Яруу найрагч Р.Эмүжин: Өөрийнхөө дотор байдаг тэднийг сэрээе... Циркгүй Монголоос супер циркчин төрүүлсэн Лхагва-Очирын аав ээжид талархъя

Яруу найрагч Р.Эмүжин: Өөрийнхөө дотор байдаг тэднийг сэрээе... Циркгүй Монголоос супер циркчин төрүүлсэн Лхагва-Очирын аав ээжид талархъя

Лхагва-Очирыг анх Physical Asia-гийн дэлгэцнээ гарч ирэхэд бараг л үлгэрийн Элса энд юу хийж яваа юм гэсэн, гэтэл яав? Хүний биеийн хамгийн төгс бүтэц, түүнийг бий болгохын тулд зориулсан он жилүүд, тэвчээр, хүч чадал, зөв тактик, тууштай зорилготой байдлыг энэ залуу хамгийн яруу тодоор харуулж чадлаа. Бас дээр нь олон газар, олон тайзнаа Монголоо төлөөлж, Монголоороо омогшиж, Монголоор дутаж, цөмөрч, өмөлзөж явдаг сэтгэлийн тэр их эрчим хүч, дутуу атлаа дүүрэн монгол хүнийг бид харлаа.

Циркгүй Монголын дэлхийг дурлуулсан циркчин залуу...Төрийн далбаанаасаа адис аваад эргэх агшин ямар том өгүүлэмж байв аа? Жижигхээн гэж бассан Монгол чинь жингийн илүүг, даалгаврын хүндийг, давааны бартааг сэтгэлийн хүч, эв нэгдлийн далайц, ухааны ур, тэвчээрийн хязгаараар давлаа, анзаарсан бол Солонгосын багийн бүсгүй, залуу хоёрын харцанд гэмшил нуугдаж байсан, тогтож хараарай. Тэр харц их олныг хүүрнэнэ.

Энх-Оргил бол тулааны мангас юм байна аа, дайраад гаръя, тулаад давъя, туулаад үхье л гээд байх юм. Түүний дайчин шинж чанар багийн бусад гишүүдээ эрсдэлд дуудаж, эрсдэл давах хүч өгөх юм. Тэр туулаад үхье гэж зүтгэдэг алдаа, оноогоо би түүнээс харжээ суулаа.Бас хөөрхөн хошин, тэгснээ зөрүүд, нүүрний хувирал, биеийн хэлэмж бол хамгийн сонирхолтой, хайр татмаар дүр. Энх-Оргилоос бүр хэдэн зууныг гаталсан хэнхдэг нүцгэн, цээж дүүрэн монгол эрчүүд минь нэвт харагдана. Яадаг юм, дэлхийн талыг дэлдэж туулсан, тэгэхдээ тийм зэвүүн, тийм гэдгэр, тэгснээ цуцашгүй байсан нь үнэн л юм чинь. Омог нь оволзохоороо бүүр хөөрхөн. За тэр харц уу, баргийн эрийг нугалж, баргийн хүүхэн эргэж харна дөөө.

Хандсүрэнг үнэхээр хайрлаж үзлээ, энэ гоо охин, ийм нандин үр гэмтчих вий, гар хуруу нь эвдэрчих вий, ямар гэгээн, яасан бадрангуй юм бээ гэсэн бодол ер салсангүй. Бидний аахилаад амьтан болоод ойчоод өгөх газар Хандсүрэн хамгийн хөөрхнөөрөө зогсож л байх юм, гүйж л байх юм, зүтгэж л байх юм. Энэ хүнд хүчир тулаан дунд ч гэсэн нар мандах ёстой, тэр нь Хандсүрэн байлаа, амжилт, охин минь. Өө манай Адъяасүрэн бол ёстой нөгөө өнөөгийн амьдрал, хайр, үр хүүхэд, ач зээгээ үүрсэн монгол эмэгтэйчүүдийн супер дүр төрх, мөн чанар.

Дөчийн бидонтой хоёр ус мотоцикл дээрээ дамнуулж хүлчихээд, усанд явсан хэрнээ худаг дээр сайхан адуу, сайн нөхдөө харж хөөрөөд согтоод ойччихсон нөхрөө урдуураа тэгнээд, ардаа хүүхдээ сундлаад харьдаг бүсгүйчүүд хөдөө нутагт зөндөө таарна. Юу ч байсан туулна, юухан ч байсан шийднэ, яадаг ч байсан амьдарна, ядарсан ч байсан зүтгэнэ гээд л үзчихнэ шүү дээ. Тэгээд яг гэрт нь яваад орохоор зүүн авдар дээрээ нүүрний тос, уруулын будаг тавьчихсан, униндаа сам, үсний гоёл хавчуулчихсан, авдраа уудалж дээлээ өмсөөд л дагина гүнж цаашаа. Үр хүүхдээ хараад өмөлзсөн зүрх, үүрсэн ачаагаа бодохоор өндийсөн зүрх, бүсгүй хүн гэдгээ бодохоор бүжиглэсэн зүрх..

.Адъяасүрэнгийн энэ дотоод гоо сайхан гоё лдоо...бидний л амьдрал яваад байгаа юм. Дөлгөөн яг л орчин цагийн залуусын төв төлөөлөл. Ах нарын шийдвэрийг дагана, эгч нарын дутууг гүйцээнэ, өөрийн даалгаврыг өр зүрхнээсээ хичээж гүйцэтгэнэ, аливаад хандах нь нээлттэй, алаан дундуур багийн уур амьсгалыг гоё нөхнө, хоёр хүн ойлголцох янзгүй бол хоёрхон үгээр сайхан ивээс хийгээд эвлүүлнэ, эсвэл инээмсэглээд л боллоо, тэр инээмсэглэл өөрөө цаг үеийн шидтэй, цаг үе нь өөрөө Дөлгөөн юм. Өө Орхонбаяр бол байгаагаараа бөөн бөөн хайр. Тэр хэнэггүй төрхний цаана асар том стратеги нуугдаж, тэр инээсэн бор нүдээр бүгдийг харж, тэр гүжир хэрнээ алхам бүрээ тооцсон хөдөлгөөнөөр бүх багаа хошуучилж чадсан...тэгээд бас сийрэг гэж сэлэм эргүүлэх төдийд сэтгэнэ.

Асуултын хариултыг ангайтал өгнө, даалгаврын гүйцэтгэлийг хүрлийтэл биелүүлнэ, тооцоо алдана гэж байхгүй. Ямар ч хүнд нөхцлийг янзтай уран бөгөөд хоржоонтой эргүүлнэ. Хүүхдэрхэг хэрнээ хүрлэгэр эр хүн...хүүхэд шинж нь цайзын хаалга хаах үед яг гарсан лдаа, манай монгол эрчүүдийн олонхийнх нь дотор олон олон Орхонбаяр бий. Тэд дотроо байгаа Орхонбаярыгаа сэрээх хэрэгтэй санагдсан шүү. За тэгээд, ирэх хавраас эхлээд Монголыг зорьсон жуулчдын тоо эрс нэмэгдэх нь ээ, эрчүүд наад гэдэс гүзээгээ, хүүхнүүд наад харц, хэл амаа хичээе дээ. Энэ тэмцээн бидэнд их сургамж үлдээлээ. Гэр бүлийн орлогоо хүүхдүүдээ хөгжүүлэхэд, боловсруулахад зориул дааа.

Циркгүй Монголоос супер циркчин төрүүлсэн Лхагва-Очирын аав ээжийн өдөр бүр хүүгээ сургуулилтанд нь утаатай гудамжаар зөөсөн тэвчээрт, бэлтгэлийн заал муутай Монголоос дэлхийд үндэсний бөхийн арслан гэж ямар байдгийг харуулсан бөх хүүгийнхээ ард олон олон жил зогсож чадсан ар гэрийнхэнд нь, уурхайдаа хулгайтай Монголын эгэл уурхайчин залуугийн хатууг сөрөх чадварт...ерөөс бүгдэд талархая. Бид тэртэй тэргүй бүгдийг авч, бүгдийг хангаж дийлэхгүй, арван хуруундаа спортын карьер, оюуны боловсролын үнэтэй хэдэн саяын алт зүүгээд, торго өмсөж, брэнд үүрээд, ард нь хүүхдээ сургана гэж байхгүй, тэгэхээр юу гээч...

олон олон Орхонбаяр, Адъяасүрэн, Лхагва-Очир, Дөлгөөн, Хандсүрэн, Энх-Оргил нарыг төрүүлэхийн төлөө ухаантай байцгаая, угаасаа тэдний цаг үе эхэлж байна! Би хувьдаа, өөрийнхөө дотор байдаг Хандсүрэн, Адъяасүрэн хоёрыг өнөө өглөө угз татан сэрээлээ. Эл бахархал, омогшил дагуулсан залуус Монголын маань энэ аймаар хүнд, алалцмаар хэцүү нийгмээс төрснийг дэлхий мэдвэл тэднийг бүр бурхан мэт шүтнэ, энэ л гашуун бөгөөд гайхмаар үнэн!

Өнөөдөр бөхийн холбооны “Их эе” хуралдаж тэргүүнээ сонгоно

9 мин

Ж.Баясгалан: Иргэн мөнгөтэй, баян байж болохгүй байгаа юм уу?

41 мин

Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно

45 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

19 цаг 34 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

22 цаг 37 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

22 цаг 47 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

Өчигдөр 09 цаг 39 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

Өчигдөр 09 цаг 07 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Өчигдөр 08 цаг 30 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

Өчигдөр 08 цаг 30 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

2026-05-08

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

22 цаг 47 мин

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа