Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Манай реклам бүтээгчид ямар ч хамаагүй аргаар бүдүүлэг гэгч нь бидний анхаарлыг татахыг хичээдэг болжээ дээ. Эсвэл мэргэжлийн хүмүүс нь талбараасаа яваад баахан 100 айлын “Би чадна”-чууд үлдчихсэн юм уу.
Энэ 7 хоногт эдгээр рекламнууд олны цухлыг барлаа. Цал буурал үстэй эмээ “Хүүхдүүд ирэх нь сайхан, явах нь бүр сайхан” гээд сууж байх юм. Юу гэсэн үг вэ? Ач зээ нараа өсгөдөг эмээ нар гэхээсээ амралт, сувилал хэсдэг, ганцаараа амьдрах дуртай эмээ нар олон болсон гэсэн үг үү. Гайхмаар сонин өнцөг.
Бас нэг реклам, “М банк”. “Мөнгө нь байвал дэлхийн хаана ч зун болж байдаг” гээд ШангриЛагийн ханан дээр наачихсан байдаг байгаа. Доромжилж чадаж байгаа юм шүү. Өвлийн хүйтэнд автобус ирэхгүй, зам нь 0 зогсчихсон, дагжтал чичирч байхад заавал ингэж шулуухан хэлэх, хов базаж байгаа юм шиг постер наах хэрэг байсан уу. Тэгэх тусмаа ШангриЛагийн ханан дээр наах нь даажигнал гэж л уншигдлаа, уучлаарай.
М банк “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргалын эгчийн хүүгийн бизнес. Баячуудын амьдрал борог түмнээсээ тасарчихсан болохыг заавал ингэж нотлох хэрэг байсан уу. Явж явж хэрэглэгчдийн чинь дийлэнх нь хөөрхий борог түмэн чинь байх шүү, баяачууд аа. Эм Си Эс-ийнхээн. Бодно биз.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
