Стратегийн үүсмэл орд газраас хувь хүртэгсэд ба тэдний улс төрийн хамаарал

Стратегийн үүсмэл орд газраас хувь хүртэгсэд ба тэдний улс төрийн хамаарал

Засгийн газраас Стратегийн орд газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх БЭТ-ээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилоод удаагүй байгаа. БЭТ-ийн хувиар тэрээр өнгөрсөн 7 хоногт сүржин мэдэгдэл хийж, стратегийн ордуудаа төрд буцаан авна, орд эзэмшигчид хэлцлийн ширээний ард суухгүй бол 5 сарын 1 гэхэд ард иргэдтэйгээ гудамжинд гарч жагсана, тэмцэнэ хэмээн мэдэгдсэн.

Тэрээр компани тус бүртэй хэлцэл хийнэ гэж мэдэгдсэн бөгөөд Ж.Батзандангийн онилоод буй стратегийн орд газрууд гэх категорит Эрдэнэт үйлдвэрийн балансын бус овоолгоноос ашиг хүртэж буй 3 компани ч батгаж байгаа юм.


“Эрдмин” ХХК

 “Эрдмин” ХХК нь 1997 онд Монголын анхны катодын зэсийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан.

Эдийн засгийн хувьд бага өртгөөр байгаль орчинд ээлтэй гидрометаллургийн аргыг ашиглан 99.999%-ийн цэвэршилттэй, олон улсын “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангасан катодын цэвэр зэсийг гарган авч, экспортод гаргадаг.

АНУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд Монгол Америкийн хамтарсан “Эрдмин” үйлдвэр гэж нэрлэгддэг.

2005 онд үйлдвэрээ өргөтгөн цахилгаан монтажны утасны үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь Монголдоо анхных. Ингэснээр дан ганц катодын зэс боловсруулахаас гадна  50 гаруй нэр төрлийн кабель, цахилгаан монтажны утас үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх болсон.

Анх байгуулагдахдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 40 жилийн турш зэсийн агууламж бүхий овоолгыг ашиглах гэрээ хийсэн. Энэхүү гэрээний дагуу тус компани улсын болон орон нутгийн төсөвт 8 төрлийн татварыг төлдөг байна.

Улсын бүртгэлийн opendata.mn мэдээллийн санд компанийн хувь эзэмшигч хийгээд эцсийн өмчлөгчийн мэдээлэл байхгүй, зөвхөн үйл ажиллагааны талаарх ганцхан өгүүлбэр байгаа нь хачирхалтай бөгөөд 2021 оны 1-р сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан цахилгааны утас нийлүүлэх тендерт шалгарсан нь нээлттэй мэдээллийн санд бүртгэгджээ. Өөрөөр тус компанитай холбоотой, эзэмшигч, үүсгэн байгуулагчийн мэдээлэл байхгүй байна.

БЭТ Ж.Батзандан “Эрдмин” ХХК-ийн талаар ярихдаа  “Гадны хөрөнгө оруулалтай гэж ярьдаг. Гэхдээ энэ үйлдвэрийн ард тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болон тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхэд эзэмшдэг” гэсэн юм.

Энэхүү мэдээллийг хөөж үзвэл “Эрдмин” ХХК байгуулагдах үед Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар Ш.Отгонбилэг агсан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Багабанди нар ажиллаж байжээ. Тэгэхээр “Эрдмин” ХХК нь Ш.Отгонбилэг, Н.Багабанди нарын хүүхдүүдтэй холбоотой болж таарч байгаа юм.


“Ачит ихт” ХХК

            “Ачит ихт” ХХК нь 2009 онд байгуулагдсан.

2013 онд катодын зэс боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан. 

Орхон аймагт байгуулагдсан зэс болосвруулах 2 дахь үйлдвэр. Боловсруулсан А ангиллын зэсээ Лондонгийн металлын бирж дээр арилжаалдаг.

Тус компанийн тухай нээлттэй мэдээллийн санд мэдээлснээр “Степпкупер”, “Цаглавар” гэсэн хоёр компани хувь эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Д.Номин гэж хүн ажилладаг. Эцсийн өмчлөгч нь Д.Эрдэнэцэцэг, үйл ажиллагааны нь гадаад худалдаа, ашигт малтмалын үүсмэл орд ашиглах гэсэн хоёр чиглэлд бүртгэлтэй байна.

            Тэгвэл Засгийн газрын зүгээс тус компанийн эздээр ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг нэрлэдэг. П.Цагааны тухайд эзмшигч, үүсгэн байгуулагч гэдгээ анхнаасаа ил мэдээлж ирсэн. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд энэ талаар ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй өнөөг хүрсэн.

Тус компанийн тухайд Засгийн газрын БЭТ-д албан ёсоор хэлцэл хийх хүсэлтээ өгсөн байна. Тиймээс “Ачит ихт” ХХК-ийн тухайд Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу 34 хувиа төрд өгөх нь тодорхой болж байгаа юм.

Засгийн газар 34 хувиа авснаар “Ачит Ихт” ХХК-тай холбоотой дэл сул, дам яриа үндсэндээ намжих биз ээ.

Харин ашиггүй төсөл гэсэн дүгнэлт гаргасан тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн заавал хариуцлага хүлээх ёстой юм. Харамсалтай нь Ц.Даваацэрэн дарга өнөөдрийн байдлаар хариуцлага хүлээх нь бүү хэл “гавьяаныхаа амралтад” гарсан шигээ налайж суугаа. Ер нь түүнтэй холбоотой хууль бус баримт ганц үүгээр зогсохгүй сүүлд томилогдсон “Таван толгой түлш” ХХК-тай холбоотой “мапаантай” баримтууд ч нэг биш гэдгийг энд сануулъя.


“Зэс Эрдэнийн хувь” ХХК

            Катодын зэс боловсруулах хамгийн отгон үйлдвэр. 2010 онд байгуулагдсан.  

Дээрх хоёр компаниас ялгаатай нь Орхон аймгийн иргэд тус компанид хувьцаа эзэмшдэг.

Анх байгуулагдсан үеэсээ “Эрдэнт үйлдвэр”-ийн ашгаас Орхончууд хувь хүртэх ёстой гэсэн байр суурийг баримталж байсан бөгөөд тухайн үедээ Орхон аймгийн иргэдэд компанийнхаа хувьцааг худалдсан байдаг. Тухайн үедээ иргэдэд зүгээр хэвлэсэн цаас тарааж байсан бол өнөөдөр 22.584 иргэн хувьцаа эзэмшдэг болох нь opendata.mn мэдээллийн санд бүртгэгджээ.

Харин аж ахуйн нэгжийн тухайд авч үзвэл хувьцаа эзэмшигч нь “Бльюмон Металс” ХХК, гүйцэтгэх удирдлагаар Б.Мөнхбаатар гэж хүн бүртгэлтэй байдаг байна. Үйл ажиллагааны чиглэл нь төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэжээ. Өөрөөр хэлбэл зэс болосвруулах үйлдвэрийн чиглэлд ямар нэгэн бүртгэл байхгүй байна.

            “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг анх одоогийн АН-ын гишүүн Д.Алтанхуяг байгуулан “Эрдэнэт үйлдвэр”-ээс балансын бус овоолгоос авах гэрээ хийх хүсэлтийг удаа дараа тавьсан ч “Эрдэнт үйлдвэр”-ийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байсаар эцэстээ 2012 онд Орхон аймагт тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажиллах үеэрээ тус компанийн жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзснаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд үүрэг өгч гэрээ байгуулж байжээ.

Үүнээс хойш ямар аргаар хөрөнгө босгож тус үйлдвэр баригдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаарх мэдээлэл хомс.

Нэрэн дээрээ АН-ын гишүүн Д.Алтанхуягийнх боловч нэдэр дээрээ тус компанийн хувьцаа эзэмшигч болох  “Бльюмон Металс” ХХК нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын компани аж. Тэгэхээр тус компанийн улс төрийн төлөөлөл нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болж таарч байгаа юм.

Х.Бумаа

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

15 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 37 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

2 цаг 2 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 35 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

3 цаг 5 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

3 цаг 28 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

19 цаг 53 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 6 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

1 цаг 37 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

2 цаг 35 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

22 цаг 6 мин

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Сурталчилгаа