“Ногоон автобус”-ны гэх хэргийн ногооноороо байгаа асуудлууд

“Ногоон автобус”-ны гэх хэргийн ногооноороо байгаа асуудлууд

Яагаад “Тэнүүн-Огоо” гэж?

2006.12.18-нд байгуулагдсан тус компани 2013.10.11-нд 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгөжүүлсэн дүрмийн сантайгаар Улаанбаатар хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авчээ. Энэ компанийг Дэлэгдоржийн Амгаланбаатар, Ачитсайханы Баттүшиг, Бандийн Гонгор, Аюушийн Ганхуяг нар эзэмшдэг. Д.Амгаланбаатар, А.Баттүшиг, Б.Гонгор гурав УИХ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн сайд асан А.Гансүх нартай ажил хэргийн холбоотой бол А.Гансүх сайд, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар хоёр их сургуулийн нэг ангийн найзууд. 

Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван бол Ж.Сүхбаатарыг Түгжрэлийн сайдаар томилогдохоос өмнө зөвлөхөөр нь ажиллаж байв. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Амгаланбаатар нь А.Гансүхийг 2008-2012 онд Зам, тээврийн дэд сайд, сайд байхад нь зөвлөх нь байжээ. Энэ хугацаандаа буюу 2009 онд Д.Амгаланбаатар “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон байна. А.Гансүх 2014.10.16-нд Зам, тээврийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Үүнээс өмнө буюу түүнийг сайд байхад нь “Тэнүүн-Огоо” нийтийн тээвэр үйлчлэх тусгай зөвшөөрөл авчээ.

А.Баттүшиг, Д.Амгаланбаатар хоёр З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхад, дүү З.Хишигтогтохтой нь хамт 2017.12.14-нөөс “Альфа-Инженеринг” ХХК-ийг хамтран эзэмшдэг болжээ. “Альфа-Инженеринг” нь З.Энхболдын “Интер” ХХК-ийн байранд байрлалтай. Мөн Шивээ-Овоод байрлах “Старто” ХХК-ийн хяналтын багцыг З.Хишигтогтох, А.Баттүшиг нар хамтран эзэмшиж, А.Баттүшиг гүйцэтгэх захирлаар нь ажиллан, нүүрс угааж, Хятад руу гаргаж байжээ.

Тендерийг яаж шалгаруулсан бэ?

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан, нийслэлийн ЗДТГ 318.7 тэрбум төгрөгөөр 810 автобус худалдан авахаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийг шалгаруулсан байдаг. Хотын дарга Д.Сумъяабазар автобус худалдан авах тендер зохион байгуулах эрхийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлжээ. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван Нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос тус бүр 1, өөрийн байгууллагаас нарийн бичгийн дарга, ахлагч гэсэн 2 хүн томилж, нийт 5 хүнтэйгээр ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсэгт орсон, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны менежер С.Бямбасүрэн бол “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн удирдлага дор ажилладаг хүн аж. А.Ганхуяг тус холбооны УЗ-ийн дарга бол С.Бямбасүрэн менежер нь. Энэ холбоог А.Ганхуяг, Я.Эрдэмбилэг, Д.Энхбат, Э.Ганбилэг, Г.Түвшинтөгс нар 2022.03.22-нд байгуулж, УБЕГ-т А.Ганхуяг эцсийн өмчлөгчөөр бүртгүүлжээ.

Нийтийн тээврийн газар уг ажлын хэсэгт 6 компанийн нэр ирүүлсэн атал 2023.01.13-нд зөвхөн “Тэнүүн-Огоо”-д тендерийн мэдээллийг түрүүлж илгээгээд, “Автотерминал трейд”, “Эмсид”, “Трансбус”, “Сутайнбуянт”, “Эрдэм транс” гэх 5 компанид 4 хоногийн дараа явуулсан байна. “Тэнүүн-Огоо”-д бичиг баримтаа бэлтгэх 6 хоног өгсөн бол бусдад нь 3 хоног өгсөн гэсэн үг. Тэр байтугай 7 дахь компани буюу “Булбул” ХХК-д 1 хоног өгсөн байдаг. Тендер зарлахаас ч өмнө “Тэнүүн-Огоо” шалгарчихсан байсныг энэ баримт нотолно.

Нийлүүлэх автобусны техникийн тодорхойлолтыг Нийтийн тээврийн газар гаргажээ. Гэтэл уг тодорхойлолтыг гаргахад, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн оролцсон байдаг. Энэ бүхнээс үзвэл А.Ганхуяг хаа сайгүй хүнээ шургуулчихсан, энэ тендерийг зохион байгуулсан дүр үзүүлээд “Тэнүүн-Огоо”-д өгөхөөр тохирчихсон байсан аж. 

Ингэж бэлтгэсэн атлаа “Тэнүүн-Огоо” зарим техникийн тодорхойлолтыг хангаагүй байв. Гэсэн ч бусад 6 компанийн 1-ийг нь хоцорсон, 5-ыг нь бичиг баримт дутуу гэж хасаад, техникийн үзүүлэлт зөрсөн 4 үзүүлэлт дээр нэмэлт тодруулга авах нөхцөлтэйгээр “Тэнүүн-Огоо”-г сонгожээ.

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн ирүүлсэн бичиг баримт дотор БНСУ-ын компаниас автобус худалдан авах гэрээ байжээ. Уг гэрээнд заасан автобусны тоо, нийслэлээс худалдан авах автобусны тоотой яг таарсан байна. Хот хэзээ, хэдэн автобус худалдаж авахыг “Тэнүүн-Огоо” яаж мэдээд, БНСУ-ын компаниас их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50, нийт 810 автобус авах гэрээг урьдчилаад байгуулчихдаг билээ?

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргахдаа Сангийн яамнаас өгсөн зөвлөмжийг мөрдөөгүй гэж “Ногоон автобус”-ны сонсголын хүрээнд цуглуулсан нотлох баримтыг шинжилсэн шинжээч дүгнэсэн юм.

Хэн, яагаад нууцын зэрэгт хамааруулсан бэ?

Автобус худалдан авах ажиллагааг үндэсний аюулгүй байдал гэх том малгайгаар халхавчлан, нууцын зэрэгт хамааруулсан байв. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3-р зүйлийн 3.4 дахь “Төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн заалтыг баримталжээ. Үүнийгээ Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, нийслэлийн ЗДТГ-ын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар нийслэлийн нийтийн тээвэр иргэдийн аюулгүй амьдрах эрхэнд аюул учруулах хэмжээнд хүрсэнтэй холбон тайлбарлаж байна. Ингэхдээ ТЕГ-т албан бичиг явуулж, автобус худалдан авах нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэсэн бичиг авсан гэсэн юм. Харин ТЕГ “Нийтийн тээврийн парк шинэчлэлийг үндэсний аюулгүй байдалд хамааруулах боломжтой ч Сангийн яамнаас чиглэл авах хэрэгтэй гэсэн хариу хүргүүлсэн” гэж сонсголын үеэр мэдэгдсэн юм. Нийслэлийн ЗДТГ үүний дагуу Сангийн яамнаас чиглэл хүсэхэд “Нийслэлийн нийтийн тээврийн автобусны тендерт Тендерийн хуулийн 3.3.4 дэх заалтыг баримтлах боломжгүй” гэсэн хариу өгчээ. Гэтэл нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар үүнийг үл тоож, тендер зарлалгүйгээр “Тэнүүн-Огоо”-той гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ АТГ-т өгсөн мэдүүлэгтээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3-р зүйлийн 3.4-т заасны дагуу явуулах бол мэргэжлийн байгууллагын бичиг байх ёсой. Тагнуулын байгууллагаас бичиг авах саналыг би гаргасан. Захирамжийн төсөл дээр тагнуулын байгууллагын бичиг байсан. ТЕГ-аас ирүүлсэн уг бичигт “Нийтийн тээврийн парк шинэчлэл бол үндэсний аюулгүй байдлын асуудал мөн” гэсэн байсан. Тендерийн хуульд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хуульд хамаарахгүй” гэж заасан байдаг” гэжээ.

С.Сэлэнгэ

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

31 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

56 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

1 цаг 30 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

2 цаг 0 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

2 цаг 23 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

18 цаг 48 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

21 цаг 1 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

21 цаг 1 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

1 цаг 30 мин

Сурталчилгаа