Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Монголын баялгийг бүхэлд нь “баздаг” төрийн өмчит  “Эрдэнэс Монгол” гэж компани бий. Стратегийн ордуудыг эзэмшин, баялгийн сан босгож, ард олноо гар газар, хөл хөсөр амирлуулах зорилго бүхий энэ компани 2007 онд байгуулагдсанаасаа хойш статусаа тогтоох гэж мөн ч олон хуулийн нүүр үзэж, ажлын хэсгийг ардаа хийж, бүтэц бүрэлдүүлж ирэв. Захирал даргын тоо ч замаа алдсан. Одооноос харин овоо тогтворшин, зорилго стратеги нь тогтож, Үндэсний баялгийн сангийн дор алсын хараа нь хараачлагдах болсон.  Бүтэц бүрэлдэхүүн  ч нүсэр. 31 охинтой. Цаашид стратегийн 39 орд  хамаарваас тэр хэрээр өргөжин тэлнэ.

Эрдэнэс Монгол уул уурхайн төрийн өмчит компаниудыг баздаг. Тэгвэл уул уурхайгаас бусад бүр тодруулбал эрчим хүчний төрийн өмчит компаниудыг базах бүтэц бас хэрэгтэй гэж манай төр үзжээ. “Эрчист Монгол” хэмээх төрийн өмчит компани дөнгөж төрөөд байна.

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учралын автораар төрж буй тус нэгдэл эгнээндээ 44 компанийг нэгтгэж буй.

Хэрэг эрхлэхийн дарга болгон айхтар том төслүүдийн автор болох амбиц, “моод” дэлгэрч байна уу даа гэж харж болохоор. Өмнөх ЗГХЭГ-ын дарга, одоогийн спикер Д.Амарбаясгалан Хөдөөгийн сэргэлт-Шинэ хоршоо хөдөлгөөнөөр мөрөө үлдээсэн. Гарах үр дүн, эдийн засгийн өгөөж, эзнээ олсон бодлого болсон эсэхийн зөв мэргэн удахгүй ялгарч, тодрох биз ээ. Н.Учралын Эрчист ч тэр.   

Нэгдлийг УИХ-ын гишүүн асан “шарк” Г.Амартүвшин удирдана. ТУЗ-өө ч батлаад авсан.

ТУЗ-ийг Н.Учрал сайдын гарын хүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг даргалах бол ТУЗ-ийн гишүүдээр Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, Эдийн засаг хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань, Зам тээврийн яам, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицууулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар томилогджээ. Эдэн дээр Засгийн газрын хараат бус гурван гишүүн мөн  нэмэгдэнэ.

Нэгдэлд бүх станцууд, уурхайнууд, орон нутгийн төрийн өмчит компаниуд багтана.  Хамгийн сонирхолтой нь мөнөөх  “Эрдэнэс Монгол ”  ХХК-д багтдаг компаниуд мөн бас орж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрчистийн статус тодорхойгүй байна. Дээр өгүүлсэнчлэн төрийн өмчит толгой компани хэлбэршин тогттолоо хэдий хугацаа шаардахыг таашгүй. 

“Эрчист Монгол” хэрхэн санхүүжих вэ. Хөндөгдөх ёстой гол асуудал энэ. Засгийн зүгээс дээрх охин компаниудынхаа орлогын НЭГ хувиар санхүүжнэ гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл жишээ нь эдний бүрэлдэхүүнд багтах “ Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэг жилийн орлого гэхэд толгой эргэм тоо гарна. Энэ өнцгөөр бодвол улсаасаа баян компани төрж байж ч болох.

Зарим УИХ-ын гишүүд болон мэргэжилтнүүдийн зүгээс эрчим хүчний реформынхоо  эсрэг явчихлаа гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин Н.Учрал  сайд эсрэгээрээ улам бүр төрийн өмчийг хэмнэж, хямгадаж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Либералчилж хэмнэх юм уу, томруулж хэмнэх юм уу, тодорхойгүй өнөө цагийн өнгө юм уу даа. Хэнийх нь зөв байсныг ирэх өдрүүд харуулна.

Сэтгүүлч О.Зөөлөн

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

14 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

37 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 2 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 32 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 32 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа