Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Интерполоор эрэн сурвалжлаад олддоггүй Ч.Сайханбилэг сошиал хуудастаа эргэн ирэв ээ. Тэгэхдээ Ардчилсан намынхаа шинэ дарга О.Цогтгэрэлд амжилт хүсжээ. Тэртээх 2019 оны наймдугаар сард эх орноосоо зугтсан тэрээр өдгөө АНУ-д орогнож буй. Түүний талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл АНУ-ын Колорадогийн "Үнэтэй хороолол"-д сая долларын үнэ бүхий тансаг хауст амьдарч байгаа тухай АНУ-ын хэвлэл мэдээллээр гарсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болсон учир Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо ирэх магадлал тун өндөр. Учир нь Д.Трамп Ерөнхийлөгч болсноор дүрвэгч, цагаачдаа цөөлөх бодлогын хүрээнд шинэчлэл хийж байгаа аж. Тодруулбал манай улсаас “Шувуу” ажиллагааны хүрээнд тавьсан, интерполоор эрэн сурвалжилж буй этгээдүүдийг хүлээлгэн өгөх саналд тун нааштай хандаж байгаа гэх мэдээлэл гарсан юм.
Түүнийг хууль зөрчиж Оюутолгойг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, "Эрдэнэт"-ийн 49 хувийн хууль бус худалдан авалттай холбогдуулж АТГ-аас шалгаж, 2018 оны дөрөвдүгээр сард баривчилж байв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
