Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ хуралдаж, Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн гэж үзэн хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн. Тиймээс Засгийн газраас АН-ын найман сайдыг гаргах болж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярдараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Ардчилсан нам төв барууны үзэлтэй өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт эдийн засгийг бий болгох, аль болох төр цомхон байх ёстой гэсэн философитой. Тиймээс бизнесийн эрх чөлөөг нэмье, хувийн хэвшилийг дарамтаас чөлөөлье гэсэн эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэхийн төлөө эдийн засгийн төлөвлөлтөө зөв хийе гэдэг агуулга, үзэл санааны хувьд ажил хийх боломжтой салбарууд руу манай сайд нар түлхүү ажиллалаа. Гал авсан, нэлээд гацсан байсан асуудал дээр кабинетийн зарчим барьж, кабинетийнхаа бусад гишүүдийн асуудал руу орж, Ерөнхий сайдын манлайлалыг дэмжиж, нам үл харгалзан кабинетийн гишүүнийхээ ажлыг манай найман сайд хангалттай биелүүлсэн гэж үзэж байна" гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
