МАН-ЫН ӨРГӨМӨЛ ХҮҮХДҮҮД ба ирэх сонгуулийн гол өрсөлдөөн хаана өрнөх вэ

МАН-ЫН ӨРГӨМӨЛ ХҮҮХДҮҮД ба ирэх сонгуулийн гол өрсөлдөөн хаана өрнөх вэ

Сонгуулийн чимээ хаалга тогшиж, улс төрийн хүчнүүд хэн нь хэн бэ гэдгээ таниулаад эхэлжээ. Эрх баригч намын хувьд айдгаа ардаа хийсэн аятай нам жим сууна. Бясаа, жоомны холбоо байсан ч авахыг санаархах болсон, авч ч байгаа МАН лав л парламентад суудалтай намуудыг ил, далд “өргөөд” авчихсантай холбоотой гээд шулуухан хэлчихэж болно.

Тодруулбал ирэх сонгуулийн стратегийг ах нам зурна. Хэн хаана нэр дэвших, хэнийг хэнтэй халзагнуулахыг, тэндээс хэн гарч ирэхийг МАН-ынхан шийдэж, шилгээнэ гэсэн үг. Тиймдээ ч ах намд тал зассан улс төрийн хүчнүүд цөөнгүй. Нэгэнт л эх зохиогчийн дүрмээр тоглодог ёсон байгаагаас хойш яах ч аргагүй.

Гайгүй сөрөг хүчин болох болов уу гэж бодсон ХҮН нам МАН-ын өргөмөл хүү болсныг тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын дарга нарын юу хүссэнийг яг таг биелүүлдэгээс бэлээхэн харж болно. Өөрийн гэсэн үзэл баримтлалгүй, гараас гар дамжсан наймааны хөгшин морь шиг болсон ХҮН-д ах намын нөмөр бараадахаас өөр сонголт байхгүй ч биз.

ХҮН орон нутагт байгаа нөлөө бүхий нөхдөд санал тавихдаа “Манайхаас нэр дэвшчих. МАН-ыг дэмжиж сонгуульд орно. Сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж, Т.Доржханд дарга Шадар сайд болно” хэмээн ухуулга хийж явааг эх сурвалж өгч байна. Арга ядсан л хэрэг.

Нөгөө талд улс төрийн баруун жигүүрийг эзэгнэн буй АН амьд эсэх нь мэдэгдэхгүй байгаагаас харахад бас л МАН-ын хаяа хатавч бараадсаных. Улс төрийн том хүчин арай ч дагаар орчихоогүй байх гэж найдмаар байвч хамжлага маягаар ажиллаж буйгаа нууж чадахгүй юм. Ямартаа л АН-ын генсек Э.Одбаяр чухамхүү Л.Оюун-Эрдэнийн “добро”-гоор энэхүү алаан шулаан бүхий албандаа очсон гэх бор шувуу гэрт, гадаагүй нисэж явахав. Тэр байтугай Лу.Гантөмөрийг АН-ын даргаар томилогдоход “МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ын даргыг томиллоо” гэж байсныг мартаж болохгүй. Одоо ах намын зүсэлж өгсөн тойргоос хэдэн суудал авчихна гэж бодож суугаа нь Лу дарга. Өрөвдмөөр байгаа юм шүү.

Ах нам парламентад суудалтай хоёр намыг “үрчлээд”, баруун, зүүн халаасандаа бат гэгч нь шургуулчихсан энэ явдал Монголд ардчилал яг бодит утгаараа бий юу гэж асуухад хүргэж байгаа юм. Хариултыг цаг хугацаа өгнө.

Монгол Улсад нийт 37 нам байгаагаас цөөн хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Парламентад суудалгүй намуудаас Ногоон намыг Н.Номтойбаяр авч, МҮАН-тай нэгтгэн “Үндэсний эвсэл” гэгч сүрхий бүлэглэл үүсгэчихээд шуугиулж буй. Болоогүй намын дарга Н.Номтойбаяр “МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өрсөлдөх тойрогт очиж нэр дэвшинэ” хэмээн цээжээ дэлдэж буй. Наанаа ингэж агсаравч цаанаа дүрэм зохиогчидтой ямар нэгэн байдлаар тохироо хийхийг бас л үгүйсгэх аргагүй. Угшил нэгтүүд учраа олж л таарна даа. Учраа олохгүй бол тус эвсэл цааш явахад хэцүүдэж мэдэх. Өнөөхөндөө намын дарга Н.Номтойбаяр “Үндэсний баатар”-аар өргөмжлүүлэх хэмжээнд пиар хийж байгаа нь өөрөө гуйж бус гуйлгаж “үрчлэгдэх” тактик ч юм билүү гэж дүгнэх аналистүүд ч байгаа юм. хэрхэхийг ирэх өдрүүд харуулна.

Харин парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдээс Ц.Гантулга даргатай ШИНЭ намынхан МАН-д албан болон албан бусаар “үрчлэгдээгүй” байна. Учир нь тэдний барьж буй бодлого, явуулж буй үйл ажиллагаанаас харахад гуравдагчдын орон зайд өөрийнхөөрөө тоглолт хийхээр шийдсэн бололтой. Ах нарын дүрмээр тоглохгүй гэж байгаа нь улс төрийн талаасаа ихээхэн эрсдэлтэй ч ард түмэнд таалагдаж байна. Улс төр, нийгэмд “Шинэ хувьсгал” өрнүүлээд байгаа улс төрийн хүчин ямар нэгэн үзэл баримтлал дагах нь харшилж таарна. Тэр тусмаа дүрэм зохиогч МАН-ыг ил далд дагаад сонгуульд өрсөлдөх хэцүү. Тэгэхээр энэ хүчин ямар нэгэн айлын хаяа хатавч бол бараадахгүй байх. Цаашид хамтрах эсэхийг хэн мэдлээ.

Нөгөө талаас Ц.Ганхуяг консулаар явахдаа орхисон ИЗНН-ын буурин дээр ирсэн Б.Батбаатар улс төрийн намуудыг нэгдэхийг уриалж сууна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр ИЗНН сонгуульд ороход боловсон хүчний болон хөрөнгө санхүүгийн боломжгүй гэдгээ зарлаж буй л хэрэг юм. байна. Ер нь шулуухандаа итгэл үнэмшилгүй байгаагаа зарлачихаж байна гэж уншиж болно. Өөрөөр хэлбэл бусдын дэмжлэг авах гэж байгаа хэрэг. Түүнээс бус ИЗНН АН-ыг гуйгаад очсон ч болно, МАН-ыг ч гуйгаад очсон болно. Цаадуул нь алгаа дэлгэн угтаж аваад хатавчиндаа суулгачихна гэдгийг Б.Батбаатар мэдэж байгаа учраас бусдыг уриалаад сууж байна. Үүгээрээ МАН-ын экс гишүүн тэрээр “Манайх дангаараа сонгуульд орох боломжгүй” гэдгээ хэлчихэж байгаа юм. Эцэст нь байгуулж өгсөн МАН-аа дэмжинэ гээд мэдэгдэл хийгээд сууж байхаас сийхгүй эр. Хүмүүс мэддэггүй болохоос ИЗНН-ыг анх МАН-ын дарга асан С.Баяр гэртээ байгуулсан нам юм шүү дээ.

Ажиглагч судлаачдын анзаарч байгаагаар бол айсуй сонгуульд МАН, АН дээр нэмэгдээд ШИНЭ нам, “Үндэсний эвсэл”, ИЗНН гэсэн цөөн намуудын дунд өрсөлдөөн болно. ХҮН нь тэртээ тэргүй МАН-аа ил далд дэмжээд орчихно гэхээр нийт зургаан хүчний дунд л тулаан өрнөнө.

Өөр бусад олон нам байгаа ч улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас гадна өөрийн гэсэн үзэл баримтлал алга. Тиймдээ ч хуульд найдаж, намын дарга нар нь саналын хувь, босго давж парламентад орчих аз байна уу л гэж суугаагаас цаашгүй. Цагаа тулахаар бултаараа МАН-ын бодлого сайн байна. Тиймээс бид дэмжиж байна гээд сонгуульд орж мэдэх л юм. Угаасаа өөрийн гэсэн толгойгүй цүнхэндээ намтай нөхөд юу ч хийж мэднэ. Тэгээд ч МАН сонгуулийн өмнө бүгдийг нь “үрчилж” авах бодлого явуулна. Бултаараа МАН-ын өргөмөл хүүхдүүд болчих вий дээ.  

С.УУГАНБАЯР

Баялгийн төрөлжсөн сангуудын хуваарилалтыг шинэчилж, иргэдэд хүртээх өгөөжийг нэмэх хэлэлцүүлэг боллоо

7 цаг 13 мин

“Морин хуурын өдөр”, “Монгол тэмээний өдөр”-ийг бүх нийтээр тэмдэглэх тухай хуулийн төслийг боловсруулжээ

9 цаг 44 мин

О.Номинчимэг: Судалгаагаар 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь тамхи хэрэглэж байгаа

9 цаг 50 мин

Ардчилсан намынхан “гадаадын банк оруулж ирэх” хуулийг эсэргүүцэж бойкот хийж эхлэв үү?

11 цаг 5 мин

Улаанбаатар хотын хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

12 цаг 23 мин

Улсын арслан Б.Орхонбаяр: Сайн бөх байхаас илүү ёс жудагтай эр хүн байх нь чухал

14 цаг 20 мин

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

17 цаг 26 мин

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаад хурандаа цол олгожээ

Уржигдар 17 цаг 04 мин

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

Уржигдар 16 цаг 45 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

Уржигдар 15 цаг 55 мин

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн охин олон улсын тэмцээнд хүндэт шүүгчээр оролцоно

Уржигдар 13 цаг 57 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй

Уржигдар 13 цаг 50 мин

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

Уржигдар 08 цаг 42 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

ШЕЗ: Шүүх Н.Алтанхуягийн гэм бурууг эцэслэн дүгнээгүй байна

2026-03-13

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг 500 мянга болгох өргөдөлд 77,500 иргэн гарын үсэг зуржээ

2026-03-13

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт 500 мянган ам.доллар өгсөн гэх "Бодь Интернэшнл" ХХК мэдэгдэл гаргалаа

2026-03-12

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх зодоон рингэн дээрээ гарч ирлээ

2026-03-13

Жагсаалаар гарч ирж, жагсаалтаар огцорсон гэх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Ерөнхийлөгчид хаягласан гашуун “гомдол”

2026-03-12

Х.Нямбаатар харвасан суманд оногддоггүй, хараал жатгад ч өртдөггүй БААТАР юм уу?

Уржигдар 08 цаг 42 мин

Х.Нямбаатар: Намын хурлаа зарлаж, хоёулаа хүчээ үзье

2026-03-13

Н.Мөнхнасан: Санаанд оромгүй дээрэлхэлт, муу харилцаа, хандлага, буруу үлгэрлэл янз бүрийн контентоос их авч байна

2026-03-11

Ардчилсан намынхан “гадаадын банк оруулж ирэх” хуулийг эсэргүүцэж бойкот хийж эхлэв үү?

11 цаг 5 мин

Жүжигчин Zendaya киноны түүхэн дэх бэлгэ тэмдэг болсон цагаан даашинзаар гоёжээ

2026-03-13

ИЗНН-ын хагаралдааныг хөшигний араас удирдаж суугаа Х.Баттулгын улс төр ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ руу чиглэж байна

2026-03-12

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх гомдол МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд иржээ

2026-03-11

У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН “ЗАРЛААГҮЙ ДАЙН”

17 цаг 26 мин

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах хүсэлт гаргажээ

Уржигдар 15 цаг 55 мин

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 40 гаруй хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарлалаа

2026-03-11

Ховд аймагт 7 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ

2026-03-13

ЗГ: Гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан малчны ар гэрт 37 сая төгрөгтэй тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно

2026-03-11

Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Т.Доржханд нар яригдаж байна

Уржигдар 16 цаг 45 мин

Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “АВДРЫГ НЬ АВААД АЛТЫГ НЬ ХАЯДАГГҮЙ” ишлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ

2026-03-11

IELTS-ийн шалгалтад 8 оноо авсан сурагчийг зөөврийн компьютерээр шагнаж, ангиараа зусланд 3 хоног амрах эрх бэлэглэжээ

2026-03-13

Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүллээ

2026-03-12

Сурталчилгаа