Who is who? 126:1 Дүгэрийн Рэгдэл: Жагсаалтад хавчуулагдсан академич буюу биохимичийн биография

Who is who? 126:1 Дүгэрийн Рэгдэл: Жагсаалтад хавчуулагдсан академич буюу биохимичийн биография

ӨНӨӨДӨР буюу карьер. Монголын байнгын ажиллагаатай парламентын түүхэн дэх хамгийн олон гишүүнтэй танхимын анхдугаар чуулганыг нээж алх тогшсон эрхмийг танилцуулъя. Шинээр сонгогдсон 126 гишүүний хамгийн ахмад нь тул ийнхүү Д.Амарбаясгалангаас өмнө спикерийн алхыг барих завшаан тохиосон энэ хүн бол академич Дүгэрийн Рэгдэл.

ШУА-ын ерөнхийлөгчийн суудлаас шууд УИХ-ын танхимд орж ирсэн нь аз, эзийн алин болохыг таашгүй. Ямар ч л байсан Их хурлын танхимд биш эрдмийн танхимдаа сууж байсан бол олон түмэнд хэрэгтэй хүн. Гэтэл яагаад шинжлэх ухааны томъёо биш хуулийн нэр томъёо цээжлээд сууж байгааг ойлгож ядах юмгүй. Сонгуулийн шинэ тогтолцооны үр дагавар гэж ч болно. МАН жагсаалтдаа нийгмийн бүх давхарга, салбар, хүрээлэл хийгээд ахмад, дунд, залуу үеийн төлөөллийг багтаахыг хичээж, үүгээрээ сонгуулийн пиараа хийсэн. Тэрэн дунд нь Д.Рэгдэл академич давхиад орчихсон хэрэг. Ахмадын ч, шинжлэх ухааны ч төлөөлөл болж чадна. Аятайхан ч фигур. Иймээс МАН-ын жагсаалтын 5-рт бичигдэн, ногоон гэрлээр депутат болсон.

ӨЧИГДӨР буюу улс төрийн замнал. 

1970-аад оны дундуур тухайн үеийн ЗХУ, одоогийнхоор бол Украйнд сургууль төгссөн хуучин  бууны хугархай. Нийтлэлч Баабартай адил биохимич, энзимологич мэргэжилтэй. 1996 онд Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат ажилтан цол хүртсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нутгийн ах. МАН-ын ахмад гишүүн. Шинэ УИХ дахь тэрбумтнуудын нэг. Хөрөнгө орлогоороо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, АН-ын дарга Л.Гантөмөр, сайд С.Одонтуяа, алдарт “10 хувийн” Ц.Даваасүрэн нартай эн зэрэгцэх бэлтэй нэгэн аж.

2001 оноос хойш ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 15 жил ажиллаж, 2016 оноос хойш найман жил ШУА-ийн ерөнхийлөгчийн хүндтэй, хариуцлагатай албыг хашсан. Гэхдээ нам, улс төрөөс тийм ч хол хөндий хүн биш.

2007-2010 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Эрх баригч намын удирдах багт сонгогдоно гэдэг захын хүнд олдох боломж биш. Тэгэхээр Д.Рэгдэл гишүүн нам, улс  төрийн ажлын туршлагын хувьд хоосонгүй нэгэн ажээ. 

ИРЭЭДҮЙ хийгээд сайн, муу нь.

Аливаа юм хоёр талтай. ШУА-ийнхаа ерөнхийлөгчийг хууль тогтоох дээд байгууллагад авчраад суулгачихна гэдэг нэг талаас дургүй ламд дарж байж сахил хүртээсэнтэй адил. Нөгөө талаас төр, засгийн бодлого шинжлэх ухаанч, шинжлэх ухаандаа ээлтэй, талтай болоход нэг алхам ойртох магадлалтай.

Д.Рэгдэл гишүүний УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанууд дээр хэлсэн үг, илэрхийлсэн байр сууриудаас дээрх хүлээлт хоосонгүй болох нь харагдана.

Тухайлбал, өнгөрсөн оны 12-р сард төсвийн төслийг хэлэлцэх үед манай улсын шинжлэх ухааны салбарын ДНБ-д эзлэх хувь олон улсын дунджаас 20 дахин бага байгааг хэлж, анхааруулсан. Шинжлэх ухааны салбарт зарцуулдаг төсөв ДНБ-ий 0,1 хувь байгааг ядаж нэг хувьд хүргэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Түүнчлэн төсвийн тодотгол яагаад хийх гээд байгааг ойлгохгүй байна гэж асуучихаж байгаа юм. Мөн дээд боловсролын шинэчлэл, судалгааны их сургуулийн талаар чуулганы танхимд тодорхой байр сууриудыг илэрхийлчихдэг.

Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулахын тулд Оросын эрдэмтэдтэй “ажиллах” шаардлагатай, Эг, Шүрэнгийн УЦС-уудыг хоёуланг нь хамтад нь оросууд хэзээ ч дэмжихгүй гэж хэлснээсээ болж хэвлэлийнхэнд “чимхүүлсэн” тал ч бий.

Түүнчлэн Нарансэвстэйн боомтыг нээх, уг боомт руу хатуу хучилттай зам тавихыг эрдэмтэн, судлаачид хийгээд ШУА-ийн Биологийн хүрээлэн албан ёсоор эсэргүүцэж байсан атал Д.Рэгдэл академич гишүүн болмогцоо “уг боомтыг нээх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлсэн нь улс төрд хөл тавиад эрдэмтдээ үгүйсгэлээ гэсэн шүүмжлэлд өртсөн юм.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын 190 мянган өрхийн зуухыг солих хэрэгтэй гэж Төрийн ордонд болсон нэгэн хэлэлцүүлэг дээр хэлснээсээ болж “ШУА-ийг удирдаж байсан эрдэмтэн хүн байж шинжлэх ухаанч шийдэл биш зуух солих талаар ярилаа” гэж шүүмжлүүлээд авсан.

Энэ мэтээс дүгнэхэд эрхэм академич маань насаараа бол парламентад хамгийн ахмад боловч туршлагаараа шинэковдоод байх шиг. Нөгөө талаар үзэл баримтлал, байр суурь нь баттай биш, шинжлэх ухаандаа хайртай ч намдаа илүү үнэнч, эгэл амьдрал, төрийн хууль хоёрыг мэдэхгүй талдаа, тиймээс буруу зөрүү ярьчих гээд байдаг хоёрдмол өнцөгтэй депутат. Найрсгаар зөвлөхөд ойрын үед улс төр, эдийн засаг, төсөв санхүүгийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй болов уу, эрхэм академич аа.

Г.Ууганбаатар

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

37 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

1 цаг 6 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

1 цаг 29 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 54 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Сурталчилгаа