл таашаасан Элчин сайд, консул, БЭТ-үүд

            АН-д Засагт хамтарсан шагналых нь хариуг эрх баригч нам харамгүй өгч байгаа. Ингэхдээ Монгол улсын “хар хайрцаг”-ны бодлогыг ч үл хайхран АН-ын экс дарга С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг Ерөнхий консул, дэд консулын албан тушаалд томилсон шийдвэрийг ч гаргуулж амжсан. Түүнчлэн намаасаа хэдэнтээ “урваж шарваж” явсан Ж.Батзандан тэргүүтэй нөхдийг Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч, Төрийн өмчит компаниудад өндөр эрх ямба бүхий менежерийн албан тушаалыг найр тавин өгч байгаа зэргийг тоочих юм бол нэлээн урт жагсаалт гарна.  Гэтэл энэ бүхнийг хэвийн зүйл гэж АН-ын дарга үзэж, асуулт асуусан сэтгүүлчдэд “АН-ын гишүүдийг болохоор та нар өөлж, гоочиллоо, Ардын намын гишүүдэд харин тал засдаг” хэмээн гоморхсон нь нөгөө талдаа Лу даргын голт зүрхний үг биз ээ. Үнэндээ ч 8 жил гудамжинд лааз өшиглөсөн АН-ынхан энэ засагт өдий дайны яваа нь чухамдаа аль ч төрд /намд/ нүүртэй аядуу зөөлөн Лу даргын буян мөн биз ээ.

Ардчилсан нам Засгаас гарахгүй

            Эцэст нь АН-ын дарга Лу.Гантөмөр хамтарсан Засгийн газраас гарах бодолгүй байгаа гэдгээ ил тод илэрхийлсэн.

Улс төрийн намын туйлын зорилго бол төрийн эрх барих байдаг. Тиймдээ ч ялалт байгуулаагүй ч төр барилцаж, засагт орсон нь улс төрийн намын туйлын зорилгыг биелүүлж байгаа нэг хэлбэр. Мэдээж энэ бол УИХ-д 42 суудалтай, үндэсний хэмжээний том намын хувьд чамлахааргүй амжилт. Тэр утгаараа АН-ын гишүүдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгааг нь буруутгах аргагүй юм.

Х.Бумаа

 

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

18 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 5 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 39 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 8 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 31 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 56 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 9 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 39 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 9 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа