М.Энхболдыг Элчин сайд болгоход маргах юм алга! Харин...

М.Энхболдыг Элчин сайд болгоход маргах юм алга! Харин...

Монголын улс төрд Хотын даргын албан тушаалаас эхлэн дээш  өгсөж “Хотын фракц”-ын толгойлогч, МАН-ын дарга, Ерөнхий сайд, сүүлд УИХ-ын даргын албыг  хашиж байсан М.Энхболд “Шударга тав”-ын гэгддэг, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нарын тэргүүлсэн жагсаалаар огцорч,   суудлаасаа бууснаас хойш чимээ алдарсан.

Тэгвэл нэгэн цагт түүнийг огцруулж, УИХ-ын дарга байх чадамгүй хэмээн мэдэгдэж явсан Л.Оюун-Эрдэнэ түүнд саяын Цагаан сараар золгохдоо Элчин сайд болох урилгыг, гарын бэлгийн хамт өгчээ. Үүнийгээ мөн өөрөө хэвлэлээр анхлан “зарлав”.

Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд өдөр тутмын сонинд том ярилцлага өгөхдөө “...Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа” гэжээ.

М.Энхболдын хувьд тухайн үед “Шударга тав”-ын шаардсан “60 тэрбумын хэрэг”, “Стандарт” банк, Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудлын хариу болгож,  30 хуудас бүхий тайлан гаргаж өгөөд, суудалдаа үлдэхээр хэрэндээ үзэлцэж байв. Гэвч дээрх таван гишүүн дээр тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх хүч нэмж,  нам нь олонхиороо  түрэн хуульд өөрчлөлт оруулах замаар түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас буулгаж байсан түүхтэй.

Түүнээс хойш тэрбээр 2020, 2024 оны сонгуулийг алгасаад барахгүй олон нийтийн газраар ч хамраа цухуйлгахаа больсон. Ингэж бүгсэнийхээ хэргийг гаргасан  гэх үү, хүлээсний эцэст хүндийг олж байгаа хэрэг үү, Элчин сайдаар ажиллах урилгыг ийнхүү гардан авчээ. Ингэхдээ булангийн орнуудыг хариуцаж ажиллахаар  “булагнасан”  бололтой.

МАН-ын удирдлагад сүүлийн үед 1980, 1990-ээд оны залуус хүч түрж, улс төрөөс завсарлага авсан ахмадууддаа Элчин сайд, Консулын суудлаар бэлэг барьж гавьяаны амралтад нь гаргадаг зуршил тогтоод буй. Энэ удаа ээлжит бэлэг эзнээ олсон нь  М.Энхболд дарга болж таарч байгаа юм.

Цаашилбал, “өгзөг”–ний хэргээр олон улсад шившгээ дэлгэсэн Д.Одбаярыг Ерөнхий консулаар, Нийгмийн даатгалын мөнгийг зувчуулсан хэрэгт холбогддог С.Эрдэнийг дэд консулаар томилсон.

Араас нь М.Энхболд даргын ээлж ирж буй нь энэ. Түүнийг Элчин сайд эсвэл Консул  болгоход  маргах юм алга. Харин Л.Оюун-Эрдэнэ  нэгэн цагт түүнийг “УИХ-ын дарга байх чадамжгүй хүн” хэмээн тодорхойлж явснаа мартсан юм болов уу?

УИХ-ын дарга байх чадамжгүй хүн Булангийн орнуудтай харилцах чухал албыг хариуцаж чадах уу гэдэг асуулт ч тавьж болно.

Эргэн сануулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч байхдаа  /2018.06.15/  сэтгүүлчдэд  “60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй" хэмээн мэдэгдэж байв.

Тэрбээр:
1. "Эрдэнэтийн 51 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад үүнийг түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгээ тайлбарлаач.

2. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дуулиан болчихоод мартагдах шат руугаа орлоо. Их хурлын шийдвэр гарчихсан. Яагаад энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд тайлбар өгөхгүй байна вэ?

3. Дуулиант 60 тэрбумын хэрэг яасан бэ? АТГ 60 тэрбумын маш бодитой бичлэгтэй хэргийг шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэрэг дээр цэг тавиач ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн.

4. Хэрэв  би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч бас хаана явна вэ? Амиа алдахаас ч айхгүйгээр Монголд шударга ёс тогтооно гэж мэдэгдэж гарч ирсэн Ерөнхий сайдын дуу хоолой хаана явна вэ?

5. Хэрвээ би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?

6. Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, нийтийн сонсгол мэтээр хуураад өнгөрдөг, энэ түвшинд л дуулиант хэргүүдийн хойноос хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо? Үүн дээр өнөөдөр хувь хүнийхээ хувьд тэвчээр алдагдаж байна. Хангалттай харж, хүлээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад найдаж явлаа. Энэ асуудлаар би Төрийн ордон дотор зөндөө хашхирлаа. Болдоггүй юм байна.

7. Тодорхой хугацаанд, магадгүй, Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэж, цэг тавихгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нийлж орон даяар тэмцэл эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид нар ийм байдлаар замхраад яваад байж болохгүй ээ. Дэлхийн улс орнууд аливааг өөрөөр хардаг боллоо.

8. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй.

9. Тэр болтол би УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийлж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Амнаас хий гарсан бол хийсээд өнгөрдөг байж болохгүй. Хэдийгээр ард түмэн загасны ой санамжтай ч гэлээ эрхэм Ерөнхий сайд өөрөө төрийн өндөр албан тушаалтны хувьд энэ бүх хэлж, ярьж байснаа мартаагүй гэж найдъя.

Ч.Ариун

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

32 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

57 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

1 цаг 31 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2 цаг 1 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2 цаг 24 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

18 цаг 48 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

21 цаг 2 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

21 цаг 2 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

1 цаг 31 мин

Сурталчилгаа