Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллалаа

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллалаа

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар УИХ-ын намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллаж, 19 мянга гаруй иргэнтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ орон нутагт тулгамдсан асуудал, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллав. УИХ-ын даргын уулзсан иргэдийн 5100 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид байсан юм.  Баруун бүсийн таван аймгийн 500 мянга орчим иргэн Улаанбаатар хотоос 1000-2000 км-ийн цаана амьдарч байна. Тэдэнд зөвхөн зурагт, сонин, цахим хуудсуудаар гарах мэдээллээс гадна тэднийг УИХ-д төлөөлөн ажиллаж буй гишүүд хийсэн ажил, хийхийг зорьж буй бодлого, үйл ажиллагаагаа биечлэн танилцуулах нь чухал. Тиймээс анхны 126 гишүүнтэй парламент ард иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах зарчмыг баримталж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны намрын чуулганаа дуусмагц ийнхүү баруун бүсэд ажиллалаа. УИХ-ын дарга салбар бүрийн төлөөлөл, таван нам, эвслээс бүрдсэн, олон ургалч үзэл бүхий шинэ парламент ганцхан намрын чуулганаараа 30 жил гацсан 4 мега төслийн чөдрийг тайлж, эдийн засгийн шинэ сэргэлтийг бий болгож буй талаар онцлов. Асуудлыг олон талаас нь хэлэлцэж, улстөржилгүйгээр шийдэх бүрэн боломжтойг энэ парламент харуулж буй нь мега төслүүдээс гадна улсын төсвийг хоёр удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсанаас харж болно.

Говь-Алтай аймаг /2025.01.28-02.02/

Улсын Их Хурлын дарга нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Алтай, Цээл, Халиун зэрэг есөн сум, Баянтоорой тосгонд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзав. Тэрбээр энэ үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан. Түүнчлэн  2025 онд  тус аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсаныг онцлохын зэрэгцээ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулах, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг барих, гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрмийг 15 суманд байгуулах, улмаар аймгийн төвийн дулааны шугам сүлжээний II хэлхээний бүтээн байгуулалт болон авто замын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх зэрэг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан. Тодруулбал, Алтай-Улиастай, Алтай-Бургастай боомт чиглэлийн авто замын зураг төслийн ажил эхэлж, ирэх жилүүдэд бүтээн байгуулалт эхлэх гэж буй нь Говь-Алтай аймгийн иргэд Завхан аймгийн Арцсуурь боомт, Алтай сумын Бургастай боомтоор хатуу хучилттай авто замаар холбогдох боломж бүрдэж байна. Ингэснээр тус аймгийн иргэд Улаанбаатар руу 1000 гаруй км, Замын-Үүд рүү 1600 км туулах шаардлагагүй болж, өөрсдийн бүс нутагтаа зах зээлтэй болох юм.

Мөн тус аймагт Сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болжээ. Говь-Алтай аймаг нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, хүчин чадалтай учир баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн төв болгох зорилгын хүрээнд ийнхүү судалгааны төвийг байгуулна. Ингэснээр баруун бүс эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэх юм. Тус аймгийн иргэд, хоршоологчид, малчид малын индексжүүлсэн даатгалын үр  дүн, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар, Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд судалгаатай хандаж ажиллахыг УИХ-ын даргаас хүсэж байлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд ул суурьтай хандаж, бүх талын оролцоо, тооцоо судалгааг үндэслэж шийдвэр гаргана гэлээ. Өөрөөр хэлбэл УИХ-аас байгуулагдсан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч нарын санал хүсэлт, судалгаануудад тулгуурлан ажиллана гэдгийг онцоллоо.

Ховд аймаг /2025.02.03-02.10/

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 03-10-ны өдрүүдэд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт зэрэг нийт найман суманд ажилласан. Энэ үеэрээ иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг нийт 2700 гаруй хүнтэй уулзаж, 156 иргэний 300 гаруй асуултад хариулт, өгч санал солилцсон юм. Тэрбээр уулзалтын үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, шинэ парламентын баримтлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүд ард иргэдэд тайлангаа тавихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд баригдсан барилгын тоог танилцуулах биш, сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс хойших улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсан талаарх макро эдийн засгийн олон үзүүлэлтээр ажлаа тайлагнадаг болно гэдгийг онцоллоо.

Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд  баруун бүсийн зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байгааг дурдсан. Уулзалтын үеэр орон нутгийн иргэд арилжааны банкнаас олгодог хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх, цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдүүлсэн нь өрхийн эдийн засагт дарамт учруулж буй талаар хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн  дөрвөн аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзах үзэх зарим нөхцөл байдлын талаар хэлж байв. Орон нутгийн иргэд Ярантын боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох, Халзан бүрэгтэйн ордыг ашиглахгүй байх, Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт бүртгэх, сургууль, эмнэлгийн хуучирч муудсан барилгыг шинэчлэх зэрэг асуудлыг хөндөн, санал хэлж байлаа. Шинэ парламент “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Мөн Булган сумын Ярантын боомтоор хоёр улсын иргэд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлэх талаас нь хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх талаар холбогдох сайдад уламжилна гэв. Ингэснээр баруун бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, эдийн засгаа идэвхжүүлэх, зах зээлээ хөгжүүлэх боломжтой.

Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Түүнчлэн, Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний хараат бус байдал арилж, найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдах юм. Ингэснээр дан ганц хэрэглээний цахилгаанаар аж төрөх биш үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хангалттай эрчим хүчтэй болж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, Ховд аймгийн Ховд сумын малчин Ж.Ерболын “Хөх сэрхийн шилмэл сүрэг” хоршоо, Буянт сумын хоршоологч нартай уулзлаа. Малчин Ж.Ерболын үүсгэн байгуулсан "Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоонд 27 малчин нэгдэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд үхрийн аж ахуй эрхлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадлан тэжээл бэлтгэх, хүнсний ногоо тариалах зэрэг олон төрлийн үйлдвэрлэлийг хийж эхэлжээ. Тэд мах борлуулах цагаар 180 үхэр борлуулж, 27 сая төгрөгийн ашиг олсон байна. Ийнхүү анхны зээл төлөлтөө өнгөрсөн оны арван хоёрдугаар сард амжилттай төлсөн талаар онцлов. УИХ-ын даргын зүгээс Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газарт хоршоологчдод олгох газар, өвс тэжээлээ бэлтгэх талбайг яаралтай шийдэх өгөх чиглэл өглөө.

Увс аймаг /2025.02.11-02.15/

Улсын Их Хурлын дарга орон нутаг дахь томилтоо Увс аймагт үргэлжлүүлсэн. Тус аймгийн Улаангом, Өлгий, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Сагил, Давст, Түргэн, Тариалан, Өндөрхангай, Зүүнхангай  зэрэг нийт 11 суманд энэ сарын 12-15-ны өдрүүдэд ажиллахдаа, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцохын зэрэгцээ иргэд олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа. Тэрбээр энэ үеэр “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар танилцуулахдаа хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотгохын зэрэгцээ баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлыг тодотголоо. Увс аймгийн иргэд, олон нийтийн төлөөлөл орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх, залуу малчдын залгамж халааг бодлогоор бэлтгэхэд анхаарах, малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих болон хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр ажиллах саналыг хэлж байлаа. Мөн Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааны хүрээнд анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд анхаарч ажиллахыг хүслээ. УИХ-ын дарга баруун аймгуудад гүний худаг нь шүүлтүүргүй байгаа асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ. Ингэснээр хавдрын өвчлөлийн шалтгааныг тогтоож, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм. Түүнчлэн, улс орны аль ч цэгт амьдарч байгаа иргэний эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж буй талаар дурдаад баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай нэг бодлоготойгоор ажиллах болно гэдгийг онцоллоо. Мөн Өмнөговь, Бөхмөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг ирэх оноос эхлүүлэхэд анхааран ажиллана гэв.

Завхан аймаг /2025.02.16-02.20 /

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай зэрэг нийт найман суманд энэ сарын 16-20-ны өдрүүдэд ажиллалаа.

Тэрбээр  уулзалтын үеэр 2025 оны улсын төсөвт Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан талаар дурдав. Завхан аймгийн Улиастай сумын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсныг онцолж байлаа. Энэ зам ашиглалтад орсноор дан ганц Завхан гэлтгүй баруун бүсийн бусад аймгийн худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох боломжтой. Уулзалтын үеэр орон нутгийн иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомстол, сум орон нутгийн төвийн барилгуудын халаалтын доголдол нь тулгамдсан асуудал болсныг дурдсан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын багтаамжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, суралцах орчин нөхцөлөөр хангах, сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналыг уламжилж байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид цахим сонгоны хичээл болон танхимын сургалтын цаг давхцаж буй асуудал, алслагдсан сумдын интернэтийн хүртээмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, спорт заал, мэргэжлийн багш нарын дутагдал болон элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн байдлаар авах болсон нь дарамт үүсгэж буйг хэллээ.

Ахлах ангийн сурагчид 2026 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн байдлаар өгөхөөр болсон нь олон хичээлийг судалж байж, их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болох юм. Энэ нь сурагчдад гэнэтийн шийдвэр байсныг хэлээд үүнээс болж зарим хүүхэд мэргэжил сонголтоо өөрчилж эхэлжээ. Тиймээс УИХ-ын дарга Боловсролын сайдтай ярилцан, элсэлтийн ерөнхий шалтгалтыг өргөтгөсөн байдлаар авах тушаалыг 2028 болгож хойшлуулахаар боллоо. Энэ шийдвэрт ахлах ангийн сурагчид талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн УИХ-ын дарга Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцсон.

Тэрбээр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтсон юм.  Ийнхүү 23 хоногийн хугацаанд үргэлжилсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт дуусаж, иргэдээс ирсэн санал хүсэлт бүрийг холбогдох байгууллагуудад уламжиллаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Ийнхүү баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг гаргах нь гол зорилго юм.

 

 

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

18 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 5 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 39 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 9 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 32 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 56 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 10 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 40 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 39 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 10 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа