“Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм”!

“Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм”!

Энэ үгийг одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх 2007 онд УИХ-ын залуу гишүүн байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгч, өөрийн  хайрт халамжлан хүмүүжүүлэгч Намбарын Энхбаярт  хаяглаж байв. Бас “Ирж яваа  цагийн дууг харьж яваа улстөрч дуулдаггүй юм” хэмээн  шинэ үе  гарч ирж байгааг тунхаглаж байсныг хэвлэлийн шарласан хуудас өгүүлнэ.

Үнэндээ Н.Энхбаяр тухайн үед  хүчтэй, нөлөөтэйгөөр барахгүй бүгдийг эрхшээлдээ оруулсан хаан явсан цаг. Ямартаа л сайд, гишүүд эхнэр О.Цолмонгийнх нь  өмнө  бөхөлзөж, гутлынх нь тоосыг арчиж, үдээсийг нь үдэж өгч явах вэ дээ. Чухам энэ үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  гэрт нь очиж хоолыг нь буудаж, хуурай хүү нь болж явсан нь түүх юм. Тэгж явахдаа давраад найзуудын хамт  “Хадгаламж” банкны 14 тэрбумаар казино тоглосон хэрэг нь  илэрч дуулиан тарьдаг юм байна. Тэгээд тэжээсэн бяруу тэрэг эвдэв гэгчээр өөрийг нь улс төрд гаргаж ирсэн  халамжлан хүмүүжүүлэгчийнхээ  өөдөөс  “Та мэддэг юм уу, таны эхнэр мэддэг юм уу” гэснээр түнжин хагарсан түүхтэй. Энэ үед Н.Энхбаярыг  хааны сэнтийгээс нь буулгахаар  Сү.Батболд, С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, М.Энхболд тэргүүтэй бүлэглэл үгсэн тохирсон нь  У.Хүрэлсүхэд олз болж, 14 тэрбумын хэргийг шүүхийн шатанд “зувчуулж”, эцсийн мөчид  “Пургоны хэрэг”  хэмээн өнгийг нь  хувиргаж замхруулсан билээ. Энэ бол 2006, 2007 оны үйл явдал. Одоогоос 20-иод жилийн өмнө гэсэн үг.

Тэгвэл өнөөдөр У.Хүрэлсүх өөрөө “Намбарван-2” болчихсон яваа юм биш биз гэх асуулт өөрийн эрхгүй урган гарч байна.

У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүн, Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Ардын намын генсек, Ардын намын дарга, Шадар сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн албан тушаалын  шатаар тасралтгүй өгссөөр эрх мэдлийн өндөрлөгт гарсан суугаа. Гэвч эзний алба ээлжтэй, хааны алба халаатай. Тэрээр 2027 онд Ерөнхийлөгчийн суудлаасаа бууна. Тэгээд хаачих вэ?

Бидний хувьд эв энгийн байж болох энэ асуулт түүний хувьд хамгаас гашуун асуулт. Гашууны учир тэрээр сүүлийн үеийн үймж бужигнасан их улс төрийн зодооны найруулгыг хөшигний араас хийв үү гэх асуулт. Өөрөөр хэлбэл нүүрэн дээрээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын зөрчил Ардын намаа төдийгүй Монгол төрийг ч самарсан мэт харагдавч арын өрөөнд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч удирдаачаар ажилласан байвал яана гэх эмзэглэл бидэнд байна.

Нэгэн цагт Намбарын Энхбаяр Монголын бүх өндөр  албан тушаалыг хашчихаад, хамгийн сүүлд  Ерөнхийлөгчийн суудлаас  буухгүй гэж  чаргууцалдсантай адил юм болох юм биш байгаа.

Архив сөхвөл тэрээр 2007 онд “Нийгмийн толь” сонинд Ерөнхийлөгч хөлөө үнсүүлж, нуруугаа маажуулах гээд байгаа юм уу, хаашаа юм гэсэн гарчигтай ярилцлага өгч байсныг сийрүүлэн хүргэе.

Энэхүү ярилцлагыг өгч байх үедээ У.Хүрэлсүх нь 39 настай, УИХ-ын сул гишүүн, харин Н.Энхбаяр улсын Ерөнхийлөгч, МАН-ын хамгийн нөлөө бүхий хүн, харин МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байжээ.

Ярилцлагыг энд дарж уншина уу. https://www.reelnews.mn/a/3154 

Тухайн үеийн өдөр тутмын сонинуудын шарласан хуудаснаа үлдсэн түүний ярилцлага, байр сууриуд өнөөдрийн өөрт нь хаяглагдсан мэт байх нь хоржоонтой. Магадгүй хэмжээлшгүй их эрх мэдэл, энэхүү эрх мэдлийн сэнтийд олон жил залрахаараа ямар ч шударга “бурхан” шуналын харанхуйд живдэг байж болох.

Бас нэг хоржоонтой нь тухайн үед улсын №1 дайсан мэт явсан Н.Энхбаяртайгаа өдгөө дөрөө харшуулчихсан, улс орноо авилгаас ангижруулан нүүрсчдээс салгана гэчихсэн тууж яваа.

Л.Ариунганга

АН-ын ЕНБД-аар С.Баярцогтыг сонгох эсэх санал хураалт эхэллээ

8 цаг 58 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 11 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 29 мин

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

Бат хааны байлдан дагуулалтыг харуулсан “1242 ӨРНӨДИЙН БОСГОН ДЭЭР” түүхэн уран сайхны киног Монгол, Америк, Унгар жүжигчид хамтран бүтээлээ

Уржигдар 16 цаг 19 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ

Уржигдар 13 цаг 30 мин

Хотын дарга Х.Нямбаатар: НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд 2 жил НИТХ-ын ажил хийлээ

Уржигдар 12 цаг 55 мин

Монгол Улсын Засгийн газар хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн

Уржигдар 11 цаг 02 мин

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "ДРОНОКОН-2026" олон улсын тэмцээн зохион байгуулагдана

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор буурууллаа

2026-05-04

Боловсролын сайд Л.Энх-Амгалангын санаачилгаар "СОНСЪЁ" аян эхэллээ

2026-05-04

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

Б.Болд-Эрдэнэ: Хэвлэлийн эрх чөлөө гэж байдаггүй, харин ард түмний эрх, эрх чөлөө л гэж байдаг. Сэтгүүлч гэдэг ерөөсөө эрх дархтай хүн ч биш!

2026-05-04

Түлхүүрийн нүхээр: Төрийн түшээдийн жингээ хаясан нууц

Уржигдар 10 цаг 02 мин

Хууль зүйн сайд С.Амарсайхан “хамтрахгүй” гэж мэдэгдсэн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг сольж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ

Уржигдар 09 цаг 15 мин

АН-ын фракц хоорондын тулаан ба Нэг Монгол VS Гранд Монгол

15 цаг 29 мин

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

2026-05-04

АН-ын бүлгийн даргад С.Баярцогтын талаас Б.Түвшин харин О.Цогтгэрэлийн фракцаас Х.Тэмүүжин нар өрсөлдөж байна

2026-05-04

Ерөнхий сайд Н.Учрал: Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй

2026-05-01

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм: Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн болно

2026-05-04

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзжээ

2026-04-30

Рийлсийн од Г.Занданшатар буугаар имижээ бүрдүүлж comeback хийв

2026-05-02

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн 1.5, 5 км зайд оролцогчдын дугаарыг 2026.05.08-ны өдрөөс олгоно

2026-05-04

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага өнөөдөр /2026.05.01/ эхэллээ

2026-05-01

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна

2026-05-01

Маргааш болох АН-ын ҮБХ-ны хурлаас тус намын дотоод улс төрийн чиг баримжаа тодорхойлогдоно

Уржигдар 17 цаг 21 мин

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид бараалхав

2026-04-30

Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал

2026-04-30

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Уржигдар 08 цаг 47 мин

ФОТО: Английн Outdoor брэнд Barbour албан ёсны эрхтэйгээр Монголд дэлгүүрээ нээлээ!

11 цаг 11 мин

Баянхошуунд дахин шинэ сургууль нээлтээ хийлээ

2026-04-30

Сурталчилгаа