Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Тэс, Баянхайрхан сумдад ажиллалаа. Баруун бүсийн хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох, аймаг сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын араас ийнхүү Завхан аймагт ажиллаж байна. Энэ оны улсын төсөвт Завхан аймгийн Улиастай хотын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал гээд өсөн нэмэгдэх өгөөж бүхий энэ чиглэлийн маршрут Тэс, Баянхайрхан зэрэг дөрвөн сумдын нутгийг дайран өнгөрөх бөгөөд сумын төвийн 1.5 хүртэлх км авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар тусгасныг онцоллоо. Баруун бүсийн аймгууд тус бүр хилийн боомттой бөгөөд одоогоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд Боршоо, Ярант, Цагааннуурын боомтуудтай авто замаар холбогджээ.

Баруун бүсийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд аймгийн төвүүд, сумын төвүүдийг хилийн боомттой авто замаар бүрэн холбосноор бүсийн эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, төвлөрсөн зах зээлийг бий болгохоор зорьж байгааг УИХ-ын дарга тодотголоо. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгоход анхаарна гэлээ.

Ингэснээр Завхан аймгийн эдийн засгийн бүтцийн ердөө 12 хувийг эзэлж байгаа аж үйлдвэрийн салбар хөгжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлснээр аймгуудын өрсөлдөх чадвар ч үлэмж дээшилнэ гэдгийг онцлов. Арцсуурь боомт хүртэлх авто замын маршрут, чиглэлийг тогтохоос эхлээд хөрөнгө оруулалт нь олон жил хүлээгдсэн уг бүтээн байгуулалт ийнхүү эхэлж буйд Тэс, Баянхайрхайчууд баяртай байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүний үнийн өсөлт тулгамдсан асуудал болж буйг хэлж байв. Үүнээс гадна бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомсдол зэрэг асуудлуудаас гадна архи, согтууруулах ундааны хэрэглээ газар авч байгаад эмзэглэж буйгаа илэрхийлсэн.

Сумын төвийн барилгын халаалт доголдсон, анги танхимын багтаамж бага, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар, хүний хөгжлийн төвүүд байдаггүй зэрэг асуудлуудыг сурагчдын төлөөлөл дэвшүүлсэн бол сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналуудыг иргэдээс уламжиллаа. Хоорондоо ойр, хүн ам сийрэг сумдын малчид нэгдэн, хоршоо байгуулж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зэргэлдээ сумдынхаа зах зээлд нийлүүлэх зэргээр газарзүйн байршлаа ашиглан орлогоо нэмэгдүүлэх бодит боломж байгаа талаар уулзалтад оролцогчид санал солилцлоо.

Тухайлбал, нийт 8 сумтай хил залгаа орших Баянхайрханчууд энэ зах зээлээ ашиглаж, өвс тэжээлийн тариалалтаа эрчимжүүлснээр бүсийнхээ тэжээлийн төв болох ч боломжтой учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга хэлэв. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлд нийлүүлэхийн тулд анхан шатны боловсруулалтад малчид өөрсдөө анхаарах ёстойг ч мөн захилаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт хийгдэх ажлуудаас танилцуулсан бол УИХ-ын гишүүн М.Мандхай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгч, хоршооны сайн туршлагуудаас хуваацлаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилж байна

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

14 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 35 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 0 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 34 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 4 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 27 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 52 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 5 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 35 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 34 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 5 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа