Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!
МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ
МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн Баасан гарагт МАН-ын даргад нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр нэр дэвшихтэй холбогдуулан цахим хуудастаа дахин байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой.
Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна!
НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ.
Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за.
МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал!
Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө?! Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз.
Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй.
Би МАН-ын даргад өрсөлдөнө." гэжээ.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS