Г.Занданшатарын гурван хувилбарт сонгуулийн “барбарис” төлөвлөгөө

Г.Занданшатарын гурван хувилбарт сонгуулийн “барбарис” төлөвлөгөө

МАН-ынхан авлигач, хулгайчаараа алалцаж, иргэд эрх баригчдад нэлээд харшилтай байгаа.  Ядаж байхад Л.Оюун-Эрдэнийн намаа хөгшчүүдээс шахах, цэвэрлэх бодлого даарин дээр давс нэмж МАН-ын ах нар битүү айдас хүйдэстэй хоёр ордны дунд холхиж байна. Тэдний нэг нь Г.Занданшатар.  Чимээгүйхэн “буу зурсан” шигээ суух тэрбээр ирэх сонгуульд яасхийгээд спикерийн суудлаа хадгалж үлдэх, эс бөгөөс засгийн танхимд давхар дээл нөмрөх вэ гээд толгой ажиллуулж суугаа нь худлаа биш.

Цагтаа Гадаад хэргийн сайдаас авахуулаад МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга хүртэл хийж явсан түүний тухайд УИХ-ын дарга хэмээх албан тушаал улс төрийнх нь сүүлчийн карьер ч байж болохоор эгзэгтэй цаг үетэйгээ нүүр тулчихаад буй. Гэтэл нас зүс хэд билээ, дөнгөж 53-тайдаа зангиагаа тайлчихмааргүй байдаг. Судалгаагаар Баянхонгортоо сайнгүй гарсан байдаг. 

Намтар түүх сөхвөл тэрээр 2004 онд Баянхонгорын тойргоос УИХ-д сонгогдсоноос хойш тасралтай монгол төрд хүчин зүтгэж буй. Дундуур нь буюу МАН ялагдал хүлээсэн 4 жилд Америкт боловсролоо дээшлүүлсэнийг эс тооцвол төрийн ордонд тасралтгүй сууж байгаа тэрээр ирэх сонгуулиар Баянхонгор бишидвэл Чингэлтэйд нэр дэвших бүр чадвал жагсаалтын нэгт спикер гэдэг малгайгаараа түрий барин бичигдэх гурван хувилбарт нууц төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хөгжлийн гурван тулгуурт бодлого гэдэг шиг Г.Занданшатарын гурван хувилбарт сонгуулийн барбарис төлөвлөгөө гэмээр юм уу. 

Баянхонгороо “голж” Чингэлтэйг онилсны учир 

Уг нь жагсаалтад суугаад бүр болоогүй нэгд бичигдчих туйлын хүсэл эрмэлзэл түүнийх. Гэвч Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй намын удирдлагууд хуучин бурхинуудаа тойрог руу торгуулийн суманд илгээж, залуу, нэр цэвэр гишүүдээ жагсаалтаар оруулах хувилбарыг ярьж буй. Энэ тохиолдолд хурлын дарга тойрог руу цөлөгдөнө.  

УИХ-ын дарга болгож өгсөн тойргоо голж, Чингэлтэйг шилэх болсон нь сайндаа ч биш. Тойргийнхон нь түүнийг дэмжихгүй, унах эрсдэлтэй гэж тооцсоных. Учир иймээс  түүний гарын хүн, Д.Сумьяабазарын хоёрдугаар орлогч асан З.Төмөртөмөө даргынхаа “сумыг зөөж”, бэлтгэлийг хангаж эхэлсэн байна. 

Юун тулд өнгөрсөн сонгуулиар Чингэлтэй дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон билээ, дүүргийн хороо бүрт Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөл байгуулахаас ажлаа эхлүүлжээ. 

Ажлаа өгсөн биш аялж, стори, пост “шахаж” эрх чөлөөг утгаар нь эдэлж буй экс орлогч З.Төмөртөмөө гэж ингэхэд хэн бэ?  

СУИС-ийг урлаг соёлын менежерээр дүүргэж, FM-ийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхлүүлж байсан энэ хархүү Д.Сумъябазарын хамгийн “болдоггүй” орлогч дарга нарын нэг байв. Зах зухаас нь дурдвал хараагүй иргэнийг доромжилсон, хотын марафонд 07777 азын дугаар авч гүйсэн, хүүхдийнхээ багшид үнэтэй брэндийн бэлэг өгсөн, Солонгосын Чуннам дүүрэгт архидан согтуурч, зодоон цохион хийсэн гэх мэт сав л хийвэл хэрэг төвөг тарьчихсан, хэрүүл шуугиан дэгдээчихсэн явах. Нэг тийм төлөвшөөгүй, юм үзээгүй нялхасын өвчинтэй нь харагдаад байдаг саваагүй хархүү. 

Гэвчиг хотын орлогч хүртлээ карьер ахисан нь шууд Г.Занданшатарын нөлөө гэгддэг. Тодруулбал, Хотын даргын хоёрдугаар орлогчийн томилгоо УИХ-ын дарга Г.Занданшатарын квот бөгөөд сүүлд З.Төмөртөмөөгийн оронд томилогдсон М.Номинчимэг ч мөн адил Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл хотын удирдлага солигдсон ч дарга нарын эрх хэмжээ солигдоогүй гэсэн үг. Хаа очиж М.Номинчимэг нь З.Төмөртөмөөгөө бодвол боловсролтой, аятайхан бүсгүй. 

Тойргийн цэвэрлэгээ 

Улаанбаатар хотын хамгийн их Баянхонгорчуудтай дүүрэг нь Чингэлтэй юмдаг уу даа. Нутгийн фактор Монголын улс төрд хамгийн чухал, үнэ цэнэтэйд тооцогддогийг хэлэх үү,  

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл ч Г.Занданшатарын бүлэглэлийнх. Н.Батсүмбэрэл, З.Төмөртөөмөөг оролцуулаад Чингэлтэйгээс НИТХ-д сууж буй гурван төлөөлөгч Баянхонгорынх. Чингэлтэй дүүргийн 24 хорооны нймынх нь Засаг дарга нь Баянхонгорын угшилтай гэх мэт Чингэлтэйг налах түмэн шалтгаан спикерт бий. 

Дээр нь тус дүүргээс УИХ-д сонгогдсон гурван гишүүний нэг нь /Т.Аюурсайхан/ нүүрсний хэргээр тойрохоо зуруулчихсан, Ж.Сүхбаатар нь ногоон автобусны хэргээр хайчинд орчихсон яваа. М.Оюунчимэгт мандат өгөхгүй гэж ил шулуухан хэлсэн гэнэ лээ. Мандат авсан байлаа гэхэд тэгтлээ чанга өрсөлдөгч биш. 

Одоо Чингэлтэйн МАН-ын хорооны дарга Ж.Сүхбаатарыг “нясалчихвал” Чингэлтэй утгаараа Г.Занданшатарын гарт орж ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга Чингэлтэйг өөртөө, өөрийн хүрээлэлдээ зориулж тойргийн цэвэрлэгээг ихээхэн уран хийж байна гэж харж болохоор байгаа юм. 

Ийн 2004 оноос хойш Баянхонгороос босоо сонгогдож ирсэн Их хурлын даргын хүслийг Л.Оюун-Эрдэнэ хүлээж авбал жагсаалтад багтаж, эс хүлээж авбал З.Төмөртөөмөөгөө арагш нь суулгаад Чингэлтэйд нэр дэвших А, Б хоёр төлөвлөгөөтэй сонгуулийн ажилдаа ханцуй шамалжээ. 

М.Саян

С.Баярцогт АН-ын генсек болж “Рио Тинто”-гийн хэлэлцээрийн баг Монголд ирэх цуутай өдрүүд

7 цаг 36 мин

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

10 цаг 30 мин

Ерөнхий сайд Н.Учрал: Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бизнес 1 хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180 мянган аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө

13 цаг 14 мин

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

14 цаг 36 мин

Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцжээ

15 цаг 1 мин

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

15 цаг 34 мин

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

16 цаг 4 мин

Авто спортын наадамд 10 орны баг оролцоно

16 цаг 27 мин

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Уржигдар 17 цаг 14 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Уржигдар 15 цаг 01 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Уржигдар 10 цаг 44 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

2026-05-05

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

2026-05-05

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

С.Цэнгүүн янзага алдраа З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөнд алдлаа

14 цаг 36 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

Уржигдар 10 цаг 44 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

2026-05-05

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

2026-05-05

Түлхүүрийн нүхээр: Ариунаа, Сараа хоёрын хэн нь Ардын жүжигчин болох вэ?  

15 цаг 34 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

Уржигдар 15 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

С.Баярцогтын эсрэг тэмцэнэ гэж байсан Л.Мөнхбаясгалан АН-ын дэд даргын сэнтийд “цадав”

16 цаг 4 мин

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

2026-05-05

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

2026-05-05

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

Уржигдар 17 цаг 14 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

2026-05-05

Сурталчилгаа