Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Монгол Улсын Ерөнхий Сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ бэлэглэсэн тансаг бэлэгний нийгмийн сүлжээн дэхь стори (зураг, дүрс ба текст, хөгжим бүхий сэтгэгдэл) олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, өмнө нь ямар ч улс төрч, нам, эвсэл, хөдөлгөөний Л.Оюун-Эрдэнийн эсрэг өрнүүлсэн улс төрийн акциудаас илүү том эффектийг нийгэмд үзүүлж байна. Үйл явдал ч хурдан өрнөж, МАН-ын бага хурал өнөөдөр хуралдаж байна.

Тэгвэл Ерөнхий Сайдыг хэзээ, ямар нөхцөлд огцруулдаг юм вэ? Эсвэл хэзээ, ямар нөхцөлд өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгддөг юм бэ?

Үндсэн хууль болон бусад хуулинд байгаа нэн тодорхой зүйл, заалтыг нуршихаас илүү Монголын улс төрийн сүүлийн 30 жилд бий болсон зүй тогтол, Монгол Ардын Намын дотоод соёл зэрэг хүчин зүйлсийг тооцон өгүүлье.

Ганц нэг тохиолдлыг эс тооцвол МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бүр анх томилогдохдоо ямар нэг хэмжээгээр нийгмийн хүлээлтэд нийцсэн буюу тийм биш байлаа ч ямар нэг хулгай, луйвар, нийгмийн шүүмжлэлт мэдээллийн шуурганд өртөөгүй нэр цэвэр хүмүүс байдаг.

Н.Энхбаяр 2000 онд, С.Баяр 2007 онд, Сү.Батболд 2009 онд, У.Хүрэлсүх 2017 онд анх Монгол Улсын Ерөнхий сайд болохдоо яг л тухайн цаг үе, нийгмийн хүлээлтэд тохирсон дүр нь байлаа. 2016 онд Монгол Улсын Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбатын хувьд олон нийтийн огт танихгүй шахуу улс төрч байсан нь үнэн ч нөгөө талаас нийгэмд сөрөг имижтэй болсон хуучин улс төрчдийн нэг биш байв.

Өөрөөр хэлбэл улс төрийн ууган нам-Монгол Ардын Нам нийгмийн тухайн үеийн хүлээлт, эрэлтэд нийцсэн улс төрчийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилж, намынхаа локомотив болгодог. Түүнийхээ инерцийг дуустал нь зүтгүүлдэг.

Цагийн аясаар мөнөөх нийгмийн хүлээлтэд нийцсэн дүр нь хуучирч, эсрэгээрээ олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг нэгэн болох үе ирнэ. Энэ үед Монгол Ардын Намын үндсэн бүтэц, түүнийг бүрдүүлж буй лидерүүд мөнөөх шүтэн дээдлэх нь халаг байсан Ерөнхий сайдаа ямар ч өршөөлгүйгээр зайлуулах бөгөөд удаах нийгмийн хүлээлтэд нийцэхүйц юм уу эсвэл ямар нэг бараан түүхгүй нэгнийг оронд нь зална. Эс тэгвээс тухайн Ерөнхий сайдыг эсэргүүцсэн олон нийтийн бухимдал нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байгаа, нэр хүнд нь унасан Ерөнхий сайдыг нь хамгаалж буй эрх баригч нам руу чиглэх эрсдэлтэй байдаг.

Л.Оюун-Эрдэнийн хувьд анхандаа залуу үеийн төлөөлөл-Ерөнхий сайд гэсэн тодотголтой, барууны орнуудад боловсрол эзэмшсэн залуусаар багаа бүрдүүлсэн гялгар имижтэй ажлаа эхэлсэн. Энэ дунд “Ажлаа хий”-гээс эхлээд хэд хэдэн иргэдийн эсэргүүцэл, хэд хэдэн жагсаалтай нүүр тулсан ч намынхаа дэмжлэгтэйгээр даван гарсан.

Өнөөдрийн хувьд тэрээр “Данх” хочтой, үр хүүхдийнх нь тансаглал нийгэмд илчлэгдсэн, нэр хүнд муутай нэгэн болж хувирсан бөгөөд одоо өрнөж буй “Огцрох амархан” уриатай жагсагчдыг ямар нэг байдлаар хуурах, цаг хожих магадлал бараг л үгүй болчихоод байна.

Иймээс МАН-ын лидерүүд хийх ёстойгоо л хийж таарна.

Мөн хамгийн гол нь асуудлыг том агуулгаар нь авч үзвэл дараах дүгнэлтийг хийж болно.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эцсийн шийдвэрийг хуулийн хувьд УИХ, УИХ-д үнэмлэхүй олонхи болсон нам гаргаж буй боловч нийгмийн уур амьсгал үүнд маш чухал нөлөө үзүүлж байна. Үүнийг л Монголчууд сайн ойлгох учиртай бөгөөд чухам иргэд л өөрсдөө зорилгоо тодорхойлж, нэгдэн тэмцэж чадвал ямар нэг Засгийн Газрыг огцруулж, УИХ-ыг тараах хялбархан бөгөөд тэр бүү хэл нийгмийн шинжтэй цогц реформ хийхийг шахаж шаардах, түүнийг нь эрх баригчид биелүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсгэх бүх хүч чадал өөрсдөд нь бий юм.

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зүгээр ч нэг тунхаг биш билээ.

 Улс төрийн аналитикч М.Гал-Арив

Эх сурвалж: sonin.mn

 

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

15 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

38 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 2 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 16 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 16 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа