УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж байна

 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай хотод ажиллалаа. УИХ-ын дарга Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нийт 37 сумаар ажилласны дараа ийнхүү Улиастай хотын иргэдтэй уулзав. Баруун бүсийн аймгуудад энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт тусгаснаас Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгаа аж.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улиастай хотын иргэдтэй уулзах үеэрээ бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд туссан ажлуудаас танилцуулж, нэн тэргүүнд аймгийн төв, сум, хилийн боомтуудыг хооронд нь авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлнэ гэдгийг тодотгов. Энэ хүрээнд Алтай-Улиастайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм.

Түүнчлэн Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Уг төслийн хүрээнд Түдэвтэй сумыг холбох 3.6 км, Баянхайрхан сумыг холбох 1.5 км, Тэс сумыг холбох 1.4 км салаа холбоос зам, гэрэлтүүлгийн хамт хийгдэнэ.

Анх 1976 онд байгуулагдсан Арцсуурь боомтоор Завхан болон Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн иргэд ОХУ-тай экспорт, импортын худалдаа эрхэлж, ялангуяа орон нутгийн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой гэдгийг УИХ-ын дарга илтгэлийн үеэр дурдлаа. Эдгээрээс гадна аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан бол Солонготын давааны 12 км хатуу хучилттай замыг мөн энэ онд барина гэлээ.

Парламентын баталж буй хууль тогтоомж, бодлого шийдвэр нь хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарч, хүн төвтэй үзэл санаа бүхий хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөгөө баталсан талаар УИХ-ын дарга танилцуулав. Энгийнээр хэлбэл хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах, эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, хууль нь бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх үзэл санаа юм. Уулзалтад оролцогчид Завхан аймгийн хөгжлийг хурдасгахад хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид түлхүү анхаарах ёстой гэдэгтэй санал нэгдлээ. Улиастай хотын иргэдийн зүгээс сум, орон нутагт бүх насныхны хэрэгцээнд суурилан аялал жуулчлал, амралтын бүс байгуулах, аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх, ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон өргөтгөлийн асуудал зэргийг дэвшүүлж байв. Мөн Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэж, ойр орчмын ан амьтан, шувууд хоргодож байгааг анхааралдаа авч, “Нэг сум-нэг нуур” төсөлд хамруулж өгөхийг хүсэв. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу хөв цөөрөм байгуулах байршлуудын хүрээнд мэдээлэл өгч, Бага нуурын усыг даруй шинжилж, холбогдох арга хэмжээг авахаар Усны газрын дарга З.Батбаяртай зөвшилцлөө. Улиастай хотын цаашдын усны хангамжийг шийдвэрлэх зорилгоор Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулахаар болжээ.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээл олголт, зарим импортын бараан Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Улиастай хотноо болсон “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо. Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хоршоологчдын төлөөлөл чуулж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн олголт, эргэн төлөлт, татвар болон даатгалтай холбоотой зохицуулалт, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88000 гаруй малчин гишүүнээр элсжээ. Завхан аймгийн хувьд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зөвлөгөөний үеэр хоршоологчдын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах, төрөөс тогтвортой бодлогоор дэмжин ажиллахад анхаарна гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр орлогоо бодитоор нэмэгдүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, урт хугацааны өгөөжийг хадгалахад “Шинэ хоршоо хөдөлгөөн” олон талт боломжоор хангаж байгааг тодотгов. Цаашид дундын хоршоог байгуулж, бүс нутгийн онцлох аж ахуйд суурилан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд түлхүү анхаарахыг уриаллаа.

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

4 цаг 30 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Засгийн газар: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана

2026-03-12

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явсан жолоочийг 100 мянгаар торгоно

2026-03-12

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Б.Энхболд томилогдлоо

2026-03-11

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Монголын дөрвөн уран бүтээлч “Венецийн олон улсын дүрслэх урлагийн биенналь“-д оролцоно

2026-03-11

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жилийн хорих ялтай!

2026-03-10

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

Жагсагчид: ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулахгүй бол өлсгөлөн зарлана

2026-03-09

МОХ-ны Ерөнхийлөгч байхдаа 300 сая төгрөг хувьдаа завшиж, хууль шүүхийн хаалга татаж явсан Д.Батбаяр Монгол наадам цогцолборт шургалж, даргын сэтэр зүүн дахин “мөнгө идсэн” үү?

2026-03-10

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 30-наас эхэлнэ

2026-03-10

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жүжигчин Тимоти Шаламе дуурийн талаар хэлсэн үгнээсээ болж Оскарын шагнал хүртэх магадлал нь 36,9% болж буурав

2026-03-09

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

ХОС ТАМГА: ИЗНН-ын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболд сонгогдлоо

2026-03-09

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсч, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ

2026-03-10

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

4 цаг 30 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

ИЗНН-ын онц их хурлаар Б.Батбаатарыг намын даргаас түдгэлзүүлэх асуудлын хэлэлцэж байна

2026-03-09

Н.Алтанхуяг: Миний хэрэг гэж байгаагүй. Одоо ч байхгүй

2026-03-10

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

Сурталчилгаа