Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмсэн буюу 792 мянган төгрөг болгож буйтай уялдуулан Хэсгийн ахлагч нарын урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 200.000 төгрөгөөр нэмж, 1.2 сая төгрөг болгон нэмэх төслийг НИТХ-аар хэлэлцэж, дэмжлээ. Тогтоол ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэсгийн эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Харин уг нэмэгдлийн мөнгөн дүнг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
