Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих болон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлын явцын талаар хэлэлцэв. “Сэлбэ сэргэлт” төслийн усны барилга байгууламжийн ТЭЗҮ, геодези, байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ , авто зам, гүүрний нарийвчилсан зураг төслийн ажил, гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгааг боловсруулж дууссан байна. Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг нөхөн сэргээхийн тулд голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах БЗД-ийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны хэсэгт үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина. Мандлын талбай 21.7 га, гүн 2.5-4 метр байх бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
