Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эби дарга намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн "Өдрийн сонин", сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлагаас онцлох 12 ишлэлийг хүргэж байна.

 

1. Стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд Ц.Элбэгдоржийн бүхэн эрхийн үед гарсан.

Стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…"

 

2. М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа

- М.Энхболд даргатай ер нь уулзсан уу. Та хоёрын харилцаа одоо ямар вэ?

-Хэвийн. ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.

3. Ерөнхий сайд бол ерөнхий мешок юм! Хүн бүр л нүддэг.  

Х.Баатар ахыг уран бүтээлч байхад нь улстөрчид өөрсдөө л гүйж очоод, улс төрийн нэвтрүүлэг хийлгэдэг болсон байх. Одоо тэгээд өөрсдөө л хол байчихад болно шүү дээ. Мань хүн рүү дайрдаг хүмүүс надад дургүй, над руу дайрдаг хүмүүс ч мань хүнд дургүй. Янз бүрийн асуудал байгааг ойлгодог.

Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр хэнийгээ ч шүүмжлэх билээ.

4.  2021 онд 43 их наяд байсан ДНБ 2024 онд 80 их наяд болсон!

2021 онд 43 их наяд байсан ДНБ энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.

Энэ нь цар тахлаас хойш эдийн засаг тогтмол 5-7 хувиар өссөн гэсэн үг. Энэ өсөлтийн үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван жил дараалан нэмэгдэж, 4,128 ам.доллараас 6,890 ам.доллар болж өслөө. Гэхдээ энэ үзүүлэлт 10,000 ам.долларт хүрч байж илүү мэдрэгддэг. Тиймээс энэ зорилтдоо аль болох хурдан, дахин цаг алдахгүйгээр хүрэх хэрэгтэй. 2012 онд хүрч байсан үр дүнгээсээ бид 12 жил алдаж, одоо л эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, зээлээ төлж, зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.

Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.

5. 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл ДНБ 200 их наядад хүрнэ!

Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл ДНБ 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.

6.  Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш!

Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ.

Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

7. 2004 онд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболт гацсан шалтгаан нь нөгөө л Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш!

 

2004 онд Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболт гацсан шалтгаан нь нөгөө л Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш. 2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо, бас орд болон төмөр зам эзэмшигч төрийн өмчийн компаниуд хоорондоо гэрээ байгуулаад хамтран ажиллах энгийн хэлэлцээр яригдаж байсан.

Тэгтэл гэнэт л жижиг Тавантолгой, Ухаа худагийг цогцоор ашиглах нь зөв тухай, Тавантолгой ордын 51 хувийг “MMC” концерциум, Хятадын тал “Шинхуа” 49 хувийг эзэмшинэ гэдэг хэлцэл болж хувирсан. Манай талаас ингэхгүй л бол гэрээ явахгүй гэж тайлбарласан протоколууд нь бүгд бий. Явсан бүрэлдэхүүн ч сонирхолтой. Ингээд 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг зурчихсан. Гарын үсэг зурагдсанаас хойш БНХАУ-ын тал нэг жилийн дотор Ганцмод талын төмөр замаа ашиглалтад оруулаад, Монголын талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг хүссэн.

8. Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь Монголын заяа!

 

2014 онд УИХ-ын гишүүд нэгдэж Тавантолгой ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, үндэсний хэмжээний том асуудал болсон.

Энэ том хэмжээний улс төрийн мэтгэлцээн өрнөх нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан.

Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.

9. 2004 онд төмөр замаа холбочихсон бол ДНБ аль хэдийнэ 10 мянган ам.долларт хүрчих байсан!

2004 онд зүгээр л хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол ДНБ аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа. Утаа, түгжрэл л лав өнөөдрийн асуудал биш байх байсан. Орон сууцны асуудал ч бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан. Алдагдсан боломжийн өртөг гэдэг энэ л дээ. Одоо ирээдүйд боломж алдахгүйн тулд л өнөөдөр шазайгаад байгаа ухаантай.

10. Х.Баттулга гэдэг хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй олон зүйл бий!  

 - "Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно” гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм?

-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ?

-Би уг нь Х.Баттулга гэдэг хүний талаар асуусан л даа. Ерөнхий сайдаас ийм юм асуух тиймхэн ч нөгөө талаас яах аргагүй сэдэв болох хэмжээнд яригдаж байгаа учраас асууна даа гээд бодоод сууж байтал эхлээд дурдчихлаа. Жүжигчин О.Дөлгөөнтэй хамт амьдарч байгаа, ижил бүс энэ тэр гээд л итгэхгүй байхын аргагүй л мэдээлэл явах юм даа…

-Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.

Яахав эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултанд чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий.

Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.

Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.

Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ. (инээв)

Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү.

11. Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан гэж ойлгуулахыг хүсдэг!

- Танай гэр бүлийнхэн Англид амьдарч байгаа гэсэн үү?

- Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яахав, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.

 

12.Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм! 

- Галч гэснээс галчийн тухай яриа яг хаанаас гарсан юм бэ.

- Оюутан байхдаа Бэрхийн тамгын газарт жижүүр хийж байсан гэж дээр нэг ярьж байсан юм. Тэрийг л мушгиж байгаа ухаантай. Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм. Хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө мөнгөөр ялгаварлан гадуурхахгүй гэж ярьдаг байсан биш билүү.

М.Саян

Тогны үнэ нэмж улсын төсвийг Увс руу урсгасан Б.Чойжилсүрэнг эргүүлэн татъя

Уржигдар 13 цаг 39 мин

ЕБС-ийн дүрэмт хувцсанд "поло" цамц нэмж оруулах санал хүргүүллээ

Уржигдар 09 цаг 59 мин

Дархан аварга Н.Батсуурь удам залгах хоёр хүүтэй

2025-07-31

Ц.Төрхүү: Шинэ цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна

2025-07-31

Өнөөдөр The Hu хамтлаг Увс аймагт тоглоно

2025-07-31

Эд зүйлсийг нь олж өгсөн цагдаад талархалаа илэрхийлэв

2025-07-30

Интерполоор эрэн сурвалжилж байгаа Г.Ган-Очир гэж хэн бэ

2025-07-30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж байна

2025-07-30

МУ-ын аварга П.Бүрэнтөгсийн одонтой гэргий Ч.Номин-Эрдэнэ гэж хэн бэ

2025-07-29

ТАНИЛЦ: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025-07-29

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-29

100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

2025-07-29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2025-07-28

Д.Нямсамбуу: Э.Батмагнайг гурван наадамд барилдаж болохгүй гэнэ. Хүн айлгах заншил шинээр зохиогоод уйддаг юм уу

2025-07-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

2025-07-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-28

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Д.ЛХАГВАДУЛАМ ГЭЖ ХЭН БЭ?

2025-07-28

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

2025-07-27

ТООЦООЛОЛ: Тойргийн гишүүн тус бүрд 15 тэрбум төгрөг хуваарилбал улсын төсвөөс 1.1 их наяд төгрөг хасагдана

2025-07-25

Гэртээ дуулаад шүүхэд дуудагдах шахсан анхны дуучин

2025-07-25

МУ-ын аварга П.Бүрэнтөгсийн одонтой гэргий Ч.Номин-Эрдэнэ гэж хэн бэ

2025-07-29

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЭ ЗАХИРАЛ Д.ЛХАГВАДУЛАМ ГЭЖ ХЭН БЭ?

2025-07-28

ТАНИЛЦ: Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025-07-29

Интерполоор эрэн сурвалжилж байгаа Г.Ган-Очир гэж хэн бэ

2025-07-30

Тогны үнэ нэмж улсын төсвийг Увс руу урсгасан Б.Чойжилсүрэнг эргүүлэн татъя

Уржигдар 13 цаг 39 мин

Дархан аварга Н.Батсуурь удам залгах хоёр хүүтэй

2025-07-31

Д.Нямсамбуу: Э.Батмагнайг гурван наадамд барилдаж болохгүй гэнэ. Хүн айлгах заншил шинээр зохиогоод уйддаг юм уу

2025-07-28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2025-07-28

ЕБС-ийн дүрэмт хувцсанд "поло" цамц нэмж оруулах санал хүргүүллээ

Уржигдар 09 цаг 59 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-07-29

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

2025-07-27

Эд зүйлсийг нь олж өгсөн цагдаад талархалаа илэрхийлэв

2025-07-30

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

2025-07-28

100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

2025-07-29

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж байна

2025-07-30

Өнөөдөр The Hu хамтлаг Увс аймагт тоглоно

2025-07-31

Ц.Төрхүү: Шинэ цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна

2025-07-31

Сурталчилгаа