Who is who? 126:1 Одонгийн Цогтгэрэл: “Зайрмаг”-тай хүн

Who is who? 126:1 Одонгийн Цогтгэрэл: “Зайрмаг”-тай хүн

Өнөөдөр буюу карьер. Түүнийг “Тэсо”-гийн Цогтгэрэл гэж нэрлэдэг. Бизнест ч, улс төрд ч энэ нэрээрээ л танигдсан. Парламентад хоёр дахиа сонгогдоод буй. Өмнөх парламентад сүүлийн хоёр жил нь Ардчилсан намын бүлгийн даргаар ажилласан. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн үр дүнд Ардчилсан нам 43 суудалтай болсны дараа тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нартай өрсөлдөн, олонхийн дэмжлэг авч дахин бүлгийн дарга болсон. Нам нь засагт хамтарч, эрх баригчдын тэвэрт орчихсон энэ цаг үед парламент дахь сөрөг хүчний дуу хоолой болох үүрэг бүлгийн даргын хувьд О.Цогтгэрэлийн нуруун дээр ирсэн. Ардчилсан намын бүлгийн хурц, шүүмжлэлт байр суурь, мэдэгдлүүд түүний гараар редакц хийгдэж гардаг гэхэд болно.

 Ийнхүү өнгөц харахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг сөрөг хүчний байр суурь дээр нэгдмэл мэт харагдавч цаанаа бол 40 хэдэн гишүүн нь дөрөв таван тийшээ харчихсан, фракц, бүлэглэлээрээ хуваагдан, тал тал тийшээ зүтгэсэн адармаатай “хэцүү анги” бүрдсэн. Х.Баттулга, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, О.Цогтгэрэл гээд гол фракцын толгойлогч нар нь ил далд үзэлцээстэй. Дөрвөн жилийн өмнөх хагарал нь намын бүлгээ дөрөв хуваасан хэвээр. Таван гахайг тууж болдоггүй, тавь хүрсэн хүнийг сургаж болдоггүй гэдэг шиг О.Цогтгэрэлд дөрөв тав хуваагдсан бүлгээ нэг гарт зангидах хамгийн хэцүү байгаа болов уу.    

Өчигдөр буюу улс төрийн замнал. Оюутан байхдаа хоёр төгрөгийн үнэтэй номыг 200 төгрөгөөр, 50 мянган төгрөгийн өртөгтэй зайрмагны машиныг 1,5 сая төгрөгөөр хэдэн арав, бүр зуу дахин нугалан зарж бизнесийнхээ эхлэлийг тавьж, компаниа байгуулж байсан О.Цогтгэрэл 2012-2015 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж, улс төрд хөл тавьжээ.

Энэ талаар Н.Алтанхуяг номдоо цухасхан дурдсан байдаг. Нэгт нутгийн, хоёрт сайн бизнесмэн залуу гээд огт таньдаггүй байхдаа түүнийг зөвлөхөөрөө авсан гэдэг. Дараа нь хоёр жил Увс аймгийн Ардчилсан намын даргаар ажилласан байна. 2020 оноос хойш УИХ-д сонгогдсоноос хойших дөрвөн жил түүний хувьд улстөрчийн дамжаа дүүргэсэн цаг хугацаа байв. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ардчилсан намын дарга хоёр хуваагдаж, тамгаа булаацалдсан. Хоёр даргатай болсны нэг нь О.Цогтгэрэл. Тэрбээр Ц.Тувааны тал буюу Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дэмжлэгтэйгээр Ардчилсан намын дарга болсон бол нөгөө талд С.Эрдэнийн нөлөөн дор Ардчилсан намын даргаар сонгогдсон. Улмаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээ тус тусдаа тодруулах хүртэл хурцадсан хагарлын нэг жигүүрт О.Цогтгэрэл явсан юм. Тэрбээр өөрийг нь анх улс төрд “өлгийдөж” авсан Н.Алтанхуягийгаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байсан ч бүтээгүй. 2022 онд тэр Ардчилсан намын даргын сунгаанд оролцохоос татгалзаж, улмаар УИХ дахь намын бүлгийн даргаар сонгогдсон нь улс төрийн тавцан дээрх нүүдэл нь байв.

Маргааш буюу сайн, муу нь. Сүүлийн гурван жил, хоёр парламент дамнан УИХ дахь Ардчилсан намын бүлгийг даргалж суугаа түүнд улс төрийн том амбиц бий байх. Л.Гантөмөрийн оронд Ардчилсан намын дарга болох, улмаар Ерөнхийлөгчийн сэнтий зүүдэлж байгаа.

Мөнгөтэй, бас эрх мэдэлтэй О.Цогтгэрэл 2027 оныг хоног тоолон хүлээж суугаа болов уу. УИХ-д хөл тавьснаасаа хойш тэр Ардчилсан нам дотор нэр нөлөө, эрх мэдлээ бэхжүүлэхийн төлөө зогсоо зайгүй ажиллаж ирснээс нь харахад ингэж хэлэх бүрэн үндэстэй. Хоёрт тэр яг одоо хамгийн ашигтай байрлалд байгаа. Наад зах нь Ардчилсан намын бүлэг хамтарсан Засгийн газрыг байнга шүүмжилж, эсрэг байр суурь илэрхийлж байгаа нь “хүний” Ерөнхий сайдад гэхээсээ өөрийн Тэргүүн шадар сайдад өгч буй сануулга. Улс төрийн хөзрийн хувьд Л.Гантөмөрийн гэхээсээ илүү О.Цогтгэрэлийн атганд илүү сайн мод бий. УИХ дахь намын бүлэг, нам дамжсан Увс фракц гээд.

      Эрх мэдэл рүү хэт шунан тэмүүлж буй хүний халаас, хөнжлийг олон нийт хүссэн хүсээгүй сөхдөг гэмтэй. О.Цогтгэрэл өөрийн хамаарал бүхий “Агь”  ХХК-д 4.1 тэрбум, “Милко” ХХК-д 750 сая, “Тэсо” ХХК-д 2013 онд 5 тэрбум, 2014 онд 2 тэрбумын зээл тус тус авсан нь Хөгжлийн банкны сонсголын үед ил болсон. Уг асуудлаараа нээлттэй сонсголд дуудагдан тайлбар өгч байв. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байх үедээ Засгийн газар экспорт нэмэх, импортыг бууруулах зорилгоор 888 төсөлд зээл олгох шийдвэр гаргахад тэрбээр өөрийн хамаарал бүхий компаниуддаа нийт 10 гаруй тэрбумын зээл олгуулсан аж. Хөгжлийн банкнаас авсан зээлүүдээ 2016 он гэхэд төлж дуусгасан гэж тэрбээр сонсголын үеэр тайлбарлаж байв.

Энэ мэтээр зайрмагны үйлдвэрийн эзний талаар “зайрмаг”-тай мэдээ чамгүй байдаг. Тухайлбал, О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Сайнжаргалын хүү С.Эрдэнэбаяр дархан цаазат ууланд газар авах зорилгоор Богд хан уулын хамгаалалтын захиргааны хоёр ажилтанд 10 сая төгрөгийн хээл хахууль өгч байх үедээ үйлдэл дээрээ баригдан, АТГ-т шалгагдаж байв. О.Цогтгэрэлийг УИХ-ын танхим болон улс төрийн тавцанд дөнгөж хөл тавьж, карьерын төлөө ана мана үзэлцэж эхлэхтэй зэрэгцээд туслахаар нь ажиллаж байсан залуу өөрийгөө боомилж нас барсан таагүй явдал болж, “Тэсо” группийг нь үүсгэн байгуулалцсан төрсөн ах нь, мөн саяхан төрсөн дүү нь бурхны оронд одсон гээд түүний хувийн амьдралд хүнд хэцүү сорилтууд бас тулгарч байсан. Гэр бүлийн амьдралын хувьд тэрбээр 40 жил ханилсан гэргийгээ араар тавьж залуу эхнэр таалсан тухай мэдээ хамгийн сүүлд олны сонорт хүрсэн.

Г.Ууганбаатар

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

33 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

58 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

1 цаг 32 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2 цаг 2 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2 цаг 25 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

18 цаг 50 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

21 цаг 3 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

21 цаг 3 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

1 цаг 32 мин

Сурталчилгаа