“2025 оны ургацаас эхлэн 9 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгоно”

“2025 оны ургацаас эхлэн 9 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгоно”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс хүнсний ногооны урамшууллын талаар тодрууллаа.  

-Энэ 2025 оны ургацаас зарим нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох журам өөрчлөлт орсон талаар мэдээлэл байна. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөхгүй юу?  

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн УИХ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 2022 оны 36 дугаар тогтоол-ын дагуу Монгол Улс гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Үүний дийлэнх нь газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүн. Тухайлбал, манжин, лууван, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, байцаа гэх мэт гол нэрийн бүтээгдэхүүний төрөлд багтдаг хүнсний ногооны хангамж, аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2022 онд Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 118 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож эхэлсэн. Өнгөрсөн 2022, 2023, 2024 оны ургацаас зах зээл зээл дээр борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа. Энэ арга хэмжээний үр дүнд дотоодын тариаланчид лууван, шар манжин зэрэг хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж эхлээд байна. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Сангийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу 2025 оны ургацаас эхлээд шар манжинд олгох урамшууллыг зогсоох шийдвэр гарч байна. Тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан тохиолдолд урамшууллыг нь зогсоож, өөр төрлийн хүнсний ногооны тоо хэмжээ, хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үндсэндээ өнгөрсөн онуудад  нийт 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож байсан бол 2025 оны ургацаас эхлэн 9 төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болж байна.

-Тэгэхээр шар манжинд олгодог урамшууллыг энэ оноос зогсоож байгаа юм байна. Өөр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгох шаардлагад өөрчлөлт орж байгаа юу?

-Дээр дурдсан хоёр сайдын хамтарсан тушаалаар баталсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгож байгаа. Дээр нь хүнсний ногооны боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгох өөрчлөлт орж байгаа. Монгол орны онцлогоос шалтгаалаад ногоог нөөшлөх, савлах, хатаах зэрэг үйлдвэрлэлийг дэмжсэнээр энэ төрлийн бүтээгдэхүүний хангамжийг дөрвөн улирал тасралтгүй байлгах ач холбогдолтой. Жишээлбэл, зах зээл дээр луувангийн салат, шүүс, ундааны эрэлт нэмэгдэж байгааг дагаад дотоодын үйлдвэрлэл өсөж байна. Энэ жишгээр газар тариалангийн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах цогц бодлого хэрэгжих юм. Тэгэхээр тариаланчид маань 2025 оны ургацаас шар манжинд урамшуулал олгохгүй, мөн зөвхөн үйлдвэрт нийлүүлсэн шар лууван, хүрэн манжинд урамшуулал олгож эхэлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

14 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

37 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 2 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа