Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш

Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш

Өнөөдөр ба карьер. Түүнийг шинэ парламентын 126 гишүүний нэг төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн 37770 багшийн төлөөлөл, тэдний дуу хоолой гэдэг утгаар нь танилцуулах учиртай. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа гэж хэн бэ гээд хайхаар парламентын албан ёсны сайт дахь намтраас бусдаар хэрүүлийн чанартай мэдээллүүд л гарч ирэх аж. УИХ-ын танхимд, улс төрд гэхээсээ илүү цахим орчинд бүтээсэн түүний дүр олонд хэдийнэ танил болжээ.

Сар гаруйн өмнө л тэрбээр гэнэт од болж орхисон юм. Түүнээс өмнө УИХ-ын сайтад намтар нь ч байхгүй байв.  Дөрвөн өнчин хүүхдэд олон нийтийн хандиваар орон сууц авч өгсөн, түүнийгээ нэр дээр нь шилжүүлээгүй байсан гэдэг мэдээлэл цацагдсанаар анхлан олны овоо хараанд орж, өнгөрсөн долоо хоногт уг асуудал нь дахин сөхөгдөв. Энэ нь дөрвөн хүүхдийн бага гурвыг нь хөдөө орон нутагт сургуульд оруулж, дотуур байранд суулгасан, орон сууцанд нь хоёр багшаа амьдруулж байсан гэдэг мэдээлэл. Ц.Мөнхтуяа гишүүн энэ талаараа хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй тайлбар ярилцлага өгсөн тул давтан нурших нь илүүц.

Ямар ч байсан Ардчилсан намын жагсаалтын 16-д эгэл жирийн багш нарын төлөөлөл болж бичигдэн, “улаан шугам”-нд ам мөлтөс багтан парламентын босго алхсан азтан бол Ц.Мөнхтуяа багш. Түүний ард жагсаалтын 17-д бичигдсэн К.Жандос гэгч бийлэгжүү бизнесмэн эр хоншоороороо тасдуулан, УИХ-ын гишүүн гэдэг босго ямар өндөр бас аз, эз шаарддаг албан тушаал болохыг мэдрээд үлдсэн байх.

Өчигдөр ба улс төрийн замнал. Ц.Мөнхтуяа гишүүний улс төрийн карьер одоо л эхэлж байгаа гэж хэлж болохоор ажээ. Тэрбээр Дорнод аймгийн төвийн хоёрдугаар арван жилийн сургуулийг 1991 онд төгсөөд “Дорнод” их сургуульд бага ангийн багшийн мэргэжил эзэмшжээ. Төрөлх Чойбалсан хотын хоёрдугаар сургуульдаа дөрвөн жил багшлаад Улаанбаатар хотод шилжин ирж, Сүхбаатар дүүргийн 16, Баянзүрх дүүргийн 102, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулиудад багшилсан. Дунд нь Дорнодын төвийн арванхоёрдугаар сургуульд таван жил ажилласан.

Ингээд 2018 оноос Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, ТУЗ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн. Багш нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар жагсаал цуглаан, суулт хийж, тэмцэл өрнүүлж эхэлсэн. Энэ үеэс улс төрийн тэмцэл, замнал нь эхэлсэн болов уу.  

Ц.Мөнхтуяаг 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтад дээгүүр бичигдэхэд  Л.Гантөмөрийн хүн гэж хардаж байв. Мөн Жэнко Х.Баттулгын хүн гэдэг таамаг ч бий.

Түүнийг сар гаруйн өмнөөс хэл аманд орооцолдож, хэвлэлийнхний бай болж эхлэхэд Л.Гантөмөр шууд өмөөрсөн. “Ц.Мөнхтуяа гишүүн бол өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарт бугшсан авлигалтай ганцаараа хэрэлдсэн. Та нар мэдэж байгаа биз дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн турш жагслаа, хэрэлдлээ, захирлуудтай туллаа, үзэлцлээ. Өнөөдөр Ц.Мөнхтуяагийн тухай хэдэн жилийн өмнөх бичлэгүүдийг нь гаргаад сэвээд байгаа тухай мэдсэн. Тэрийг нь тодорхой хүмүүс тараагаад байгаа тухай сонссон. Ардчилсан намын гишүүдийнх нь нэр хүндэд халдах зорилготой юм болов уу гэж харж байна” хэмээн Л.Гантөмөр дарга  байр сууриа илэрхийлж байжээ. Мөн “Ганц багшаар оролдоод яах вэ дээ. Цаана чинь ордноор дүүрэн л авлигачид бий шүү дээ” ч гэсэн. Магад намынх нь дарга ийн өмөөрөөд, өмөлзөөд байдаг учир Ц.Мөнхтуяа багш даам байдаг байж болох.

Боловсролын сайд байсан Л.Гантөмөрийн “захиалгаар” Л.Гантөмөрийн дараа Боловсролын сайд болсон бүх сайд нарыг дарамталдаг байсан хувийн шантаажчин нь шүү гэх хов жив ч хийсэж явна лээ. Хов живийн 20-иос бусад хувь нь үнэн гэдэг логикоор бол байж болох л гаргалгаа. 

Ирээдүйн амбиц ба сайн, муу нь. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, тухайлбал боловсролын салбарын хөрөнгө оруулалт, багш нарын цалин хангамж, нийгмийн асуудал зэрэг өөрийнх нь хэлснээр “гудамжинд тэмцэж явахдаа” ярьж байсан зүйлээ УИХ-ын танхимд ярьж байгаа аж. Гэвч одоохондоо ингэж ярьж байгаагийнх нь үр дүн, ач холбогдол харагдах хараахан болоогүй байна. Басхүү чуулганы хуралдааны дэгийн тухай  хуулиа уншиж судлахгүй бол зарим тохиолдолд улс төр нь хэтрэх гээд байх шиг харагддаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын төсвийн хэлэлцүүлгийн үеэр тэрбээр боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх санал гаргахдаа процедурын алдаа гаргаж, 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд уг саналаа оруулсан нь хэрэгжих боломжгүй гэж Төсвийн байнгын хорооныхон үзсэнд ихээхэн бухимдсан. Тиймээс чуулганы хуралдаан дээр гишүүдэд хандан “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгдэж, Ж.Батжаргал гишүүнийг үг хэлэхэд дэргэд нь очиж, цаасан дээр бичсэн эсэргүүцлийн үг барьж зогссон. Энэ үйлдлээсээ болж тэрбээр хэрэгжүүлэх боломжгүй тогтоолд саналаа оруулчихаад тэрийг нь дэмжээгүйн төлөө УИХ-ын гишүүд боловсролын салбарын эсрэг байгаа юм шигээр олон нийтэд тайлбарлаж, бас гишүүдийн санал өгөх дархан эрхэд халдаж байна гэж УИХ-ын даргаас зэмлэл хүртсэн. Эндээс харахад зорилго, агуулга, санаа нь зөв ч түүнийгээ хэлж сануулж, хэрэгжүүлэх, хуульд тусгуулахдаа аргаа олохгүй, арга замаа мэдэхгүй байна уу гэлтэй. Төсвийн тухай хууль нэгэнт батлагдчихаад түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай тогтоол батлах гэж байхад аль нэг салбарын төсвийг нэм гэж санал оруулна гэдэг бол байж боломгүй л зүйл л дээ.  

Сайн жишээ гэвэл Ц.Мөнхтуяа “Нийслэлийн олон татварууд надад таалагдахгүй байна. Би гишүүнээс буусан ч тэтгэмж авахгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ бол олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртсөн сэдвээр өөрийн байр суурийг товч, тодорхой илэрхийлсэн хэрэг.

Саар нь гэвэл эхэнд өгүүлсэн өнчин хүүхдүүдэд хандив босгон байр авч өгсөнтэй холбоотой асуудал. Үүнтэй холбоотойгоор түүний хэлсэн үгээр гарчигласан мэдээнүүд олон байна. “Байрыг хүүхдүүдэд шилжүүлж өгнө. Үгийн алдаа гаргасан нь миний буруу болжээ” /Paparazzi.mn. 2 сарын 10/, “Атаархал хорсол ханхалсан мөнгөний боолууд надаас хол байгаарай. Намайг чадах гэж яваад өөрсдөө ниргүүлдэг шүү. Миний мууг үзэх гэж яваад зарим нь шоронд зарим нэг нь шороонд булагдсан даа хөөрхий” /2025.02.11 medee.mn/, “Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй” /2025.03.28  time.mn/, “Чи УИХ-ын гишүүний дархан эрхэд халдаж байна. Чамайг шүүхэд өгнө” /2025.03.28 ikon.mn гэх мэт.  

Түүнчлэн “УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарт агсамнаж, хууль, эдийн засагт толгой нь хүрэхгүй гэдгээ хэлэв” /2012.12.21 eguur.mn/, “Ц.Мөнхтуяа гишүүн багш нарт ачирхав” /2024.12.06 news.mn/, Ц.Мөнхтуяа гишүүний “агсамнал” /2024.12.12 ikon.mn/ гэсэн мэдээнүүд гарч байжээ.

Энэ дуулиан шуугианаас болж Ц.Мөнхтуяа гишүүнийг эргүүлэн татах шаардлагыг иргэдээс гадна Ардчилсан намын гишүүд гаргасан. Тухайлбал, "Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "Пээ базарваань. АЭХ-ны улс төрчийн стандартыг бид олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өндрөөс өндөрт тогтоосон юм. Захын гудамжны хүүхнээр энэ өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Уучлаарай, эргүүлэн тат" хэмээн бичсэн байв.

Харин дуулиантай баатар маань мөчөөгөө өгөхгүйгээр үл барам сүүлийн өдрүүдэд өөрийнх нь талаар гарсан мэдээллийг зорилтот дуулиан, П.Наранбаяр сайдыг АТГ-т өгнө гэж шүүмжилсний төлөө ингэж хэвлэлүүд зохион байгуулалттайгаар дайрч байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. Нэг ийм ард түмний төлөөлөл гэх үү, багш нарын төлөөлөл гэх үү, ямартай ч АН-ын гишүүн биш хүн АН-ын жагсаалтаар УИХ-д орж ирчихээд бужигнуулж өгч байгаа нь эерүүлж ярьвал ардчилсан улс орны праламентад байх ёстой дүр, бидний л нэг, муушааж ярьвал түрийний бөөснүүд толгойд тонгочсон өнөөгийн төр улсын байгаа царай юм даа.

Хөрөнгө орлогын хувьд тэрбээр 285 сая төгрөгийн хөрөнгө орлоготой, үл хөдлөх хөрөнгөгүй, 25 сая төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, 146 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 800 мянган төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн тэрбээр 2022 оны зургадугаар сард “Багшийн хайр” хэмээх төрийн бас байгууллага байгуулаад хагас жилийн дараа Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатарт шилжүүлжээ.

Г.Ууганбаатар

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

36 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

1 цаг 6 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

1 цаг 29 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 54 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Сурталчилгаа