Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2025.04.01/ Дэлхийн банкны санхүүгийн ахлах мэргэжилтэн Бенжамин Тиласони Мусукитай орон сууцжуулалтын үндэсний хорооны гишүүдийн хамт уулзаж, орон сууцны урт хугацааны санхүүжилтийн бодлогоо хэлэлцлээ.
Тэрбээр манай улсын орон сууцны бодлого нь системийн уялдаа холбоо муу, худалдан авах чадварт нийцэхгүй, орон сууцны үнэ өндөр байгааг онцлов.
Анх удаа орон сууц авч буй залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, нийслэлээс орон нутаг руу шилжиж байгаа ЗОРИЛТОТ БҮЛГИЙН иргэдээ орлогод нийцсэн орон сууцаар хангах нь Монгол Улсын Засгийн газар, Орон сууцжуулалтын үндэсний хорооны нэн тэргүүний зорилт.
Зорилтот бүлгээ зөв тодорхойлж, ипотекийн зээлийн эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн загварыг хэлэлцлээ.
Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулж, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зураглалыг томоор нь гаргах, урт хугацаанд, үр дүнтэй хэрэгжих, зөв бодлогоо тодорхойлно.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
