CU-гийн зардлаар Солонгост зугаалсан төрийн албан хаагчид хэн хэн бэ?

CU-гийн зардлаар Солонгост зугаалсан төрийн албан хаагчид хэн хэн бэ?

-Иргэдийн үлээсэн шүгэл эрх баригчдын чихэнд хүрдэг эсэхийг одоо л харъя!

Өнөөдөр "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас CU-ийн зардлаар нийслэлийн бүх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, улсын байцаагчид БНСУ-руу 5 хоног амарч, зугаалсан талаар мэдээлэл хийсэн юм.

Засгийн газраас хоёр жилийн өмнө зарласан 5Ш ажиллагаа гэж сүртэй кампанит ажлын хүрээнд Нүүрсний, Хөгжлийн банкны гэх мэт том хэргүүдэд Ерөнхий сайд нь өөрөө шүгэл үлээж, олонд ил болголоо гэдэг пиар битүү явсан. Тэгвэл иргэдийн үлээсэн шүгэл эрх баригчдын чихэнд хэр хүрдэг вэ. Энэ талаар мэдээлэл алга. Нэг бол шүгэл үлээгээд ч сонсохгүй дүлий төр, засаг болсон уу?

Тэгвэл яг одоо иргэд маш чанга, тодоор шүгэл үлээлээ. Баримт, нотолгоотой, дүрс бичлэг, тодруулга ярилцлагатай нь шүгэл үлээжээ. Иргэдийн үлээсэн шүгэл хууль, хяналтын байгууллагынхны сонорт хүрч чадвал төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчил, авлига, албан тушаалын гэмт хэргийн ноцтой бөгөөд том жишээ болохоор аж. Шүгэлийн агуулга нь ийм:

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон есөн дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, ахлах байцаагч нараас бүрдсэн 15 хүнтэй баг  CU-ийн зардлаар БНСУ-д тав хоног аялж, амарчээ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь хянаж шалгах ёстой албаны дарга нар нь СU-гийн урилга, зардлаар CU-гийн захиралтай Солонгост 5 хоног аялаад ирсэн гэсэн үг.

Төрийн албан хаагчид хувийн байгууллага, компанийн зардлаар гадаадад аялж зугаална гэдэг ёс зүйн зөрчил төдийгүй авлигын гэмт хэрэг. Зардлаа даалгаж гадаадад гахай, тахианы мах идэж ирчихээд эргээд CU-гийнхэнд шударга шаардлага тавьж чадах уу?

Сүүлийн үед CU-гийн үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанартай холбоотой зөрчил, гомдол ч олон гарах болсон. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс халдлагад удаа дараа өртсөн. Олон улсад танигдсан конвиниенс буюу ая тухтай дэлгүүрийн сүлжээ атлаа цэвэрлэгээ хийгддэггүй, иргэдэд үйлчлэх орчин нь бохир заваан, зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс голцуу, Солонгосын CU-тэй харьцуулахад худалдаалж байгаа бүтээгдэхүүнүүд нь чанарын баталгаагүй, ихэвчлэн хятад бараа зардаг гэх мэт шүүмжлэлүүд ар араасаа хөвөрдөг.

Монголын хууль гурав хоног гэдэг шиг энэхүү сүлжээ дэлгүүр анх орж ирэхдээ яах аргагүй цоо шинэ, ая тухтай үйлчилгээг нэвтрүүлсэн. Харин яваандаа хэнэггүй монгол стандартдаа уусав уу гэлтэй, нэг тийм бохир заваан, хариуцлагагүй, назгай газар болж хувирсан. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг цагийн хязгааргүй  архи, согтууруулах ундаа зардаг болсон нь архидалтыг хавтгайруулахад бодитой “хувь нэмэр” оруулж ч буй.

Энэ байдалдаа дүгнэлт хийж, засаж сайжруулахын оронд төрийн хяналтын байгууллага, мэргэжилтнүүдийг хахуульдан, гадаадад аялуулж амраан, өөрсдийн бизнесийн нэр хүндийг хамгаалах гэсэн юм биш биз гэдэг хардлага  өөрийн эрхгүй төрж байгаа юм.

Хэрвээ хүнс, хөдөө аж ахуйн байцаагч, мэргэжилтэн, дарга нарыг Солонгост өөрсдийн зардлаар аялуулсан нь үнэн бол алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй монгол этикээр яаж ч байсан CU-гээ цээжээрээ  хамгаална. Иргэд CU-гийн талаар ямар ч гомдол гаргаад нэмэргүй болно гэсэн үг.

"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ныхны өгсөн мэдээллээр CU-гийн зардлаар, CU-гийн захирал Нямбаярын хамт ажлын өдрүүдээр БНСУ-д аялсан төрийн албан хаагчидтай танилцъя:

  • Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.ДУЛАМСҮРЭН
  • Багануур дүүргийн менежер Б.Бямбацэцэг
  • Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн дарга Ц.Цэрмаа
  • Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Х.Чимэгээ
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Орчны эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Дэлгэрбаяр
  • БГД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйдчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн
  • БЗД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир
  • СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэдэнсүрэн
  • СБД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Жаргал
  • ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Саруултуяа
  • ЧД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган
  • НД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
  • БХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Хүрэлбаатар
  • Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын Худалдаа , үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд
  • Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын ол, үйлдвэрлэл үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Өлзиймаа

ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид энэ сарын 16 буюу өнгөрсөн Ням гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд очиж дээрх хүмүүсийг БНСУ-аас ирэхэд нь баримтжуулж авсан байна. Тэд энэ асуудлаар тодруулга, тайлбар авахаар Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзахад манай хотын удирдлагууд дээрх 15 төрийн албан хаагчийг БНСУ-д аялж зугаалахаар явсныг мэдээгүй гэдэг тайлбарыг өгчээ.

Төрийн нэрийн өмнөөс хүнс, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих ёстой албан хаагчдын дээрх үйлдэл Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Уг хуульд,

7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;

7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;

7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;

7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглосон байдаг.

Жич: CU, GS25 зэрэг конвиниенс дэлгүүрүүд Монголд худалдаа, үйлчилгээний шинэ стандарт, чиг хандлага, соёл оруулж ирсэн нь сайшаалтай. Гэвч жил ирэх тусам үйлчилгээний чанар, стандарт нь алдагдаж байгаа нь бодит үнэн. Тэгсэн атлаа зах зээлд монопольчлон ноёрхох гэсэн хандлагатай, үүнийгээ хэрэгжүүлэхдээ чөлөөт өрсөлдөөнөөр биш төрийн алба, төрийн албан хаагчдыг худалдан авч, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэх, авлигадах замаар хамгаалалт, бамбай болгохыг оролдож байгаа бол эмгэнэлтэй.

Монголын конвиниенс дэлгүүрүүдийн цаадах толгой компаниуд нь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй холбоотой, уул уурхай болон шатахууны салбарт зонхилдог монополь, олигополь компани, группүүд байдгийг ч мартаж болохгүй. Тэд ууц, өвчүү чанахаас эхлээд ТҮЦ, контейнер, нийтийн бие засах газар гээд тамхи ширхэглэн зарахаас бусад бүх бизнес рүү дайран орж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлээс шахан гаргадаг өлөн ховдог зантай. Тийм ч учраас олон улсад түгэн дэлгэрсэн конвиниенс дэлгүүрийг гудамжны ТҮЦ-нээс долоон дор болгож чадсан бодит үнэнийг бид өнөөдөр үзэв.  

Г.Ууганбаатар

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

16 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 38 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 3 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 37 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 6 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 29 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 54 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 7 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 38 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 37 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 7 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа