И.Будбаяр Байгалийн түүхийн музейг

И.Будбаяр Байгалийн түүхийн музейг "баар" болгож, улсын төсөв "уйлж" байна

И.Будбаяр хэмээх залуу захирлаар томилогдсоноос хойш Байгалийн түүхийн музей түүний хувийн зугаа цэнгээний газар, нэг ёсондоо “баар” болж, өрөөндөө байнга архидан согтуурах болсоор удаж байна. Тэр байтугай ажилтай нь танилцахаар салбарын сайд нь ирэхэд ч хаалгаа тайлж өгөхгүй, хөл дээрээ тогтож чадахгүй  согтуу байсан удаатай. Гэтэл  сайд толгойг нь илсэн үү, цаана нь хувийн өөр асуудал байсан уу, ямар ч хариуцлага тооцсонгүй.

Ийнхүү И.Будбаяр байнгын согтуу хэвээр. Архи, хүүхэн хоёрт  дуртай нь сул  тал байж гэж бодоход, ажил хариуцах чадвар, санаачилга түүнд алга.  Арга ч үгүй байх, түүхчээр сурсныг эс тооцвол  музейн чиглэлд мэргэжлийн бус хүн учраас. Мэргэжлийн бус байлаа гэхэд  цалин авч буй газартаа хэний ч сэтгэл гаргаад хийчих жижиг сажиг зүйлүүдийг эрхэм захирал  огт тоодоггүй. Өнөөдөр музейгээр ороход үзэгчдийн ордог 00-оос эхлээд хаалга, шал нь хуучирч муудсан, музейн 2, 3 дугаар давхарын халаалт муу, хүйтэн учраас тав тухгүй, үйлчлүүлэгчдээ болон тэнд ажиллаж буй ажилчдаа үл хүндэлсэн хандлагыг тэндээс  харж болно.

Байгалийн түүхийн музей иймдээ тулсан төсөв, мөнгөгүй ядарсан  газар уу гэтэл үгүй. Соёлын сайдын 2022 оны А/288 тоот тушаалаар л гэхэд Байгалийн түүхийн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэхтэй холбогдуулан 280 сая төгрөгийг хавсралтаар баталж, захиран зарцуулах эрхийг музейн захирал И.Будбаярт олгосон байх юм. Тэдгээр үзүүлэг, үзэсгэлэнг  хүмүүст  үзүүлж орлого олох, мөнгө  татахын тулд тийм хөрөнгө зардал гаргаж байгаа нь ойлгомжтой. Гэтэл тэрийг үзэхээр ирж буй үзэгчдийн тав тухыг хангах, 00, бусад үйчилгээг чанаржуулах, засварлахын тулд төсөв хөрөнгө гаргасан л байж таарна. Тэр нь харин  ямар ч чанаргүй, нүд хуурсан зүйл болсон байж болзошгүй.

 Төсөв хэрхэн захиран зарцуулав гэдгээс И.Будбаяр архи уухаас өөр гэм нүгэлгүй нэгэн биш гэдэг нь харагдана. Тухайлбал, Байгалийн түүхийн музейн үзүүллэг дэглэлтийг шинэчлэн дэглэхтэй холбогдуулан төсөвлөсөн  280 сая төгрөгийг  тэрбээр хэрхэн зарцуулав  гэдэг асуулт гарна. Энэ ажлыг гүйцэтгүүлэхийн тулд И.Будбаяр захирал олон байгууллага, хувь хүнтэй хамтарч ажиллажээ. Тэр дотроос  Билгүүн гэх хүнээр  100 сая төгрөгийн үнэлгээ бүхий  ажил гүйцэтгүүлсэн байх юм. Ингэхдээ тендер зарлалгүй шууд гэрээ байгуулан  нийт  зургаан  чиглэлээр ажлаа хувааж хийлгэжээ. Инэгэхдээ  нарийн мэргэжлийн дижитал ажлуудыг гүйцэтгүүлээд, ашиглалтад хүлээж авахдаа  байгууллагынхаа энэ чиглэлийн мэргэжилтэнг ажил хүлээж авах комисст оруулаагүйгээс юу хийсэн, хэрхэн ажилласан нь  хардлага дагуулна.

Энэ ажлыг явуулахдаа И.Будбаяр нь  өөрөө тус музейн захирлаар томилогдож ирэхдээ дагуулж ирсэн Ж.Мяндас хэмээх эмэгтэйгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулаад , шууд хүлээгээд авчихсан байх аж. Эдгээр ажлыг жагсаалтыг харвал:

Бараа, ажил үйлчилгээний жагсаалт

Гэрээний үнэ/ ₮/

1

Музейн үндсэн аппликейшн хийх

15 000 000

2

Интерактив үзүүллэнгийн хана бүтээх

18 500 000

3

Музейн үзмэрийн AR технологи бүхий тайлбарт контент бүтээх

19 000 000

4

Виртуал амралтын өрөөг тохижуулах

14 700 000

5

Дурангаар үзэх динозаврын AR бүтээх

19 000 000

6

3D анимейшин контент хөгжүүлэлт

13 000 000

7

Контент байршуулалт

19 900 000

 

ДҮН

120 000 000

Дээрх  зургаан нэр төрлийн  ажлыг  120 сая төгрөгийн үнэлгээтэйгээр бичжээ. Баримтаас харахад ямар ч “Но”-гүй маш цэвэрхэн бүрдүүлбэр хийж. Тиймээс шалгалт ирсэн ч  мэргэжлийн хүний нүдээр л харахгүй бол  дижитал талын мэдлэг дутмагаас   анзаарахгүй.  Харин энэ  чиглэлийн инженер, мэргэжилтнүүдэд тэр нь гологдохоор барахгүй чанарын шаардлага хангахааргүй, музейд цаашид ашиглахад учир дутагдалтай учир ямар ч хэрэггүй  “үзүүлэн” болоод үлдэж байх жишээтэй. Иймд тус музейн  төсөв, зарцуулалттай  салбар хариуцсан Соёлын сайд  танилцах нь зүйтэй. Музейн захирлын албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсын төсөв “уйлдаггүй”  хэмээн дураар авирлаж, тендергүй гүйцэтгэл, зарцуулалт хийж суугааг АТГ-т ч  бас  шалгуулах учиртай.

Дээр нь  эрхэм захирал  өөрийн холбоо  хамаарал  бүхий хүмүүс /хүүхнүүд/-ийг  музейнхээ зардлаар гадаадад аялуулж эрхлүүлсэн шигээ сууж байдаг нэгэн ажээ. Тухайлбал,  эрдэм шинжилгээний ажилтан Ж.Мягмарсүрэн хэмээх  бүсгүйг  2023 онд Байгалийн түүхийн музейн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон даргаар сонгож,  хамт олны татварын мөнгийг зарцуулах гэх мэт эрх мэдэл олгон дээш нь залжээ. Ж.Мягмарсүрэн нь Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга болох хүсэлдээ автан захирал И.Будбаяртай хуйвалдаж,  одоо даргаар нь ажиллаж байгаа хоёр  жилийн дараа тэтгэвэртээ гарах доктор Т.Тодгэрэлийг шахаж элдвээр хэлсээр  өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөс өөр аргагүйд хүргэснээр дарга болохыг санаархаж,  АТГазраас зөвшөөрлөө  хүлээж байгаа сураг дуулдана.  Өөрөө ийм ёс зүйгүй атал  музейн Ёс зүйн хорооны нарийн бичгийн даргын албыг  хашдагаас гадна Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга, ҮЭХорооны дарга гэхчлэн  олон “давхар дээл”-тэй. Захирал И.Будбаярын хамт Хайнаньд амарч,  АНУ, БНХАУ-ын Шанхай хот руу  гэхчлэн байнга гадагшаа явдаг. Ямар ажлаар, ямар шугамаар юунд явсан тухайгаа тайлагнадаггүй гэхээр захирлын ивээлд багтсан, бүрэн эрхтэй нэгэн бололтой. Ер нь И.Будбаяр болоод түүний  ойр тойрондоо авчирч ажиллуулж буй хүмүүс ёс зүйгүй,  музейн ажилтан албан хаагчидтай  дээрэнгүй харилцдаг, бүдүүлэг авирладаг учраас мэргэшсэн ажилтнууд нь  ихэнх нь ажлаасаа гарчээ. И.Будбаяр өнгөрсөн хугацаанд  сантехникч Лхагвасүрэн,  сэргээн засварлагч Батболд, Нэгжийн дарга Мажигсүрэн, Зураач Батжаргал, харуул Бямбадорж нарыг зодож биед нь халдаж байсан гээд яривал гэмт үйлдлүүд, хүний эрхийн зөрчил олон. Шинэ жилийн баяр тэмдэглэхэд ажилтнуудаа 60, 70, 80 оныхон хэмээн нас, шүдээр нь  ялгаварлан ширээнд суулгаж, ажилтныг нь  Байгаль орчны яамнаас Тэргүүний байгаль хамгаалагчаар шагнасан байхад энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь авч нуучихаад  гаргаж өгөхгүй ёс бус үйлдлүүд гаргаж байсныг ажилтнууд нь хэлж байгаа юм.

Түүнчлэн И.Будбаяр захирал хилийн цэргийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан Н-ийг Хүний нөөцийн ажилтнаар татаж авчирсан нь музейн ажилтнуудыг хэл амаар доромжилж, өрөөний хаалга өшиглөн ажилчдыг дарамталж байсан. Өдгөө Хүний нөөцийн ажилтнаар сонгон шалгаруулалтгүйгээр түр авч ажилуулж буй  О.Золзаяа гэгч мөн л цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан нэгэн бөгөөд ирсэн өдрөөсөө ажилтнуудыг дарамталж ёс зүйгүй авирлаад эхэлсэн гээд хэл ам тасрахгүй байна.

Сүүлийн үед залуус И.Будбаярын нөлөөнд орж, архинд дурлаж, байнга уудаг болоод байгаа гэнэ. Тухайлбал, Үзвэр үзүүлэнгийн хэлтсийн дарга Соронзонболд хэмээх залуу ажлын цагаар байнга архи уудаг болжээ. Түүний хувьд өмнө нь Боловсрол, маркетингийн  хэлтсийн даргаар ажиллаж байсныг И.Будбаяр захирал Сан хөмрөгийн хэлтсийн даргаар томилон ажиллуулах болсон. Саяхнаас Үзвэр үзүүлэнгийн хэлтсийн дарга болгожээ. Монгол Улсын соёлын үнэт өвийг хадгалж, хамгаалж, үзэсгэлэн, үзүүлэг дэглэж олон нийтэд үзүүлж, соён гэгээрүүлэх үүрэг бүхий Байгалийн түүхийн музей ийнхүү архичид цугласан  “баар” болчихоод байхад үүнийг хянаж шалгадаг газар алга. Үүргээ биелүүлж шаардлага тавьдаг хүн  удирдлагын багт алга. Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Бадамцэцэг нь мэргэжлийн бус хүн учраас уу, захирлаасаа айдаг уу харсан ч хараагүй мэт, сонссон ч сонссоогүй мэт өнгөрүүлдэг. Аюулгүй байдал, үйлчилгээний албан дарга Мажигсүрэн ч мэргэжлийн бус, яамнаас баталсан бүтэцэд байхгүй зохиомол албан тушаал дээр ажилладаг. Мөн И.Будбаярын ойрын хүрээллийнхэнтэй архи ууж, ажилчдаа дарамталж суухаас өөрийг хийдэггүй. 

И.Будбаярын  тус музейд анх хэрхэн ирсэн замын зургийг тодруулбал, улс орон даяар цар тахал дэгдсэн ковидын үед буюу 2022 оны нэгдүгээр сард тэрбээр тус муүейн захирлын албан тушаалд томилогдож иржээ. Өвөрхангайн тойрогт МАН-аас сонгогдон УИХ-ын гишүүн, бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнгийн хүн гэж яригддаг.  Музейн захирлын томилолт өвөртлөн автобусанд сууж,  Тэнгис кино театрын урдах буудал дээр буун, хоёр халаасандаа гараа хийн  явган алхсаар  музейн хаалгаар  анх орж ирж байсан залуу өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Тоёота” маркийн хоёр ч автомашин сэлгэж унадаг, муүейн мужааныг  л гэхэд цалингийн 40 хувийн нэмэгдэл олгон  хувийн жолоочоор давхар ажиллуулдаг /ганц энэ ч биш маш олон ажилтанд цалингийн 30. 40 хувийн хавсарга олгодог/   дарга болж “бүдүүрсэн” бол музейн төсвөөс  тендергүй ажил зарлаж,  хэн нэгнээр гүйцэтгүүлсэн болж  хэрхэн зувчуулж завшсаныг АТГ, хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох  биз ээ. Цаана чинь Байгалийн түүхийн музейд  улсын төсөв “уйлж” байна. Согтуучууд цугласан баар сав шиг болсон энэ газраас үнэ цэнэтэй түүхийн дурсгал, музейн үзмэр алга болох эрсдэл ч бас нүүрлэчихжээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

18 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 5 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 39 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 9 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 32 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 56 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 10 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 39 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 10 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа