Зорилго нь зөв ч арга нь буруу Л.Оюун-Эрдэнийн тэмцэл юунд хүргэх вэ?

Зорилго нь зөв ч арга нь буруу Л.Оюун-Эрдэнийн тэмцэл юунд хүргэх вэ?

1995 оноос эхлэлтэй Монгол Улс газрын хэвлий дэх баялгаа зах зээлийн эргэлтэд оруулж эхэлсэн. Уул уурхайн салбар гэнэт үсрэнгүй хөгжсөн цаг үе бол 2000-аад оны эхэн үеэс эхлэлтэй. Энэ үеэс ашигт малтмалын орд газрын тусгай зөвшөөрөл буюу лицензийг олгож эхэлсэн. Бараг л Монгол орны өнцөг булан бүрт орд, уурхай нээгдсэн. Энэ нь нэг талдаа эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байсан ч нөгөө талдаа манай орны газар нутгийн 70 гаруй хувь цөлжилттэй гэсэн статистик судалгаа бий. Бүх зүйл хоёр талтай гэдгийн бодит жишээ энэ юм.   

Уул уурхайгаа ашиглаж улс орны эдийн засгийг тэлэх нь зөв үү гэвэл тийм. Гэхдээ учир ухаантай хандах ёстой юм. Өнгөрсөн өдрүүдийн түүхийг нэхэн санавал жижиг уурхайн амнаас авахуулаад өдгөө стратегийн гэж нэрийдээд буй асар их нөөцтэй орд газруудын ашиглалт, олборлолтын лицензийг улс төрд нөлөө бүхий болон тэднийг таньж мэддэг хэсэг бүлэг хүмүүс хуудуутай замаар гартаа оруулж авсан нь өнөөгийн их улс төр, зодооны цаад шалтгаан гэж хэлж болно. Тодруулбал, үндэсний гэх тодотгол бүхий томоохон аж ахуйн нэгжүүд, үндэсний баячууд чухамдаа уул уурхайн лиценз эзэмшснээрээ эсвэл өмч хувьчлалд давуу эрхтэй оролцсноороо төрөн гарсан байдаг.

Жишээлбэл, зэсийн нөөцөөрөө дээгүүрт эрэмбэлэгдэх Цагаан суваргын орд тэргүүтэй цөөнгүй лицензийг МАК компани эзэмшдэг. Эзэн нь Н.Нямтайшир. Тэрээр ТЕГ-т ажиллаж байсан давуу талаа ашиглаж томоохон ордуудын эзэн суусан гэх яриа бий.

Өнөөдрийн зодооны гол бай болоод буй М Си Эс группийн охин компани “Энержи Ресурс” гэхэд Таван толгойн бүлэг ордын хамгийн их нөөцтэй Ухаа худгийн лицензийг хэрхэн ямар арга замаар гартаа оруулсан нь одоо ч бүрхэг. Гэхдээ уг ордыг 28 жилийн өмнөөс ухаад, олборлоод бүхэл бүтэн хот босгочихсон байгаа. Өөрөөр хэлбэл 30-аад жилийн дараа Монголын төр Ухаа худгийг стратегийн орд гэдэг үндэслэлээр нь /34 хувийг/ төрд буцаан авах талаар санаж, сэрж байх жишээний.

Он гармагц “Ачит ихт”-ийн дуулиан шуугианаар эхэлсэн стратегийн ордуудын 34 хувийг төрд буцаан авах их марафон ийн Ухаа худгаар үргэлжилж байна. Засгийн зүгээс Стратегийн ордуудын 34 хувийг төрд буцаан авах БЭТ хүртэл томилсон бол уурхай эзэмшигчдийн зүгээс Засгийн газрыг огцруулах акц  хийх хүртэл асуудал өндрөө аваад байна.

Эндээс хоёр өнцөг харагдаж байгаа юм.  

Бүтэн 30 жил гацсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ дахь улс төрийн намуудтай зөвшилцөл хийж, батлуулсан. Ингэснээр стратегийн орд газруудын 34-50 хүртэлх хувийг төр мэдэлдээ авах, үр шимийг нь ард түмэн хүртэх боломжийг бодит болгосноороо Л.Оюун-Эрдэнэ гавьяатай. Энэ бол Л.Оюун-Эрдэнийг ардын баатар болгож ч ч болох гавьяа мөн. Гэвч энэ чухал зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа аргачлал нь буруу гэж баалах бүрэн үндэстэй.

Юун түрүүн Стратегийн орд газруудын 34 хувийг төрд буцаан авах БЭТ-ээр Ж.Батзанданг томилсон явдал нь түүнийг хувийн хэвшил, баялаг бүтээгчдийнхээ өмнөөс галзуу нохойгоо тавилаа гэж харахад хүргэж байгаа юм. Өөрөө зөв л гэж бодсон бол улаан галзуу дайрдаг, попын хаан Ж.Батзандан нэгэн цагт Л.Оюун-Эрдэнэтэй хамтран “Шударга тав” эвсэл байгуулан УИХ-ын даргыг огцруулж явав. Нэгд, үүнийх нь хариуг барилаа гэж болно. Нөгөө талдаа Л.Оюун-Эрдэнэд нохойд барих мод хэрэгтэй байсан нь Ж.Батзандан.

Өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр тэрээр “Монголын ард түмнийг 34 жил зальдсан уул уурхайн луйврыг ил зарлаж явахгүй бол Засгийн газрын БЭТ гэж нэрлэгдээд хэрэггүй. Онцгой байдал зарласан үед БЭТ томилдог. Яг одоо ийм нөхцөл байдал үүсчихээд байна.

1997-2004 оны хооронд Ашигт малтмалын газраар ажиллаж байсан Д.Жаргалсайхан гэх хүн улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг хувийн компаниудад албан тушаалаа ашиглаад олгосон байна. Энэ хүн одоо “Цайрт минерал”-аас хувь эзэмшээд явж байна. Бүх стратегийн ордыг авлига албан тушаалын замаар олгосон байна. Өөрөө гурван стратегийн орд газрын далд эзний үүргийг гүйцэтгэж байна. Хулгайч нартай хэлцэл хийх үү? Хулгайлагдсан ордоо буцааж авах уу гэдэг хоёр сонголт байна. Би Засгийн газар, УИХ-д тодорхой саналууд тавина. ҮАБЗ-д энэ талаарх мэдээллийг өгнө. Хулгайч нартай тохирох хүн БЭТ-ээр тавигдана гэж бодож байсан байх, тийм зүйл байхгүй.

Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхайг арван компанид хуваагаад өгчихсөн байна. Нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байх жишээтэй. Удахгүй УИХ-д оруулж стратегийн орд болгоно гэдгийг хэлье. Орд бүрийн ард нэг сайд, эсвэл УИХ-ын гишүүд байна. Одоо энэ завхралыг зогсооно.

Ерөнхий сайд өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр “Баялгийн хулгайг зогсоож, ард түмэндээ ашиг хүртээхгүй юм бол хувьсгал гарна шүү” гэж хэлсэн. Монголын ард түмэн 2019 оных шигээ төв талбай дээр 100 мянгуулаа цуглаж, ордуудаа буцааж авахаас өөр аргагүй юм” гэсэн агуулгатай зүйл ярьсан юм.

Ялангуяа, “МCS хэлэлцээрийн ширээний ард сууж Баялгийн санд өгөх ёстой юмаа өгөхгүй бол 5 сарын 1 нь гэхэд ард түмэнтэйгээ жагсаал хийж босно” гэсэн нь тулсан газар иргэний дайны гал өрдөнө гэж уншигдаж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Тиймээс Үндэсний баялгийн сан чухал байгаа юм. Та бид, манай Засгийн газар хоёр сонголтын өмнө ирлээ. Бид ард түмний хүсэл эрмэлзлийг ойлгож зоригтойгоор өөрчлөлтийг хийх, эсвэл ард түмэнтэйгээ хамт хувьсгал хийх хоёр сонголттой туллаа” хэмээсэн нь дээрх үг зөвхөн БЭТ Ж.Батзандангийн үг, байр суурь биш Засгийн газар, Ерөнхий сайдын байр суурь бололтой.    

Асуудлыг ингэтэл нь өндрийг нь авахуулах, ард түмнээ талцуулах зайлшгүй шаардлага байсан уу гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуумаар байгаа юм. Өөрөөр хэлбэл арга чинь зорилгоо буруутгаж байна, Ерөнхий сайд аа.

Цаашилбал, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаа яах вэ. Тухайлбал, Хөшөөтийн уурхай, Энержи Ресурс аль аль нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд. Өөрөөр хэлбэл, Ухаа худаг, Хөшөөтөө эргүүлж авна гэвэл олон улсын хэмжээнд заргалдах уу. Энэ гарц гаргалгаагаа бодож үзсэн үү. Цаашилбал, энэ нь гадны хөрөнгө оруулагчдад ямар мессэж өгөх бол. Бодох асуудал.

Нөгөө талдаа манай аж ахуйн нэгжүүд Үндсэн хуулинд зааснаар бүх ард түмний өмч байх ёстой байгалийн баялаг, асар их нөөц бүхий орд газруудыг шударга бус замаар авч, ашиг хүртэж өдий хүрсэн нь шударга явдал мөн үү гэдэг асуудал бас яригдана. Шударга бус замаар олж авсан баялгаа хамгаалж үлдэхийн тулд улс төрчдийг мөнгөөр угжиж, хандив дэмжлэг үзүүлж ирсэн нь үнэн үү гэвэл тийм. Тэд олсон ашгийнхаа өчүүхэн хэсгээр улс төрчдийг угжиж ирсэн нь улс эх орныхоо төлөө биш гагцхүү өөрсдийн эрх ашиг, өмч хөрөнгийг хамгаалах зорилготой. Энэ нь бас шударга явдал мөн үү гэвэл эргэлзээтэй.

Товчхондоо, ардчилал, чөлөөт эдийн засаг нэрийн дор төр нь ч, хувийн хэвшил нь ч хуулийг завхруулсныхаа горыг одоо бид амсаж байна. 30 жилийн дараа сэрж байгаа Монголын төр засаг ч адилдаа адил, годилдоо годил. Шударга бус аргаар хөрөнгөжсөн хувийн хэвшлүүд, үндэсний баячууд нь ч ялгаагүй хар хэрээнүүд юм. Хөлд нь харин жирийн иргэд, ард түмэн үрэгдэж, хохирох ёсгүй юм. Төр нь төр шиг, хувийн хэвшил нь хувийн хэвшил шиг байж, өгч авалцах, хувааж хуваалцах юм байвал хууль хийгээд зарчмынхаа хүрээнд хэлэлцээд шийдчих ёстой юм. Бид соёлт хүн төрөлхтөн, ардчилсан улсын иргэд биш гэж үү.

Х.Бумаа

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

18 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 5 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 38 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 8 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 31 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 56 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 9 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 38 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 9 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа