Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дорноговь аймгийн Сайншанд сумд 12 настай охиныг такси үйлчилгээ үзүүлэх гэж байгаа байдлаар машиндаа суулган авч явж, улмаар амийг нь хөнөөгөөд зугтсан Т.Гантулгад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, прокурорт шилжүүлсэн байна. Тодруулбал,
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Мөрдөн байцаах албанаас иргэн “Г”-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан хүн хулгайлсан.
Улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр онц хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хэсгийн 2.4, мөн хэсгийн 2.7, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Тухайлбал,
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр 4 дэх хэсэгт "Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
