Л.Оюун-Эрдэнэ огцорвол шинэ Ерөнхий сайдад Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын нэг нь томилогдох уу?

Л.Оюун-Эрдэнэ огцорвол шинэ Ерөнхий сайдад Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын нэг нь томилогдох уу?

Л.Оюун-Эрдэнийн засгийг унагах операци одоогоос 3 сарын өмнө зурагдаж эхэлсэн. Шалтаг болоод шалтгаан нь ч тодорхой. Гашуунсухайтын төмөр замын хил холболт буюу нүүрсний зодоон үеийн үед Засгаа тонгордог бичигдээгүй хуультай. Бүтэн 20 жил гацсан төмөр замын хил холболтын гэрээг үзэглэж, бүтээн байгуулалтын нээлтээ хийж явах /2025.05.14/ цаг мөчтэй давхацан цүнх, бөгжний хэрэг эрчээ авч улмаар “Огцрох амархан” жагсаал төв талбайд гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл улс төрчийнхөө хувьд легасигаа хийчихлээ, би чадлаа гэж хөөрцөглөж, өмнийн говьд сэлэм эргүүлж явахад нь эндээс үхлийн цохилт өгсөн нь жагсаалын захиалагчид чухам юун дээр тийрч буйг амархан уншиж болохоор.

Ухаа худагийг ухаж улсаасаа баян болсон MCS групп эл акцийн гадаад дахь гол хүч, захилагч. Харин саарал ордноос зохиолыг бичиж, найруулгыг хийсэн хүн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж буй.

Юун түрүүн тэрээр Бортээг дээрээ тийрсэн. Хоёрт, дараагийн Ерөнхий сайдад түүний нэр хэдийнэ тодорхой болсон байсан. Л.Оюун-Эрдэнийн гараар Гашуунсухайтыг хөдөлгөчихөөд, үүн дээр нь дөрөөлж андыгаа тонгорчихоод өөрөө МАН-ын мянга, мянган гишүүдийн хүсэлтээр Ерөнхий сайдын суудалд залрах “барбарис” төлөвлөгөө өнөөгийн улс төрийн хүрээнд гагцхүү Д.Амарбаясгалангаас л гарах ухаалаг тоглолт биз ээ. Учир нь тэр стратегич, харин Л.Оюун-Эрдэнэ сүү уудаг гэнэн бамбарууш юм.

Гэхдээ нэг асуудал. Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн эл төлөвлөгөөг мэдээгүй гэвэл бас тийм биш. Ах нам энэ асуудлыг нэлээн дээд түвшинд ойлголцсон. Гэхдээ генсек, спикер хоёрыг сэлгэнэ хэмээн тохирсон. Гэтэл ачир дээрээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын байрыг солилоо гээд яг юу өөрчлөгдөх юм. Өнөөдрийн энэ уурссан байгаа олон нийт ийм солилцоог хараад зүгээр суух юм шиг байна уу гэдэг шүдний өвчин. Одоо чухам үүн дээрээ л МАН, намын цөөн томчууд зургаа зурж, тохироогоо хийж буй болов уу. Магад ч үгүй Д.Амарбаясгалан хойш сууж болох юм. Энэ тохиолдолд өдгөө Д.Амарбаясгалантай нэлээн дээд хэмжээнд тохирч, Засагт хүч, нөлөөгөө зузаатгах тохироо хийсэн Х.Нямбаатар гараад ирж ч магадгүй юм. Учир нь одоогоор түүн шиг хэрүүлч, заргач, хэний ч өмнөөс салаавч гаргаад сууж байх public power-тэй нөгөө талаараа улс төрийн хүрээнд хэлэлцээ хийх чадвартай улс төрч ховор.

Аль ч тохиолдолд ах намынхны өнөөдрийн хурлаараа шийдэх гол асуудал бол Л.Оюун-Эрдэнийг хэрхэн нэр цэвэр буулгаж, арай ч нэг сул гишүүн болгочихгүй томилгоо хийх вэ, хэрхэн энэ олон намын эрх ашгийг эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр шийдэх вэ, хэрэв АН, ХҮН-ийг засгаас гаргалаа гэхэд дараагийн Засгийн газраа хэрхэн тогтвортой барих вэ гэдэг асуудал. Хэрэв АН, ХҮН засгаас гарлаа гэхэд Үндэсний эвсэл Н.Номтойбаяр засагт хүч түрнэ. Түүний хүмүүс шинээр байгуулагдах засагт хаана, ямар томилгоог авахаа хэдийнэ тохирч, бие, сэтгэлээ бэлдээд эхэлчихсэн байгаа. Н.Номтойбаярын ард улс төр талаасаа М.Энхболд, гадаад талаасаа баялаг бүтээгчид буюу өнөөдрийн жагсаалын захиалагчид байгаа гэдгийг мартаж болохгүй.

Бүх зүйл МАН-ын Бага хурал 15.00 цагаас хуралдаж, хамтарсан Засгийн газар дээр ямар шийдвэр гаргахаас Л.Оюун-Эрдэнэ үлдэх эсэх нь хамаарна.

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

14 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

37 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 2 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 33 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 15 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа