Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун хүн амины хэргийн эзэн холбогдогч гэв үү?

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун хүн амины хэргийн эзэн холбогдогч гэв үү?

Ерөнхийлөгч Х.Баттулга Төгрөг нуурын нүүрсний ордыг хятадуудад үнэ хүргэн зарсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр мэдээлсэн. Гэтэл үүнээс ч дутахгүй ноц бүхий, хүний амь настай холбоотой, олон арван иргэдээс их хэмжээний мөнгө залилсан, хэдэн арван тэрбумын хохиролтой, бүлэг зохион байгуулалттай хэргийн эзэн зангилаа, хэнгэргийн дохиур нь мөн л Ерөнхийлөгч асан Х.Баттулга болох нь сүүлийн өдрүүдэд ил болоод байна.

Тодруулбал, улсын харцага Н.Батзаяагийн гэргий зочид буудалд учир битүүлэг байдлаар амиа алдсан тухай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай www.reelnews.mn анхлан мэдээлж байсан. Тухайн үед талийгаач өөрийгөө боомилсон байдалтай олдсон гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээллийг хууль хяналтын байгууллага өгөөгүй. Талийгаач Ш.Энхжаргал нь ХЗДХЯ-нд мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд амиа егүүтгэсэн шалтгаан нь мэргэжлээрээ халхавч хийн иргэдээс их хэмжээний мөнгө луйвардсан байх магадлалтай гэж эх сурвалж мэдээлж байв.

Тэгвэл энэ хэргийн учиг, сэжүүрийг хууль хяналтын байгууллага хөөж, хөвөрдөж утасны сэжүүрээс атгасан бололтой. Хохирсон иргэдийн талаас ч зах зухаасаа хөдөлж эхэлсэн байна. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд иргэн Г.Ган-Очир сошиал хуудсаараа дамжуулан энэ талаар хөндөж эхэлсэн бөгөөд түүний өчигдөр нийтэлсэн пост нэлээн ноц бүхий. Тэрээр:  


“Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун, түүний нөхөр О.Тэнүүн, Монгол Улсын харцага Н.Батзаяагийн гэргий Хууль зүйн дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал, Хөгжлийн банкны хуульч Д.Оргил, “Грейт Сайрус” группийн захирал П.Амартүвшин нар нийлж “Буянт-Ухаа 2” хороолол болон “Шинэ яармаг” хороололд байранд оруулна гэж хоёр жилийн хугацаанд луйврын пирамид үүсгэж 330 иргэнээс 33 тэрбум төгрөг залилан авч, 2024 оны сонгуульд зарцуулжээ.

Уг хэрэг нь хуулийн байгууллагад шалгагдаад ирэхэд ХЗДХЯ-ны мэргэжилтэн Ш.Энхжаргал “Гэсэр” сүмийн хажууд байрлах “Holiday inn буудалд учир битүүлгээр нас баржээ. Ш.Энхжаргал нас барахаасаа өмнө 6 хуудас гэрээслэл бичиж, авсан мөнгөө юунд зарцуулсан, хэнд өгснөө бүгдийг нь бичиж үлдээсэн байна. Хөгжлийн банкны хуульч Д.Оргил, талийгач Энхжаргалыг “Энэ хэргийг чи бүгдийн даагаад үхээрэй. Тэгэхгүй бол гурван хүүхдийг чинь ална” гэж байнга сүрдүүлдэг байж.

Х.Баттулга аа, луйварчин охин, хүргэн хоёроо хүүтэй мөнгө зээлж, гэр орноо зарж орох оронгүй болсон энэ олон хохирогч нарыг хохиролгүй болго гэж хэлээч ээ.

Чи Монголыг хорлож байсан бол чиний үр хүүхэд монголчуудыг хорлож явна”. гэжээ.  


Энэ богинохон мэдээллийн өгүүлбэр бүр нь цаанаа “юм”-тай аж.

ХЗДХЯ-ны мэргэжилтэн эмэгтэй амиа хорлосны цаад  шалтгаан, ийм эмгэнэлтэй алхам хийхэд хүргэсэн хүмүүс хэн хэн болох, талийгаач тэдэнтэй ямар хэлхээ холбоо, нэгдмэл ашиг сонирхолтой байсан тухай, хамтран ямар бизнес эрхэлж, ямар асуудалд орсон бэ гээд. Холбогдогчид нь, үйл баримт нь нэр устайгаа байна. Цагдаа, хуулийн байгууллага энэ мэдээллийн араас явах хэрэгтэй байх. Нягталж, тодруулж, учиг зангилааг нь тайлах ёстой болов уу.

Гурван хүүхдийн эх, хүний сайхан хань, төрийн яамны мэргэжилтэн эмэгтэйг гэрээслэл бичиж үлдээгээд амиа егүүтгэх болтол нь дарамталсан, цөхрөл мухардалд оруулсан ямар шалтгаан, ямар хүмүүс байв? Талийгаач гэрээслэлдээ юу бичиж үлдээв? Тэр гэрээслэл хууль хяналтынхны гарт орсон уу, эсвэл!

Энэ хэргийг мөрдөн шалгах явц ямар шатандаа байна вэ? Олон өчигдөр нийтэд хүрсэн мэдээлэл үнэн үү? Тийм бол нэр дурдагдсан хүмүүсийг мөрдөн шалгах ёстой юу гэх мэт олон асуудал, асуулт энэ хэргийн ард нуугдаж байгаа юм.

Хууль хяналтын байгууллагаас хэргийн талаар тодруулахад, хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бэлэн зэхээний тайлбар өгдөг. Гэтэл энэхүү жижүүрний тайлбарын ард хэн нэгэн эрх мэдэлтний нөлөө байгаа юм биш биз, олон зуун гэмгүй иргэд хохироод үлдэж байгаа юм биш гэсэн эргэлзээ үлдэж байна.

Бидэнд олдсон мэдээллээр талийгаач эмэгтэй амиа хорлох хүртлээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун болон түүний нөхөр О.Тэнүүн нарын дансанд өндөр дүнтэй шилжүүлэг байнга хийж байсан гэх. Тэгвэл амиа егүүтгэсэн гэгдээд буй талийгаач Ш.Энхжаргалын ард тэд байсан юм биш биз гэсэн асуулт ч гарч ирж байгаа юм.

 

Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамтарч ажиллаж байсан, ойр дотно, гар хөл нь явсан хүмүүсээс хэчнээн нь шоронд орж, хэд нь шороонд булагдав гэдэг сэдвээр хэвлэлийнхэн нэг биш удаа хөндсөөр ирсэн. Тун ч таагүй “хар статистик тэнд дурдагддаг. Тэгвэл энэхүү зочид буудлын хэрэг тэрхүү хар статистикийн нэг байх вий.

Хэрэв тийм биш бол экс Ерөнхийлөгч маань энэ бүхэнд цэг тавьж, нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй болов уу. Харин гэм буруутай бол хэдий Ерөнхийлөгч байсан ч гэлээ иргэний хувиар хариуцлагаа хүлээх ёстой юм.

  

 

Г.Ууганбаатар

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

3 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

37 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

1 цаг 6 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

1 цаг 29 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 54 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Өчигдөр 10 цаг 44 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

20 цаг 7 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

Сурталчилгаа