Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ сарын 14-нд эхэлсэн “Огцрох амархан” жагсаал 10 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Жагсагчдын зүгээс тавьсан гол шаардлага нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ёс зүйн хариуцлага хүлээж огцрох байсан бөгөөд өнгөрсөн 7 хоногийн Лхагва гаригт /2025.05.21/ МАН-ын Бага хурал хуралдаж Ардчилсан намыг Засгаас гаргах, Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх шийдвэрүүд гарсан. Гэвч өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөөгүй байна.
Эх сурвалжийн мэдээлсэнээр тэрээр өргөдлөө өгч огцрох амлалтаа умартаад зогсохгүй намаа, “ах” нараа “шантаажилж” эхэлсэн байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ өөрөө огцорлоо гэхэд өөрийн үеэл, Хотын мэр Х.Нямбаатарыг дараагийн Ерөнхий сайдаар томилох талаар тохироо хийж, нөхцөл тавьж эхэлсэн аж.
Түүнчлэн шатахууны үнэ гэнэт 200 төгрөгөөр нэмэгдсэн явдал Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс авч буй хариу арга хэмжээ /шантааж/-ний нэг хэлбэр ч гэж болохоор байгаа юм. Ямартай ч Женко Х.Баттулгатай хүзүү сээрээрээ холбогдсон МАН-ын үеэлүүд улс төрийн эрх мэдлээ тийм ч амархан тавьж туухгүй нь тодорхой болоод байна. Хамгийн гол нь үүнээс үүдэх улс төр, эдийн засгийн үр дагавар хэр удаан, хаа хүртэл үргэлжлэх бол гэдэг асуудал юу юунаас чухал юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
