Хоёрдугаар ээлжийнхний хоол хэний гал тогоонд буцалж байна вэ?

Хоёрдугаар ээлжийнхний хоол хэний гал тогоонд буцалж байна вэ?

Монголчууд 33 дахь Ерөнхий сайдаа огцруулж мэдэх нөхцөл байдал үүсэв.

Л.Оюун-Эрдэнэд хоёр том “ял” тулгагдаад байна. Нэгт, төрийн албанд шигдүүлсэн олон арван хамаатан садныхаа талаар тайлбарлах, хоёрт, нийгэмд дуулиан тариад буй хүүгийнхээ сүй бэлэгтэй холбогдуулан тэр их мөнгийг хэрхэн олсон талаар хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлагнах. Эхний асуудал дээр “Эргэлт” сэтгүүлд гарсан мэдээлэл бол ёстой жинхэнэ бөмбөг тэсэлж байна. Л.Оюун-Эрдэнэ хийгээд УИХ-ын гишүүдийн хавтаст хэрэг л гэсэн үг. АТГ-ынханд бэлэн баримт хавтаслагдаад очиж байгаагаас ялгаагүй. Хоёр дахь асуудал бүр кино шиг үйл явдлуудыг араасаа дагуулж байна. Энэ бүхэн Ерөнхий сайдын суудлыг ганхуулав.

Оюук анх ажлаа авахдаа авлигатай хатуу тэмцэнэ, энэ бол намтайгаа, намынхаа  нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг гэх утгатай мэдэгдэл хийж байсан. Намдаа, тэр бүү хэл өөрийн танхимдаа ч олон дайсантай болсон байх. Гэхдээ явж явж тэр өөрөө өөрийнхөө л баасан дээр халтирчихлаа. Өөрөө ойчсон хүүхэд юу гэдэг билээ. Бас “Баяраа өөрөө л уначихсан юм билээ” гэдэг биз. Харин үүнийг нь анаж байсан бүлэглэлүүд, Ерөнхий сайдын сэнтий зүүдлэгсэд энэ торгон агшинд яаж зүгээр суух билээ. Халтирсан дээр нь түлхэхээр ханцуй шамлан дайрч байгаа нь “бор халзан” троллуудынх нь будагтай, имтэй постуудаас ил цагаан танигдаж байна.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн орыг залгах дараагийн Ерөнхий сайд хэн бэ? Хэний гал тогоонд хоёрдугаар ээлжийнхний хоол буцалж байна вэ?     

Д.Амарбаясгалан ан цавыг нь анаж байсан байж болох уу?

Дараагийн Ерөнхий сайдын суудлыг зүүдэлж яваа хүмүүсээс хамгийн шанстай нь өнөөгийн спикер. Хоёрдугаар ээлжийнхний хамгийн том гал тогоог тэр л барьж чадна. Намынхаа гал тогоог олон жил барьж байсан хүн шүү дээ. Тиймээс сүүлийн үеийн дуулианы галд Д.Амарбаясгалан цучил нэмнэ үү гэхээс цурманд оруулах тэнэг биш. Түүний хоолойд тээглэсэн яс нь Бортээгийн уурхай. Энэхүү Бортээгийн орд МТАС түншлэл, “Админерал” ХХК гээд хусавч арилахгүй хэдэн нэр бий, түүнд. Саяхан Засгийн газар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгосон нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд хүйтэн харилцаа үүссэний илрэл.

Н.Учралд учрал тохиол бүрдэх үү?

Л.Оюун-Эрдэнийн гал тогоог барьж буй Н.Учрал ондоо гал тогоонд санаархах уу? Магадлал байж болно. Тийм мэдээлэл сэвэгдэж байгаа. “Учрал сайд бүхний сайд болоод нохойд барьдаг мод шиг явж байна” гэж П.Сайнзориг гишүүн хэлсэн удаатай. Цаад утгаараа түүнийг Ерөнхий сайдын ажлыг бараг хийгээд байна гэсэн үг шүү дээ.  

MCS-ийн Ж.Оджаргал, Сү.Батболд нар сарын өмнө уулзаж хэрвээ Засаг дэнжигнэвэл дараагийн Ерөнхий сайдад Н.Учралыг зүтгүүлж болох талаар ярилцсан гэх хов Төрийн ордны тамхины цэг хавиас тархсан. Үнэхээр Н.Учрал МАН доторх Женкогийн бүлэглэлийн эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлж буй. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн хуурай ах нарыг хуйхалж байгаа. Жишээ нь Женкогийн гадаадынханд зарсан Төгрөг нуурын ордын асуудал гэх мэт. Ухаа худагийн асуудлыг Төгрөг нуурын дуулианаар дарж байгаа гэж Учралыг хардах аваас Ж.Оджаргал, Сү.Батболд нарын сценар үнэн байж мэдэх. Дээр нь Н.Учралд аав шигээ санадаг нэг том ах бий. Тэрхүү №1 ах нь Оюүктай алалцаад байгааг санамсаргүй хэрэг гэж болохгүй.  

С.Амарсайханд ямар сайхан боломж вэ?

Мөрөөдөхөд мөнгө төлдөг хэдэн олигархи Монголд бий. Тэдний тэргүүнд бичигдэх хүн бол С.Амарсайхан. Шадар сайдын сэнтийд суусан ч шунал нь дийлдэхгүй, сэтгэл нь цадахгүй шаналж яваа  хүн. Түүнийг Путины дараагийн “төсөл” гэж нэрлэх болсон нь ортой. Оросуудын дэмжлэг, мөнгө түүнд байгаа гэсэн үг. Ирээдүйд Женко худ шигээ жинхэнэ том гар болохыг мөрөөдөж, түүндээ мөнгө төлсөөр яваа эр. Засаг ганхахад тэрбээр С.Амарсайханд ямар сайхан боломж гарах нь вэ гэж баярлана. Гурван жилийн өмнө нүүрсний хэргийн үеэр жагсаал цуглаан болж Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэх талаар яриа гарахад Х.Баттулга худ С.Амарсайханыгаа Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа гэсэн  бор шувуу ниссэн байдаг. Энэ удаа ч гэсэн түүнд ийм хүсэл, шунал бол бий.

Сайд С.Бямбацогтын 10 жил үргэлжилж буй зүүд биелэх үү?

Сайдын суудлаас салдаггүй Сандагийн Бямбацогт гэж нэг улстөрч бий. Түүний туйлын хүсэл нь Ерөнхий сайд болох. Заримдаа өөрийгөө Ерөнхий сайд гэж итгэчихсэн яриа өгч зогсдог нөхөр. Ерөнхийлөгч өнгөрсөн өвөл утааны асуудлаар Засгийн газрын гишүүдийг дуудаж загнасны дараа тэрбээр үсэрч гарч ирээд /Батлан хамгаалахын сайд байж/  Ерөнхий сайдын анзааны сүртэй мэдээлэл хийгээд хээвнэг зогсож байсан этгээд.

С.Бямбацогт 2016 оноос хойш л Ерөнхий сайдын суудал зүүдэлж яваа нэгэн. Энэ зүүдээ тэр төлбөр төлж нийтлүүлдэг. 2022 онд Оюук огцорвол оронд нь С.Бямбацогт Ерөнхий сайд болно гэдэг мессэж чулуудсан. “С.Бямбацогт Ерөнхий сайд, эсвэл Ерөнхийлөгч болно гэдэг мэдээ” хамгийн сүүлд цацагдсан. Одоо ч гэсэн од шүүрчих гээд троллуудаа орондоо унтах завгүй ажиллуулж байгаа харагдана. Цээжний махаа бартал Ерөнхий сайдын суудал мөрөөдөж, өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа хүн дээ.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд…

Ийн нэрлүүлэх аавын хүү хэн бэ? Хоолондоо орох гэж чичирч байгаа хоёрдугаар ээлжийнхнээс эрдэм боловсролтой, эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй, шударга, зөв, сайн хүн лав харагдахгүй байна. Гэхдээ Монголын заяа хаячихаагүй гэж итгэнэ. Монголчууд ухаалаг, шударга, зоригтой Ерөнхий сайдтай болмоор байна. Авлигачдаас, намчдаас, популистуудаас, ураг төрлийн улстөрчдөөс, төрд шургасан худалч, хулгайчдаас салахыг хүсэж байна.

Г.Ууганбаатар

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

14 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

37 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 2 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа