О.Алтангэрэлийн ахалсан ажлын хэсэг  Ухаа худагийг  хурааж авах шийдэлд хүрэх үү?

О.Алтангэрэлийн ахалсан ажлын хэсэг Ухаа худагийг хурааж авах шийдэлд хүрэх үү?

Байгалийн нөөц ихтэй улсын иргэд ядуу тарчиг, эрх чөлөөгүй  амьдарч байгааг баялгийн хараал туссан гэсэн нэг ойлголттой болжээ, дэлхий нийтээрээ. Тэгвэл Монголд энэ хараал хоёр дахин ирэх аюул нүүрлэж буй мэт явдал сүүлийн үед өрнөх болов. Авлигачдын  хөрөнгийг хураана, баялгийг ард түмэндээ эргүүлж авчирна гэх зэрэг экстрим үг хэллэгийг эрх баригчдын зүгээс давтамжтай цацаж байна. Алдаа, оноотой ч 30 жил өсч өндийж, үндэсний компани болж, улсад хамгийн их татвар төлдөг  MSC-тай дайтах дайныг Засгийн газрын зүгээс нэгэнт эхлүүллээ.

Авлигажсан 30 жилд эрх мэдэлд  ойр байсан, олон жил болсон хүмүүсийг ухвал цэвэр хүн нэгээхэн ч гарахгүй. Энэ үүднээс авч үзвэл  төрөөс олон тендэр, уул уурхай, орд авсан   MSC, “Энержи ресурс” ерөнхийдөө бохир. Гэхдээ Засгийн газар өнгөрсөн бүхэн рүү дайн зарлах биш, яриа хэлэлцээний аргаар, шахалт, шаардлага тавьдаг олон аргаар асуудлыг шийдэж болно.

Баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх зорилго нь зөв ч юу юугүй “хурааж авах” тухай сурталдах нь өөр ашиг сонирхолтой мэт санагдана.

Тийм ч учраас бүлэглэл нөгөө бүлэглэлээ намнаад, дарангуйлал тогтоох нь гэсэн болгоомжлол ч учир мэдэх хүмүүсийн дунд төрөх болжээ. Хэрэв энэ болгоомжлол бодит болбол Монгол жинхэнээсээ баялгийн хоёр дахь хараалд өртөх нь тодорхой.

Хамтарсан Засгийн газар Хятадын Засгийн газартай яриа хэлэлцээр хийсний үр дүнд  энэ сарын 14-нд   “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Ингэж 20 жил ярьсан, бүлэглэлүүдийн хэрүүл, тэмцлийн бай болсон төмөр замын хил холболтын ажил урагшлах болсон нь том ахиц дэвшил.

Хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.”  гэж хэлсэн.

“Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан…” гэсэн нь тухайн үед MSC, “Энержи ресурс”  саад болсон гэсэн санаа. Харин MSC, “Энержи ресурс”  урд хөршийн компанитай нарийн төмөр замаар холбогдох гэж байтал төмөр замын царигийг өргөн болгож гацаасан “хам хэрэгтэн” Х.Баттулга “ардын баатар” шахуу болж буй нь шударга бус юм.

Аль аль нь хөгжлийн садаа юм бол аль, алийг  шүүмжлэх орон зай байх  учиртай бусуу .

Төмөр замын хил холболтыг гацаанаас гаргасан Ерөнхий сайд      Л.Оюун-Эрдэнэ өчигдөр  нэгэн захирамж гаргасан нь “Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлаар дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулан байгуулав.

Хууль зүйн сайд О.Алтангэрэл өмнө нь “Авлигачдын хөрөнгийг хураана” хэмээн удаа дараа мэдэгдсэн учир уг ажлын хэсэг Ухаа худагийг “Энержи ресурс”-ээс хурааж авах шийдвэр гаргах уу гэсэн асуулт тавигдаж байгаа юм.

Уг нь хөрөнгө хураана гэдэг хувьсалчдын арга бөгөөд Монголын түүхэнд хар толбо үлдээсэн асуудал.  Орчин  цагийн ардчилсан Монголд яриа хэлэлцээний замаар,бүр болохгүй бол хууль, шүүхийн замаар асуудлыг шийдэх нь улстөрийн соёл юм. Шүүх хэний хөрөнгийг хураах, яах ийхийг шийдээгүй байхад Хууль зүйн сайд ийм мэдэгдэл хийнэ гэдэг айлгах, дарамтлах, улмаар өөр зорилгоо илэрхийлэх арга хэрэгсэл мэт ойлгогдож байна.

Ер нь  “авлигажсан тогтолцоог засахын тулд” гэж өөрсдийгөө нэрлээд буруу аргаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн үлгэр болж, улс орноо дарангуйллын замаар замнуулбал засахад оройтсон байх вий гэсэн болгоомжлолын үүднээс үүнийг тэрлэв.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Л.АЛТАНГЭРЭЛИЙН АХАЛСАН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН: 

Эх  сурвалж: Gereg.mn

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

14 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 35 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 0 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 34 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 4 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 27 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 52 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 5 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 35 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 34 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 5 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа