Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

 Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Оросуудтай хамтарсан компани байгуулан 20 жилийн хугацаанд авч явах  Засгийнгазрын тогтоолын төсөл өчигдрөөс шуугиан дэгдээлээ. Өдөр болгон шахуу гэнэтийн бэлэг барьж байдаг төр засагтай болсон энэ үед тэрхүүсенсаацийн утга учир, ул мөрийг ойлгох хурд хүч тэнцээгүй байж байтал сэвээд, сийгээд, шийдээд явчихдаг боллоо. Энэ ч сайн зүйл биш шүү.

Япончууд нь яасан юм гэсэн асуултад,   аль хоёр жилийн өмнөөс Япон тал гарахыг хүссэн гэж Ц.Туваан сайд ярилцлагад  дурджээ. Тэд хүссэн үү, бид шахсан уу мэдэхгүй.

Засгийн газраас оруулж ирж буй тэрхүү гэрээний төсөл илт нэг талд давуу байдал олгохоор байна гэж олон түмэн шүүмжилжээ. Тухайлбал, “Чингис хаан” цогцолборын дэд бүтцийг удирдаж  ашиглана гэж байгаа юм. Энэ ч ерөөсөө бүхэлд нь хариуцна гэсэн үг биздээ. Алив маргаан гарвал ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүх шийднэ. Өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн зохицуулалтаас ангид байх нь. Манайхны дарга нарын тайлбар ОХУ-тай ийнхүү хамтарснаар одоо авч буй түлшний үнэ бууж,  нислэгийн зардал зад хямдарч, ард түмэн төсөр сайхан нисэн буудаг болно гэж. Гэтэл ямар зардлаар бид Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгуулж буй билээ. Төрийн нэгдсэн, залгамж бодлого хаана байна.  Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг  дээ. Ирээдүйд ямар үр дагавар авчрах вэ гэдгийг  гол нь  бодох ёстой. Болхи атлаа амьдралд ойр жишээ төсөөлье. Нэг айлын аав  заавал хөршийн  Дорж ахынхтай л хамтарсан компани байгуулна гэв. Гадаад,  дотоодод сурч, сайн боловсрол  эзэмшсэн хүүхдүүд нь орчин үеийн арга барил санал болгоод цөхрөнө. Аав нь, миний аав,   өвөө,   өвөөгийн өвөөгийн  үеэс ч найзалж нөхөрлөж, татах тамхиа хуваалцаж, дарийн утаан дунд туучиж явсан гэж зүтгээд болохгүй. За ингээд, аавынхаа сэтгэлийг бодоод хамтарлаа. Байхгүй, Дорж ах зөвхөн өөрийнхөөрөө байхыг шаардана. Гэр оронд нь орж ирээд суучлаа. Өнөөдөр ямар хоол идэх, ер нь хоолтой байх эсэхийг мэдэж эхэллээ. Хүүхдүүдийг найз нөхдөөс нь салгаж, гадаад дотоод явуулахгүй. Тэр байтугай ач зээ нарынх нь сургууль боловсролыг зааж эхлэв.  Энэ айлд хүүхдүүдийн санал бодол, хүсэл зориг ч гэж байхгүй болов. Үг сөрвөл  нударга.

Нисэхийн зурвасаа нэг улстай давуу эрх үүсгэсэн гэрээгээр хуваалцан ажиллуулах бол  шинжлэх ухаанч, дипломат, амьдралын хар гээд бүх ухаанаар бодсон зөв зүйл биш. Бүр гуравдагч биш хоёрдогч хөрштэй шүү. Олон нийт маш олон янзаар их шүүмжилж, бага дэмжиж байна.  Элдэв дайн майн гэж сүржигнэхээ больё. Гэхдээ ирээдүй бол мэдээллийн дайн. Одоо ч өрнөж буй. Ийм үед үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой салбар,  олон улсын агаарын тээвэртэй холбоотой талбараа нэг улсад найр тавин эрх мэдлийг атгуулах гэж байна.  Энд бүх төрлийн технологийн шийдэл, автоматжуулалт явагдана. Нутаг дэвсгэр дээгүүр хэзээ хаанахын ямар онгоц дайран өнгөрөх, буух суух. Манайд хэн ирэх, буух, буугаад  мордох бараг юу ярих, яаж аашлах,  бүгд ил болно.   Юу идэж уухыг ч хянах  боломжтой. Тагнуул, гааль  цагдаа, шалганы бүх мэдээлэл холбогдоно. Цааш нь дурдах уу, яах уу. Ёстой л тусгаар улс гэхэд хэцүү болох биш үү. Аажмаар алдагдах бус уу. Энэ бүхнийг сүржигнэж, хэнээрхлээ гэхгүй  гэж найдъя.

Хүн төрөлхтөн энэ хүртэл амьд үлдэхийн амьдрахуйн, оршин тогтнохын, эзлэн түрэмгийлэх, баялгийн, газар нутгийн,  эрх мэдлийн, мэдээллийн, сансар огторгуйн  төлөөх гээд бүх дайныг хийж ирсэн. Одоо ч үргэлжилж байна.  Дэлхийн ямар ч улс, ялангуяа том гүрнүүд хөршүүддээ, бусаддаа төрөл бүрийн бодлого тулгадаг.  Түүнд нэрвэгдэх үү, аялдан дагалдах уу, мэргэдийн мэргэн ухаанаар мултрах уу, төрийн зөв бодлогоор жолоодох уу, зальдах уу, хавсрах уу энэ бол тухайн цаг үеийн улс орны удирдагчдын ухаан цэлмэгээс түмэнтээ шалтгаалдаг. Хувь заяаг эргүүлдэг.

1990 оноос хойшхи ардчилал, зах зээлийн замд хөршүүд янз бүрийн л бодлого тулгасан.  Таван толгой болон стратегийн  ордууд, түлш  шатахуун, эрчим хүчний чиглэлд  олон янзын бодлогыг  ОХУ бидэнд тулгаж ирсэн. Улс төр, дипломатын уран арга, харилцааны байдал, соёл тэр бүрийд шаардагдаж ирсэн. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр,  27 дахь Ерөнхий сайд  С. Баяр бүгд л энэ замыг туулж, тэр  зовлонтой учирсан.  Тэд өөрсдөө ч сайн боловсролтой. Ялангуяа Оросуудаасаа  илүү шахуу орос сэтгэхүйтэй, соёл, хэлтэй удирдагчид байв. Тэд  Михайлаасаа хэд илүү Михайлын бодол бодож ирснийг үгүйсгэх аргагүй. Хэтрүүлэг ч болохгүй биз.

Монгол парламентийн засаглалтай орон. Нийт  ард түмнээс сонгогдсон төлөөллийн энэ танхим Монголын ардчиллыг олонтаа хамгаалж ирсэн.  Одоо ч тэр үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэж найдаж байна. Л.Оюун-Эрдэнэ  асуудлаа оруулж  хэлэлцүүлнэ. Итгэл найдвар энэ танхимд үлдлээ. Одоогийн ҮАБ-ын Зөвлөлийн гурван гишүүн хэр нэгдмэл буй, Монгол төрийн ямар хар хайрцагны бодлого хадгалагдан яваа гээд олон зүйл уншигдахаар байна. Тэд түүхэнд хэрхэн бичигдэн үлдэх гээд их л олон сорилт цаашид ч тулгарна. Магадгүй парламентийн шинэ дарга Д.Амарбаясгалангийн хамгийн эхний том даваа, танхимаа хэрхэн удирдаж гарах ур ухаан харагдана.  

 Сэтгүүлч Бибишийн  Оюун-Эрдэнэ.

           

   

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

17 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

40 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 5 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 18 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 36 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 36 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 18 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа