Женкогийн эцсийн тачаал ба “хэвтээ” Ганбаа

Женкогийн эцсийн тачаал ба “хэвтээ” Ганбаа

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчид нэг баг болжээ. Тодруулбал тухайн үеийн  АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар нар өнөөдөр өрсөлдөгчид байсан бол өнөөдөр эвсэгчид болчихсон “Хөх Монголын хөх туг” аян гэгчээр Монгол орныг хөндлөн гулд тойрч явна. Монголын улс төрд үзэл санаа, үнэнч анд хийгээд дайсан байдаггүйн үлгэр энэ юм. Нөгөө талаар Женко Х.Баттулга энэхүү аянаараа дамжуулан АН-аас тодрох дараагийн Ерөнхийлөгч нь би байна эсбөгөөс би төрүүлнэ хэмээн тунхаглаж буй хэрэг юм.  

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн намууд нэр дэвшүүлдэг хуультай. Хуулийн дагуу 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшиж байв. Тухайн үед МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Эвтэй Монгол-Ээлтэй төрийн төлөө”, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга “Монгол ялна”, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар “Өөр гарц байна, Бидэнд итгэ” гэсэн уриа үгээр сонгуулийн сурталчилгаа эхлүүлж байжээ. Эцэст нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгуулж, Монгол “ялагдсан” түүхтэй.

Тамирчны ялалт хямдхан олдоогүй гэж дуулдагчлан Монгол Улсын Гавьяат Тамирчин, жудоч, бизнесмэн, улстөрч Х.Баттулгад гэвч энэ ялалт амархан олдоогүй. Нам доторх сунгаандаа Р.Амаржаргалыг мөргөж Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ арай чүү авсан тэрээр шуудхан төрийн тэргүүн болчихсонгүй. Санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхийн санал аваагүй учир хоёр дахиа санал хурааж, тэртэй тэргүй өвдөг шороодсон М.Энхболдыг саналын илүүгээр давж, төр тэргүүлэх эрхийг авч байлаа. Хэрэв энэ сонгуулиар Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй бол шуудхан “аавынх” руу ачигдах байсан хэмээн зарим улс төр судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл энэ бол түүний хувьд сүүлийн сумаа тавьж, амьд үлдэхийн төлөө хүчээ шавхсан эцсийн тулаан байсан юм.     

Араараа тавиулсан нь

Х.Баттулгын хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ахин нэр дэвшихээр зэхэж байсан ч Хүүкийн алдарт “тавчик”-тай огцролтонд бүдэрсэн билээ. Тухайн үед У.Хүрэлсүхэд намаа Х.Баттулгын “хавхнаас” гаргах эцсийн найдвар нь энэ байсан гэсэн үг. Тиймдээ ч У.Хүрэлсүх огцрох мэдэгдэл хийхдээ:

  • “Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний жагсаал, цуглаан болж байгааг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид өдөөн турхирах гэсэн үйл ажиллагаа төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн төрийн институт хооронд улс төрийн зүй бус харилцаа үүсэх вий, үүнд нь ард түмэн турхирагдан орох вий, Монгол хүн хохирох вий гэсэн болгоомжлол байна. Дахин 7-р сарын 1 битгий давтагдаасай. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг. Ард түмний аюулгүй байдлыг хамгаалах Үндсэн хуульд заасан үүрэгтэй. Харамсалтай нь, энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн өөрийн сонгуульд зориулсан акцийг удаа дараа хийж байна. Цаашид ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байна” хэмээв.

Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга яаран сандран УИХ-ын чуулганы танхимд орж ирж хийсэн мэдэгдэлдээ:  

  • “Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг МАН-д авчирсан Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй, учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад гаргах болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна” гэв.

Энэ үгээрээр тэрээр Сү.Батболд гэдэг хүнтэй насны “өс” зангидсанаа илэрхийлсэн билээ.

Ингээд 2021 оны 1-р сард таавчигтай огцролт хийсэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сунгаанд ханцуй шамлан оров. Үүнээс өмнө буюу 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Х.Баттулгын дахин өрсөлдөх боломжийг хязгаарласан зүйл заалтыг яг таг болгочихсон байсан нь сайтар төлөвлөсөн улс төрийн тоглолт байлаа. Монголын заяа их гэгчээр ингэж нэг юм Монгол ахин ялагдахаас бид аврагдсан түүхтэй.

Босоо биш хэвтээ Ганбаа

Гэвч энэ өдрүүдэд Женко Х.Баттулга С.Ганбаатар тэргүүтэй өөрийг нь тойрон хүрээлэгч гишүүдтэй хамтран Монгол орноо тойрч буй нь дараагийн Ерөнхийлөгчийн сунгааны төлөөх түүний тачаал дуусгавар болоогүйг илтгэж байгаа юм. Уриа нь “Хөх Монголын хөх туг” мөн л сүрхий нацист агуулга бүхий сүржин өнгө аястай.

Өөрөөр хэлбэл өөрт нь ямар ч боломж байхгүй болсныг УИХ-ын гишүүн болсны дараа сайтар ухаж ойлгосон манай хулгар бөх эцсийн найдвараа “босоо” Ганбаад тээж буй. Өөрөө биш гэхэд өөрийг нь аавынх руу ачигдахаас аврах ачтнаа тэр өнөөдрөөс бэлдэж байгаа гэсэн үг. Үүний төлөө тэрээр чөтгөртэй наймаалцахад ч бэлэн байгаа. Нөгөө талд С.Ганбаатарын тухайд Ерөнхийлөгч болох орь хүсэл нь Женкотой нөхцөхөд хүргэж буй. Хоёр чөтгөр хөх тугийн дор нэгдэнэ гэж байх уу. Бодох л асуудал.  

Гэхдээ С.Ганбаатар нь арай хор гэмгүй чөтгөр. Түүнд ерөөс Ерөнхийлөгч болох л ганц хязгааргүй хүсэл бий. 2017 онд Н.Энхбаяртай тохиролцон МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Гандан буурахгүй 2021 онд ХҮН намаас ахин нэр дэвшихийг санаархсан ч “Датаком”-ын Д.Энхбатад мөргүүлж, тойргийн гадна хоцорсон түүхтэй.

Одоо боломж олдвол АН-аас нэр дэвшчих санаатай Женкотой нэгдчихсэн жийж яваа нь энэ. Ямартаа л МАН байтугай АН-ын, ерөөс улс төрийн хүрээний” шүдний өвчин” болоод буй “Монголын дайсан”-тай нөхөрлөж явах вэ дээ.

Женкогийн тухайд дээр хэлсэнчлэн хийсэн хэрэг, үйлдсэн нүглийнхээ төлөөсөнд аавынд ачигдахгүйхэн амь гарахын тулд эцсийн найдвараа “босоо” Ганбаад тээж байгаа ч өнөөх нь харамсалтай нь Ерөнхийлөгчийн сэнтийний өмнө үргэлж бүтэлгүйтэж ирснээрээ “хэвтээ” Ганбаа гэгдэх болсон.

Женкогийн эцсийн хүсэл ингэхэд юу вэ?

Нэн тэргүүнд Ерөнхий сайд асан, “Алтай трейдинг”-ийн Сү.Батболд, М Си Эс-ийн Ж.Оджаргал цаашилбал Сангийн сайд асан “Хотгор шанага”-аараа алдартай Ч.Хүрэлбаатар тэргүүтэй баячуудын хөрөнгийг “булаан” авч, сахал Д.Эрдэнэбилэг, улс төрийн рингэн дээр мөнхийн өрсөлдөгч байж ирсэн экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг “аавынд” суулгах явдал. Энэ хүслээ биелүүлэх гэж хөмхий зуусаар өдийг хүрсэн. Эд бүгдээрээ боловсрол ч юм уу бэл бэнчин ч юм уу, ямарваа нэг зүйлээрээ Женкогоос ядахдаа нэг хуруу илүү хүмүүс буюу бүх зүйл түүний атаа жөтөө, өчүүхэн өс хонзонгоос эхэлсэн гэж хэлж болохоор. Энэ нь эрүүл ухаантай хүний хувьд инээд хүрмээр жижигхэн шалтгаан мөн ч гэлээ харамсалтай нь бодит үнэн нь энэ юм. 

Тэрээр Монгол ялна гэчихээд Монголыг хорлодог нэгэн. Хэрхэн хорлосныг нь шинэ үеийнхэн, сэхээтэй боловсролтой хэсэг нь бэлхэнээ мэддэг болсон. Харин хөдөөгийн хөх монголчууд түүний зал мэх, хор хорлолыг хараахан мэдэхгүй гэсэн цээжний тооцоогоор нэгд, нутаг ус нэг, хоёрт, үндэсний баялаг бүтээгчид хийгээд уул уурхайг улдан эсэргүүцдэгээрээ өөртэй нь ижилхэн “хэвтээ” С.Ганбаатартай үгсэн нэгдсэн нь таарсан таар шуудайнуудын үлгэр юм.

Хамгийн хоржоонтой нь уул уурхай, баялаг бүтээхийн эсрэг босоо тэмцдэг тэд ажил хөдөлмөр хийж, амьдралаа залгуулж, сайхан амьдарна гэдэг үзэл санаатай монголчуудад зүгээр сууж байгаад "байгалийн баялгаас хүртэн сайхан амьдарч болно" гэх суртал ухуулгыг хийж яваа нь хоржоонтой. Тэд ийм л ичих нүүргүй популистууд.

Х.Бумаа

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

18 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 39 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 4 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 38 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 8 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 31 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 56 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 9 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 39 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 38 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 9 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа