Ардчилсан намын даргад горилогсдын хэн нь хэн бэ?

Ардчилсан намын даргад горилогсдын хэн нь хэн бэ?

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ, МАН засагт хэн хэнтэй хамтрах вэ гэдгээс илүү АН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг марафон илүү анхаарал татаж байна. МАН-ын Бага  хурлын шийдвэрээс болж АН-ын дарга Л.Гантөмөр огцрох өргөдлөө өгчихсөн. Үүнтэй зэрэгцээд түүний тамгыг өвлөж авах хүсэл сонирхолтой улстөрчид тодорсоор.

Кандидатуудын нэрсийг жагсаахаар жэнкочид эсвэл MCS-чид гэсэн хоёр л бүлэглэлийн хүмүүс харагдана. О.Алтангэрэл, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж гурав бол жэнкочид. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа MCS хийгээд АПУ-гийн дэмжлэгтэй улс төрд орж ирсэн гишүүд. Тэр тусмаа женкоистууд АН-ын толгойд гарч ирэх магадлал тун өндөр байгаа сураг байна. Ингээд харахаар хэн нь ч дарга боллоо гэсэн бизнес-улс төрийн аль нэг бүлэглэлийн гарт АН-ын хувь заяа очихоор дүр зураг харагдаж байна.

Улсаасаа баян болчихсон хөрөнгөтнүүд төр, засгаараа тоглож, улстөрчдийг утсан хүүхэлдэй болгон ашиглаж, тэднийг хөшигний цаанаас тархидан удирдаж байгааг иргэд одоо нэгэнт мэддэг болжээ. Гэвч энэ чөтгөрийн тойрог АН-ыг сүүлийн арваад жил өөд нар үзүүлсэнгүй. Цаашид ч сэхэл өгөхгүй бололтой. Л.Оюун-Эрдэнийн оронд ард түмний хүссэн Ерөнхий сайд гарч ирнэ гэж горьдолтгүй. Женко эсвэл Эби, Хүүк нарын гар хөл,  MCS, МАК, АПУ зэрэг компаниудын төлөөлөл л тавигдана. Үүн шиг АН-ын дарга ч гэсэн жирийн гишүүдийнхээ хүсэл зоригоор биш бүлэглэлүүдийнхээ дур зоргоор шийдэгдэнэ.

Лу.Гантөмөрийн оронд АН-ын дарга болохоор санаархагчдын хэн нь хэн бэ?

О.АЛТАНГЭРЭЛ

Хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд. Л.Оюун-Эрдэнийн баруун гар болж ажилласан нь бол үнэн. Женко Х.Баттулгын халаасны хүн гэдэг нь ч бас үнэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Сургалтын офицероор ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Шүүхийн ёс зүйн хорооны дарга, Хууль зүйн яамны газрын дарга, Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаал хашиж байв. 

  • 2019-2023 онд Өвөрхангай аймгийн АН-ын даргаар,
  • 2023 оноос АН-ын дэд даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил УИХ-ын гишүүн болсон,
  • 2016, 2020 онуудад УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодож байсан түүх ч бий.
  • 2020 онд “Өвөрхангай ялна” гэсэн уриатай орж байснаас харахад л Женкогийн “улаан хамгаалагч” гэдэг нь ойлгогдоно.

О.Алтангэрэл сайд ээж Ж.Оюунсайханаараа дамжуулан Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, “сахал” Д.Эрдэнэбилэг нараас “санхүүждэг” байж мэднэ гэсэн  хардлага ч явдаг. Тодруулбал, сайдын ээжийн нэр дээр бүртгэлтэй “Юү Эф И глобал” ХХК-ийг хамтран эзэмшигчид нь дээрх хоёр эрхмийн хамаарал бүхий этгээдүүд.

О.ЦОГТГЭРЭЛ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа АН-ын хоёр хуваагдаж, тамга тэмдгээ булаацалдаж, хоёр даргатай болсны нэг нь О.Цогтгэрэл. Тэрбээр Ц.Тувааны тал буюу Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дэмжлэгтэйгээр АН-ын дарга болсон. Улмаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тус тусдаа тодруулах дээрээ тулж хурцадсан хагарлын нэг жигүүрт О.Цогтгэрэл явсан юм.

  • Тэрбээр өөрийг нь анх улс төрд “өлгийдөж” авсан Н.Алтанхуягийгаа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байсан ч бүтээгүй.
  • 2022 онд АН-ын даргын сунгаанд оролцохоос татгалзаж, улмаар УИХ дахь намын бүлгийн даргаар сонгогдсон нь улс төрийн тавцан дээрх өөрийнх нь гэж болох хөөрхөн нүүдэл нь байв.
  • Сүүлийн гурван жил, хоёр парламент дамнан УИХ дахь АН-ын бүлгийг даргалж суугаа түүнд улс төрийн том амбиц бий. Л.Гантөмөрийн оронд намын дарга болох, улмаар Ерөнхийлөгчийн сэнтий зүүдэлж яваа эр. Мөнгө байхад бусад нь болчихно гэсэн муйхар бодолтой. УИХ-д хөл тавьснаасаа хойш нам доторх нэр нөлөө, эрх мэдлээ бэхжүүлэхийн төлөө зогсоо зайгүй ажиллаж буй. Мэдээж хөшүүрэг нь мөнгө санхүү. Түүнд нэг сул тал бий, тэрээр мөнгөтэй гэдэг онигоо санаанд орно.  

Б.ПҮРЭВДОРЖ

Тэрбээр 126 гишүүнтэй анхны парламентын дэд дарга. Амбиц нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших. Дэргэдийн хүмүүстээ бол дээгүүр толгой Пүүжээ гэдэг хочтой. Харин олон нийтэд хавирга Пүүжээ гэж дуудуулах болсон.

Б.Пүрэвдорж МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Гаалийн ерөнхий газарт байцаагчаар ажлын гараагаа эхэлж,  14 жил ажиллажээ. 

  • -2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намыг удирдсан,
  • -2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдон 2014 он хүртэл ажилласан. Түүнийг хамаатных нь ах буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөд нь татаж, дэмжсэн гэдэг. Тиймээс Ц.Элбэгдоржийн тэжээсэн бяруу гэж хэвлэлд бичигдэж явав.

Ж.БАЯРМАА

Жудагийн Баярмаа Ч.Лодойсамбуу гишүүний санаачилгыг дэмжиж гарын үсэг зурснаасаа болж намын даргадаа нэр цохон донгодуулсан. Өнөөдөр өрнөж буй үйл явцаас харахад АН-ыг гэрээгээ зөрчсөн гэж үзэж засгаас гаргах болсны нэг “буруутан” нь Ж.Баярмаа болж таарч байгаа юм.

  • Тэрбээр 1990 онд Ардчилсан намд элсэж, 1998 онд МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах болсноор улс төрийн замналаа эхэлжээ.
  • Хүүхдийн төлөө үндэсний төвийн гадаад харилцаан хэлтсийн ажилтнаас Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга хүртэл, намын залуучуудын байгууллагын нарийн бичгийн даргаас  Ардчилсан намын дэд дарга хүртэл дэвшин ажиллажээ.
  • 2020 онд М.Тулгат нартай хамтран АН-ын залуусын “Од” клубийг үүсгэн байгуулсан. Тухайн жил УИХ-д нэр дэвшихээр саналаа өгсөн ч нам нь мандат өгөөгүй.

Ж.Баярмаагийн ард С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар бий гэж хардах нь бий. Мөн түүнийг Ж.Оджаргалын нарийн бичгээр ажиллаж байсан, “М Си Эс”-ийн хүн гэж ч цоллодог.

Ч.ЛОДОЙСАМБУУ

“Улаан бал” нэвтрүүлгээрээ олонд илүүтэй танигдсан. “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн. “Шууд.мн”, “Шууд” телевизэд сэтгүүлч, эдүгээгийн АН-ын дарга Л.Гантөмөрийг сайд байхад Боловсрол, шинжлэх ухааны яаманд Хэвлэлийн төлөөлөгч, ТВ6, NTV телевизүүдэд продюсерээр ажиллаж байсан. MCS болон АПУ компанийн дэмжлэгээр УИХ-ын гишүүн болсон. Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг.  

Г.Ууганбаатар

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

16 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

39 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

17 цаг 4 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 17 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 34 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

23 цаг 34 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

19 цаг 17 мин

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа