Хагархай АН-ын хамтарсан улс төр

Хагархай АН-ын хамтарсан улс төр

Хамтарсан засгийн хагарал,

Хамтраад, машиныхаа хаалгыг хапхийтэл хаагаад замдаа ороод хурдалсан юмсан Засгийн газар. Өөд уруугүй шороо манарган давхиж, антифризээ ч сольж амжихгүй хаазалсаар гэнэт мотор нь цохиж орхилоо. Үзэгчид уулга алдав. Наад машинаа замаас гарга гэж уурсав.

Харин жолооч бууж ирснээ “мотороо солиод явчихья л даа” гэж учирлаад болохгүй болохоор нь хоёр дугуйгаа өшиглөв. Дугуйнуудаа сольчихвол цаашаа явчих бололтой. Гэтэл яасан гээч, хоёр дугуйны нэг талынх нь үйлдвэрлэгч нь “наад дугуйгаа солиод хаячихаа!” гэж уриалдаг байгаа. Нөгөө талын үйлдвэрлэгч хүртэл хүч нэмэн, “зөв, наад дугуйгаа тайлж хая!” гэж байгаа нь хоржоонтой. Цаашаа их хол явах бололтой юм, санаа нь.

“Хамтраагүй” засагт замнал бий юу?

Хамтарсан засгийн газрыг харахдаа гэнэн хүмүүс нь зөвхөн Оюун-Эрдэнэ, Гантөмөр, Доржханд гурваар харж байна. Тухайлбал Доржханд засгаас гарчихвал ХҮН нам хамтралаас гарч байгаа нь тэр гэх мэт. Тэгвэл мундарсан тэрэгний сандарсан жолооч л дугуйгаа өшиглөснөөс биш хашир агаад башир хүмүүс бол энэ хамтрал зайлшгүй гэдгийг ойлгож байгаа. Тиймдээ ч АН-ын хэсэг бусаг фракцаас Гантөмөр даргыгаа зогсоо зайгүй балбаж, хөөж явуулаад оронд нь суучих санаархлаа бүр эхнээс нь, тэр байтугай эхлээгүй байхад нь хийж байлаа. АН ч мөн дөө! Сониноос засаг унагаж дараагийн Ерөнхий сайд болох гэсэн тэмцлийн дотор нь ахиад нэг тийм адилхан, гэхдээ мини тэмцэл явагдаж байгаа нь сонирхолтой ч юм шиг.

Гэхдээ МАН ч нээх дээрдэхгүй. АН шиг ил цагаан балбалцдаггүй л болохоос бас л зуунги үзэлцдэг нам. Одоо бол тэхий дундуураа хоёр хуваагдаж нэгийг нь Ерөнхий сайд өөрөө толгойлж, нөгөөг нь Ерөнхийлөгч өөрийн биеэр зоригжуулж буй сураг дуулдана. Ийм тохиолдолд “наад машин чинь цаашаа явах юмуу даа, сольвол яасан юм бэ!” гэх дуу чимээ цаанаас дуулдах нь хэр.

Ерөнхий сайд анх засаг толгойлж эхлэхдээ л урьд өмнөх “жил зургаагийн” настай Засгийн газруудын алдааг давтахгүйг хичээж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг уухайлснаар эрх зүйн хувьд батжиж чадсан. Гэлээ гээд гэрийнх нь ард урдаас цоолоод байх нь дамжиггүй, цоолж ч эхэлсэн тул хумс хуурайтай бүхнийг өөртөө татан сандал ширээ өгч, арай ч жиргээ, фэйсбүүкээс дарга тавихдаа тулсангүй. Энэ жаахан базаахгүй сонсогдох ч заавал болгочихоё гэсэн мега төслүүдийн аврал гагцхүү энэ. Өөр ямар ч засаг байсан, өөр хэн ч байсан зайлшгүй энэ замыг сонгоно! Эс тэгвэл гудамжнаас том намуудаас чулуу шидүүлж, ар шилнээсээ ах нараараа амбаардуулаад түргэн тонилох нигууртай аж. Залуу хүн зөвхөн “ерөнхий сайд болж үзэх”-дээ биш, ерөнхий сайд байхдаа дурсагдах нэр төрийг бодох нь хэр шүү дээ.

Дугуй дугуйгаа олоогүй үед

За АН-ын дарга Л.Гантөмөр лав хамтарсан “Засгийн үзэл санаанаас ухрахгүй” гэж мэдэгдлээ. Ямар дуртай нь аваад хэрэглээд хаядаг цаас биш дээ, эр хүн ингэлгүй ч яахав. Улс төрд удаан ч явлаа, Монголын хоёр дахь том намыг толгойлж ч байна. Харин нөгөө талд ХҮН намын Доржханд “хэрэв засгаас гарвал ямар сөрөг хүчин болохоо үзүүлнэ” гэж ам алдаж байгаа нь ёстой нөгөө “цочихдоо цоржоо дэлсэх” гээч нь болов. Сөрөг хүчин гэж сөрөхийн нэр. Улс төрийн хүчний сөрөх шалтгаан нь үзэл баримтлал байх ёстой. Доржханд гуайд Засгийн газрыг сөрөх боломж байгаа бол тийм үзэл баримтлал нь байгаа гэсэн үг. Тэгвэл тэрийгээ хааш нь нуучихаад Засагт хамтарсан хэрэг вэ? Тун ч том төөрөгдөл үүсэж байна шүү. Доржханд гэдэг дугуйнд хумс байвал мотороо ч маажиж, шүд байвал нөгөө дугуйгаа ч хазах нь ээ дээ?

ХҮН-ий дарга хөнгөдсөн ч, нам нь гоё харагдаж байна. УИХ-ын гишүүн Золжаргал жагсагчидтай санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Дөлгөөн гэх эмэгтэй ч намаа хатуухан шүүмжилж байна лээ. Иргэд энийг хүсдэг.

Харин АН-ын дарга тулх заасан ч нам нь ёстой хөгийн байна. Хөгийнийг нь мэдэхгүй ч хэн байхав  дээ, ингэж л байдаг улс. Уг нь Гантөмөр өөрийн мэдлийн дунд шатны ажлуудад намынхаа фракц бүрээс л тавьж, сайн алаглуулсан. Бүү мэд ээ! Гэхдээ энэ Ардчилсан намын энэ хэзээ ч эв гаваа олдоггүй байдал нь төрийн хяналтыг унтраахүй байхад хэрэг болж байна. Төмөр замын булхайг хяналтын менежер Тамир сайн ухаж харагдана лээ. Ямар ч муу юманд сайн тал агуулагддагийн жишээ ч юм уу.

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

17 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

40 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 5 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 18 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 36 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 36 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 18 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа